Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 137/ШШ2025/00390

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                     хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

           хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Т финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.И холбогдох зээлийн гэрээний үүрэгт 495,843 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У хот, С дүүрэг, ...-р хороо, Э гудамж, Э бизнесс оффис ..-р давхар Т финтек ББСБ ХХК /ХХД:......, РД:........., утас:......../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.И нь манай "Т" зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн .......-....... дугаартай 250,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 6% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Т.И нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 550 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 495,843 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч Т.И мөнгөн хөрөнгө гаргуулж, "Т финтек ББСБ" ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д аймгийн З сумын ..-р баг, М гудамж ... тоотод оршин суух, Д овогт Т И /РД: ........, утас: ........./ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Т.И миний бие “Т финтек ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Т.И би Т финтек ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 495,843 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т финтек ББСБ” ХХК хариуцагч Т.И холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 495,843 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.И нь зээлийн гэрээний үүрэгт 495,843 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дүгээр зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т финтек ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.И холбогдох зээлийн гэрээний үүрэг 495,843 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.И нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,825 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 7,912.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 7,912.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч Т.И нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА