Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 137/ШШ2025/00456

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Охолбогдох зээлийн 9,389,695.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 сарын 06-ны өдөр хүлээн авч 2025 оны 08 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У хот, Ч дүүрэг, ..-р хороо, С нэрэмжит талбай, Г банк төв байр /ХХД:........, РД:........, утас:......../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Голомт банктай ЗГ-............ тоот зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулж 10,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 21.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Б.О нь зээл авснаас хойш дээрх ЗГ-........ тоот зээлийн гэрээг зөрчиж 78 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,389,695.92 төгрөг; нотариатын зардалд 10,500.00, улсын тэмдэгтийн хураамж 165,185 төгрөгийн хамт Г банканд олгуулж өгнө үү гэжээ.               

                            

Хариуцагч Д аймгийн Ө сумын ....-р баг, С гудамж .... тоотод оршин суух, Х овогт Б О /РД: ......, утас:......../ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б овогтой О миний бие Голомт банкны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн Г банкны нэхэмжилсэн 9,389,695.92 төгрөгийг 6 сарын хугацаанд 2025 оны 09-р сараас өдрөөс 2026 оны 02-р сарын 25-ны өдрийн дотор сар бүрийн 20-ны өдрийн дотор 1,565,000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.

Нэхэмжлэгч Г банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Б овогтой О  миний бие Г банкийг төлөөлж хариуцагч Б овогтой О хариу тайлбартай танилцлаа. Мөн хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. хэргийн хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Охолбогдуулан 9,389,695.92 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага 9,389,695.92 төгрөгөөс хариуцагч Б.О нь 6 сарын хугацаанд 2025 оны 09-р сараас өдрөөс 2026 оны 02-р сарын 25-ны өдрийн дотор сар бүрийн 20-ны өдрийн дотор 1,565,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.О нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нь хариуцагч Б.О холбогдуулан 9,389,695.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлага 9,389,695.92 төгрөгөөс хариуцагч Б.О нь 6 сарын хугацаанд 2025 оны 09-р сараас өдрөөс 2026 оны 02-р сарын 25-ны өдрийн дотор сар бүрийн 20-ны өдрийн дотор 1,565,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,185 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 82,592.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.О улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 82,592.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.О нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА