Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 137/ШШ2025/00459

 

                                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Эхолбогдох 12,242,260.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У хот С дүүрэг .-р хороо, П гудамж, А тауэр 13-..... тоотод байрлах П ББСБ ХХК /ХХД:......., РД:......., утас: ......../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Э нь манай компанитай 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ........ дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ........... зээлийн дансны дугаартай, 1,425,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн .......... банкны тоот дансанд 2024 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ......... зээлийн дансны дугаартай, 7,650,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн .......... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 7 дугаар  сарын 18-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2024 оны 9 дүгээр сарын 22-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 1,425,000.00 төгрөг, шимтгэл: 28,491.50 төгрөг, үндсэн хүү: 630,357.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 113,422.20 төгрөг, нийт 2,197,271.22 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 3-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 7,416,281.65 төгрөг, үндсэн хүү: 2,519,179.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 102,028.97 төгрөг, нийт 10,037,489.70 төгрөг. Иймд зээлдэгч М.Э үндсэн зээлийн төлбөрт 8,841,281.65 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,149,536.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 215,451.17 төгрөг, шимтгэл 28,491.50 төгрөг, нотариатын зардал 7,500.00 төгрөг, нийт 12,242,260.92 төгрөгийг гаргуулж өгнө үү өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д аймгийн З сумын ..-р баг, Б гудамж ..... тоотод оршин суух, Ш овогт М Э /РД: ......., утас:....., ......./ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч М.Э миний бие П ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 12,242,260.92 төгрөгийг 2025 оны 09 сарын 08-ны өдрөөс 2026 оны 03 сарын 08-ны өдөр тус бүр 1,500,000 төгрөгөөр  сар бүр төлж үлдсэн 1,742,260.92 төгрөгийг 2026 оны 04 сарын 08-ны өдөр бүрэн төлж дуусгах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Э гаргасан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч М.Э холбогдуулан 12,242,260.92 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Э нь нэхэмжлэлийн шаардлага 12,242,260.92 төгрөгийг 2025 оны 09 сарын 08-ны өдрөөс 2026 оны 03 сарын 08-ны өдөр тус бүр 1,500,000 төгрөгийг сар бүр төлж үлдсэн 1,742,260.92 төгрөгийг 2026 оны 04 сарын 08-ны өдөр бүрэн  төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Баярчимэг нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ:

1. Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч М.Э холбогдуулан 12,242,260.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Э нь нэхэмжлэлийн шаардлага 12,242,260.92 төгрөгийг 2025 оны 09 сарын 08-ны өдрөөс 2026 оны 03 сарын 08-ны өдөр тус бүр 1,500,000 төгрөгийг сар бүр төлж үлдсэн 1,742,260.92 төгрөгийг 2026 оны 04 сарын 08-ны өдөр бүрэн барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,826 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 105,413 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 105,413  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч М.Э нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА