| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00412/И |
| Дугаар | 137/ШШ2025/00352 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 137/ШШ2025/00352
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Ц” ХХК-д холбогдох бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 1,984,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Е ХХК /У хот, Б дүүрэг, ...-р хороо, И хороолол ......... тоотод байрлах /РД:........., утас:............/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Е " ХХК нь 2019 оноос эхлэн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тус компани нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,333,150 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 270,000 төгрөг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 381,000 төгрөгийн нийт 1,984,150 төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл нийлүүлсэн. Хариуцагч ХХК-тай холбогдоход 2025 оны 05 дугаар сарын 30-ны дотор төлбөр төлнө гэсэн боловч төлөлт хийгдээгүй тул бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 1,984,150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сумын ..-р баг, Б тоотод байрлах, Ц ХХК-ны гүйцэтгэх захирал Э.Б /РД......... ГД:........., утас:........./ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Е” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч Ц ХХК-н захирал Э.Б нь тус байгууллагаас авсан зээлийн нэхэмжилж байгаа 1,984,150 төгрөгийг Э.Б би бүрэн төөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Е” ХХК хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,984,150 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Ц” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,984,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Е” ХХК -ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Ц” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,984,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Ц” ХХК нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,696 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 23,348 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 23,348 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч “Ц” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА