| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00431/И |
| Дугаар | 137/ШШ2025/00388 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 137/ШШ2025/00388
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Х холбогдох зээлийн гэрээний үүрэгт 709,262.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У хот, С дүүрэг, ..-р хороо, С талбай ..., С тауэр ...-р давхар Т ББСБ ХХК /ХХД: ......., РД: ........., утас: ......../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Хнь Т ББСБ ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр ...... тоот Т кредит үйлчилгээний гэрээг байгуулж 518,711.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд ....... тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 452,371.33 төгрөг, үндсэн хүүнд 228,976.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 27,914.61 төгрөг, нийт 709,262.63 төгрөгийг хариуцагч Г.Х гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн Ө сумын ...-р баг, С гудамж .... тоотод оршин суух, Б овогт Г Х /РД: ......., утас: ......./ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Х миний бие “Т ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Г.Х би Т ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 709,262.63 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК хариуцагч Г.Х холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 709,262.63 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Х нь зээлийн гэрээний үүрэгт 709,262.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дүгээр зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Х холбогдох зээлийн гэрээний үүрэг 709,262.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Х нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,872 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 10,936 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 10,936 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Г.Х нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА