Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 137/ШШ2025/00384

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                     хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

          хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Б холбогдох зээлийн гэрээний үүрэгт 582,859 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У хот, Сдүүрэг, ...-р хороо, Стауэр .-р давхар .... тоот О ББСБ ХХК /ХХД: ......., РД: ........, утас: ......./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С овогтой Б 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ........... тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 616,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй ........ тоот зээлийг хаан банк дахь ...... тоот дансанд зээлдэгч С.Б нь шилжүүлэн авсан. Хариуцагч С.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар ......... тоот зээл 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 61,600 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 554,400 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 248 хоногийн зээлийн гэрээний 30  хугацаа хэтэрсэн 188  1 удаагийн сунгалтаар 30 хоногийн хүү 263,361 төгрөг  шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 234,901 төгрөгийг хасаж нийт хүү 28,459, нийт дүн 582,859 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 554,400 төгрөг, нийт хүү 28,549 төгрөг, шимтгэл нийлбэр төгрөг бүгд нийлээд 582,859 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д аймгийн З сумын ..-р баг, Цгудамж ... тоотод оршин суух, Б овогт С Б /РД: ........., утас: ......./ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч С.Б миний бие О ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. С.Б би ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 582,859 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О ББСБ ХХК хариуцагч С.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 582,859 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б нь зээлийн гэрээний үүрэгт 582,859 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дүгээр зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Б холбогдох зээлийн гэрээний үүрэг 582,859 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,135.76 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 9,067.88 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 9,067.88 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч С.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА