| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00454/И |
| Дугаар | 137/ШШ2025/00389 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 137/ШШ2025/00389
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.С холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,172,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У хот, С дүүрэг ..-р хороо, Э гудамж, Э ван бизнес оффис ..-р давхар байрлах Т Финтек ББСБ ХХК /ХХД: ......., РД: .........., утас: ......../ шүүхэд гаргасан нэхэмжлэл нь манай "Т" зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ........-......... дугаартай 630,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 5.1% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Б.С нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 626 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 1,172,720 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч Б.С мөнгөн хөрөнгө гаргуулж, "Т финтек ББСБ" ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сумын ..-р баг, Э гудамж ... тоотод оршин суух хаягтай Т овогт Б С/РД: ......, утас: ....../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.С миний бие Т Финтек ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Т Финтек ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн болно. Нэхэмжилж байгаа үнийн дүн болох 1,172,720 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 25-ны хооронд төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т финтек ББСБ нэхэмжлэлтэй Б.С /РД:......../-т холбогдох хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 08 дугаар сараас эхлэн 2025 оны 10 дугаар сарын 25 хүртэлх хугацаанд хувааж төлнө гэж хүсэлт гаргасан байна.Хариуцагчийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т Финтек ББСБ ХХК хариуцагч Б.С холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,172,720 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.С нь нэхэмжлэлийн шаардлага 1,172,720 төгрөгийг 2025 оны 08 сарын 25-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 25-ны хооронд төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.Б нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дүгээр зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т Финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.С холбогдох 1,172,720 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Сг нь нэхэмжлэлийн шаардлага 1,172,720 төгрөгийг 2025 оны 08 сарын 25-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 25-ны хооронд төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,695 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 16,347.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 16,347.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Б.С нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА