Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 137/ШШ2025/00351

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

          хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Г банкны Замын Үүд салбарын нэхэмжлэлтэй хариуцагч  У.Н холбогдох зээлийн гэрээний үүрэг 4,679,853 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У хот Ч дүүрэг .-р хороо, С .., Г банкны төв байранд байрлах Г банк ХК /ХХД:............, РД:..........., утас: .........../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Ннь 2023 оны 11-р сарын 23-ний өдөр Голомт банктай ........... тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4  хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай цалингийн зээл,

- 2023 оны 11-р сарын 27-ний өдөр Г банктай ........... тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 170,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай цалингийн зээл,

-2023 оны 12-р сарын 08-ний өдөр Г банктай ............ тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай цалингийн зээл,

-2023 оны 12-р сарын 09-ний өдөр Г банктай ..............тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 500,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай цалингийн зээл,

-2024 оны 01-р сарын 12-ний өдөр Г банктай .......... тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 500,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай цалингийн зээл, 

-2024 оны 01-р сарын 16-ний өдөр Г банктай .......... тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 500,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай цалингийн зээл,

-2024 оны 01-р сарын 19-ний өдөр Г банктай ............ тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 500,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 15  сарын хугацаатай цалингийн зээл,

- 2024 оны 02-р сарын 04-ний өдөр Г банктай ........ тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 166,460 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай цалингийн зээл,

- 2024 оны 02-р сарын 08-ний өдөр Г банктай ............... тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 439,256 төгрөгийн зээлийг жилийн 20.4  хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай цалингийн зээл,

- 2024 оны 03-р сарын 15-ний өдөр Гбанктай .......... тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 4,133,633 төгрөгийн зээлийг жилийн 20.4  хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай цалингийн зээл,

- 2024 оны 03-р сарын 23-ний өдөр Г банктай ....... тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 500,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 20 сарын хугацаатай цалингийн зээл,

- 2024 оны 03-р сарын 24-ний өдөр Г банктай ............ тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 300,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 20 сарын хугацаатай цалингийн зээл,

- 2024 оны 04-р сарын 01-ний өдөр Г банктай ........... тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 300,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 20 сарын хугацаатай цалингийн зээл тус тус авсан. Зээлдэгч У.Н нь ЗГ1915146322 зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 117 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 4,679,853.62 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г банканд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д аймгийн З сумын .....-р баг, Б гудамж .........тоотод оршин суух, Х овогт У Н /РД: ......., утас:............./ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: У.Н миний бие Гбанк ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Г банкнаас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 4,679,853.62 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХК хариуцагч У.Н холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,679,853.62 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.Ннь зээлийн гэрээний үүрэгт  4,679,853.62 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч У.Н холбогдох зээлийн гэрээний үүрэг 4,679,853.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.Н нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,828 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 44,914 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 44,914 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч У.Н нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА