Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 137/ШШ2025/00393

 

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                     хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

          хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.А холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,387,692.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У хот Чй дүүрэг ..-р хороо, Е сайд гудамж /ХХД: ....... РД: ........, утас: ....../ “Х банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.А нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Х банктай зээлийн гэрээ байгуулж 6,807,545.21 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 3,355,848 төгрөгийг төлсөн. Зээлдэгч О.А нь зээлийн гэрээнд заасны дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 79 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа тул зээлийн гэрээний үүрэгт нийт 3,387,692.34 төгрөгийг Х банканд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д аймгийн У сумын ..-р баг, А гэх газар оршин суух хаягтай Х овогт О А /РД: ........., утас: .........../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч О.А миний бие “Х банк” ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. “Х банк” ХК-аас зээл авсан одоо нэхэмжилж байгаа үнийн дүн болох 3,387,692.34 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х банк” ХК хариуцагч О.Ахолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,387,692.34 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.А нь зээлийн гэрээний үүрэгт 3,387,692.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дүгээр зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.А холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,387,692.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.А нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,153 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 34,576.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 34,576.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч О.А нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА