| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0573/Э |
| Дугаар | 617 |
| Огноо | 2018-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 617
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Улсын яллагч М.Эрдэнэзаяа,
Шүүгдэгч, хохирогч Д.О ,
Шүүгдэгч, хохирогч Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.О , Г.Л нарт холбогдох эрүүгийн 1806 0284 50684 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн. 1993 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 3. эхнэр хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн тоотод оршин суух хаягтай, Зүүтгүүрийн депод туслах машинст ажилтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:, Г Л .
Шүүгдэгч. Монгол улсын иргэн. 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төв аймагт төрсөг, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эгч, эхнэр дүүгийн хамтаар Төв аймгийн оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:, Д О .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д Онь 2018 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн буудлын орчим иргэн Г.Л маргалдан улмаар зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г Л нь 2018 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн буудлын орчим иргэн Д.О тай маргалдан улмаар зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Л мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Лхагвасүрэн: “Миний биед Г.Отгонбаяр гэмтэл учруулсан. Одоо гомдол санал байхгүй. Нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О : “Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Миний биед Г.Л хохирол учруулсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.О ын мэдүүлэг /хх-6-7/, хохирогч Г.Л мэдүүлэг /хх-9-10/, гэрч Б.Батбаярын мэдүүлэг /хх-15-16/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төвийн шинжээчийн 4286, 4284 тоот дүгнэлтүүд /хх-19-20/, шүүгдэгч Г.Л яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-41/, шүүгдэгч Д.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-45/, шүүгдэгч Д.Отгонбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/, шүүгдэгч Д.Отгонбаатарын ял шалгах хуудас /хх-32/, шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27/, шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн ял шалгах хуудас /хх-30/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Яллагдагч Д Онь 2018 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн буудлын орчим иргэн Г.Л маргалдан улмаар зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г Л нь 2018 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн буудлын орчим иргэн Д.О тай маргалдан улмаар зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Д.О ын өгсөн: “… хашааны гадаа машин зогсоод байхаар нь хашаанаас гараад юун машин зогсоод байгаа юм гэж хэлсэн чинь уг машины жолооч залуу чамд ямар хамаатай юм гэж хэлээд машинаас бууж ирээд нүүрэн тус газар 1 удаа цохисон. Мөн үснээс зулгааж, нүүр лүү өшиглөсөн.” /хх-6-7/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Л өгсөн: “…машинтайгаа зогсож байтал манай найзын хашаанаас халамцуу залуу гарч ирээд яагаад хашааны үүдэнд зогсоод байгаа юм яв гэж хэлэхээр нь би, чи өөрөө хэн юм бэ гэ хэлээд маргалдсан. Тэгээд миний машины түлхүүрийг сугалаад авахаар нь түлхүүрээ авах гээд буутал миний нүүрэн тус газар гараараа цохисон. Миний уур хүрээд нүүрэн тус газар 1 удаа цохиод заамдсан.” /хх-9-10/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Батбаярын өгсөн: “… хашаанаас нэг үл таних хүн гарч ирэд машин дээр ирээд машины хаалга онгойлгод юун хүмүүс вэ хашааны гадаа архи уулаа гээд хэлсэн. Тэгтэл Лхагвасүрэн машинаасаа буугаад хоорондоо магалдаж байгаад бие биенийгээ цохиод барьцалдаад авахаар нь бид 2 Лхагвасүрэнгийн машинаас буух гэтэл хаалга нь гацаад болохгүй байхаар нь нөгөө талаараа буугаад очсон чинь Лхагвасүрэн доор нь орчихсон байхаар нь манай найз Гантулга тэр 2-ыг салгахаар нь би хашааруугаа орж хажуу айлаас хүн дуудаад гараад ирсэн. Тэр 2 зодолдохгүй салсан байсан. Тэгтэл миний дуудсанэмэгтэй нөгө залууг гар луу ор гэж хэлтэл орохгүй байж байгаад гэнэт босоод чулуу газраас аваад шидсэн чинь Лхагвасүрэнгийн толгойн тус газар цохисон.” /хх-15-16/,
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төвийн шинжээчийн 4286 тоот дүгнэлт:
1. Д.Отгонбаатарын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, хамын уг, баруун, зүүн нүдний доод зовхи, баруун, зүүн хацар, хамрын доод гадаргуун зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-19/,
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төвийн шинжээчийн 4284 тоот дүгнэлт:
1. Г.Лхагвасүрэнгийн биед дагзны хуйх, зүүн мөрний шарх, зүүн гарын сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. /хх-20/,
-Шүүгдэгч Г.Л яллагдагчаар өгсөн: “… найзын хашаанаас халамцуу залуу гарч ирээд яагаад хашааны үүдэнд зогсоод байгаа юм, яв гэж хэлэхээр нь би чи өөрөө хэн юм бэ гэж хэлээд маргалдасан. Тэгтэл миний нүүрэн тус газар гараараа цохисон. Миний уур хүрээд нүүрэн тус газар нэг удаа цохиод заамдсан.” /хх-41/ гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Д.О ын яллагдагчаар өгсөн: “…Сонсож байгаа зүйл ангийг мэдлээ.” /хх-45/ гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Д.Отгонбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/,
-Шүүгдэгч Д.Отгонбаатарын ял шалгах хуудас /хх-32/,
-Шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27/,
-Шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн ял шалгах хуудас /хх-30/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нар нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Д Онь 2018 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн буудлын орчим иргэн Г.Л маргалдан улмаар зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г Л нь 2018 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн буудлын орчим иргэн Д.О тай маргалдан улмаар зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар Г.Л, Д.О нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Г.Л, Д.О нарт 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Л, Д.О нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г Л , Д О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Л, Д.О нарыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Л, Д.О нар нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Л, Д.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.Л, Д.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Л, Д.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Л, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС