2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 191/шш2025/06973

 

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан, Б******* овогт С******* С******* /РД:ЧЖ*******/, О******* овогт Б******* Ж******* /регистрийн дугаар: ХЖ*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан, С.Э*******, С.Э, С.Э, С.Э нарыг эх Б.Ж*******ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан, 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн С.Э, 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн С.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн С.Э, 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төрсөн С.Э нарыг 16 нас хүртэл/суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.С*******аас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.-д заасныг баримтлан, дор дурдсанаар тохиролцсон талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. Үүнд:

4.1. Хүүхдүүд хүссэн үедээ эцэг/эх/-тэйгээ уулзах, ингэхдээ 7 эсхүл 14 хоногт эцэг, эх нь урьдчилан тохиролцоод бага хүүхдээ өөр дээрээ нэг удаа авч байх, тэмдэглэлт өдрүүдийг хамт өнгөрүүлэх талаар эцэг, эх нь урьдчилан тохиролцох, утас, цахимаар хүссэн үедээ холбоотой байх,

4.2. Хүүхдүүдийн суралцах сургуулийн талаар эцэг, эх, хүүхэд урьдчилан харилцан тохиролцох,

4.3. Хүүхдүүдийн Ерөнхий боловсролын болон Их сургуулийн баклаврын хөтөлбөрийн сургалтын төлбөрийг эцэг, эх 50/50 хувь хариуцах,

4.4. Хүүхдүүдийн хичээлээс гадуурах сургалт, дамжаа, тэмцээн, уралдаан, эрүүл мэндтэй холбоотой зардлыг харилцан тохиролцож шийдвэрлэх,

4.5. С.С******* өмчлөгчөөр бүртгэлтэй Б****тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө,  орон сууцны зориулалттай, үл хөдөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцыг нэхэмжлэгч Б.Ж*******ын эзэмшил, ашиглалтанд бүрэн шилжүүлэх ба орон сууцны зээлийн үлдсэн төлбөрийг Б.Ж******* цаашид хариуцан төлж дууссаны дараа С.С******* нь үл маргах журмаар өмчлөх эрхийг Б.Ж*******д шилжүүлэх,

4.6. ***** тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцыг эзэмшиж, ашиглахад бусдад хөлслүүлэх эрхийг ипотекийн зээлийн хугацаанд С.С******* нь Б.Ж*******д итгэмжлэлээр олгож байх,

4.7. Нэхэмжлэгч Б. нь ****** тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдлийг дангаар төлж дуусгахаар С.С*******тай харилцан тохиролцсон,

4.8. С.С******* өмчлөгчөөр бүртгэлтэй, ***** тоот хаягт байршилтай, 61.98 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2207005720 дугаарт бүртгэлтэй орон сууц, С.С*******ын эзэмшилд бүртгэлтэй маркийн УБИ улсын дугаартай автомашиныг тус тус хариуцагч С.С*******ын өмчлөлд үлдээх,

4.9. Хариуцагч С.С******* нь С.Э, С.Э нарын 2025-2026 оны хичээлийн жилийн Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлбөрийг бүрэн хариуцаж төлөх,

4.10. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан орон сууц хөлслүүлж олсон орлогоос С.С******* нь Б.Ж*******д 5,000,000 төгрөг төлөх,

5. Нэхэмжлэгч Б. нь ****** тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдлийг дангаар төлж дуусгахаар зөвхөн С.С*******тай харилцан тохиролцсон буюу Банк ба ипотекийн корпорацийн өмнө хүлээсэн хамтран зээлдэгч нарын байгуулсан ипотекийн зээлийн гэрээг шүүх өөрчлөөгүй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг С.С*******т, дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг эх Б.Ж*******д тус тус даалгасугай.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С*******аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ж*******д олгож, 175,659.6 төгрөгийг хариуцагч С.С*******аас гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлүүлсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У