| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00413/И |
| Дугаар | 137/ШШ2025/00385 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 137/ШШ2025/00385
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.О холбогдох зээлийн гэрээний үүрэг 601,344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У хот С дүүрэг ..-р хороо, С Тауэр, . р давхар ...тоот байранд байрлах О ББСБ ХХК /ХХД: ...., РД: ......, утас: ....., ........./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Аовогтой О 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2023-...... тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 435,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6,65 хувийн хүүтэй ....... тоот зээлийг хаан банк дахь ....... тоот дансанд зээлдэгч А.О нь шилжүүлэн авсан. Хариуцагч А.О нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар: ....... тоот зээл 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 435,000 нийт идэвхтэй ашигласан 168 хоногийн хүү 161,994 төгрөг, шимтгэл 4,350 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 161,994, нийт дүн 601,344 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 435,000 төгрөг, нийт хүү 161,994 төгрөг, шимтгэл нийлбэр 4,350 төгрөг бүгд нийлээд 601,344, төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сумын ...-р баг, Э гудамж .... тоотод оршин суух, Г овогт А О /РД: ......., утас:......../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч А.О миний бие О ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. О Капитал ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 601,344 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О Капитал ББСБ.ХХК хариуцагч А.О холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 601,344 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.О нь зээлийн гэрээний үүрэгт 601,344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дүгээр зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О Капитал ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.О холбогдох зээлийн гэрээний үүрэг 601,344 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.О нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,690.32 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 9,345.16 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 9,345.16 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч А.О нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА