Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 137/ШШ2025/00354

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                      хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

           хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Г холбогдох зээлийн гэрээний үүрэг 16,253,950.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У хот Ч дүүрэг ..-р хороо, Е сайд А гудамж /ХХД:...... РД:........., утас: ......./ “Х банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г Г цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, хариуцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дүгээр зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгө шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ............ дугаартай зээлийн гэрээ байгуулан 16,200,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, онлайн зээл олгосон. ........... зээлийн төлөлтөд үндсэн зээл 1,620,000 төгрөг, хүүнд 779,207.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 543.25 төгрөг нийт 2,399,750.73 төгрөгийг төлсөн байна. Г Г нь ......... дугаартай зээлийн гэрээн заасан төлбөрийн үүргээ 2024 оны 12 сарын 20-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах 2025 оны 06 сарын 09-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 171, зээлийн үлдэгдэл 14,580,000 төгрөг, хүү 1,639,483.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,466.5 төгрөг, нийт үлдэгдэл 16,253,950.09 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 16,253,950.09 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д аймгийн З сумын ....-р баг, ........тоотод оршин суух, У овогт Г Г /РД: .........., утас:........../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Г миний бие “Х банк” ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. “Х банк” ХК-аас зээл авсан одоо нэхэмжилж байгаа үнийн дүн болох 16,253,950.09 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х банк” ХК хариуцагч Г.Г холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,253,950.09 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г нь зээлийн гэрээний үүрэгт 16,253,950.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Г холбогдох зээлийн гэрээний үүрэг 16,253,950.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Г нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,220 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 119,610 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 119,610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч Г.Г нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА