Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 137/ШШ2025/00383

 

 

 

 

 

 

                                  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                      хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

            хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч . Банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Э холбогдох зээлийн гэрээний үүрэг 20,341,690.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ущ хот, Сщ дүүрэг 8щ..-р хороо, С Тауэр, ...- р давхарт байрлах .. Банк ХК /РД: ........., утас: .........., ........./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э овогтой Э нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 10 дугаар сарын 03-ний ........ тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. зээлдэгчтэй байгуулсан ...... тоот "Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 141 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан ........ тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027 оны 04 дүгээр сарын 02-ний өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ......... тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт,18,228,539 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,061,321.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 28,830.5 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 20,341,690.89 төгрөгийг зээлдэгч Э овогтой Э гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д аймгийн, Э сумын ..-р баг, Е гэх газарт оршин суух, Э Э /РД: ........, утас.......... / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Э.Э миний . Банк ХК-ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. .. Банк ХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 20,341,690.89 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч .. Банк ХК, хариуцагч Э.Э холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,341,690.89 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Э нь зээлийн гэрээний үүрэгт 20,341,690.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч .. Банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Э холбогдох зээлийн гэрээний 20,341,690.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,658 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 129,829 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 129,829 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

            3. Хариуцагч Э.Э нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                   ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА