Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 137/ШШ2025/00460

 

                                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч “.. банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Эхолбогдох 6,286,576.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 сарын 04-ний өдөр хүлээн авч 2025 оны 08 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад                                                 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У хот, С дүүрэг, ..-р хороо, С тауэр .... давхарт байрлах, .. банк ХК /ХХД: ...., РД: ......, утас: ....../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ө.Э нь .. Банк ББСБ ХХК-тай ........ тоот “Цахим зээлийн гэрээ” байгуулж зээлийн гэрээний үүргээ 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхэлж зөрчиж эхэлсэн тул дээрх зээлийг гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ....... тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 6,286,576.85 төгрөгийг хариуцагч Ө.Э  гаргуулж .. Банк ББСБ ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д аймгийн Э сумын Ө ...-р баг, У........тоотод оршин суух, Б овогт Ө Э /РД: ......., утас: ........./ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ө.Э миний бие .. банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн .. банк ХК-ийн нэхэмжилсэн 6,286,576.85 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор сар бүрийн 25-ны өдрийн дотор 786,000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ... Банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н..... шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: "... банк" ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Э холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 6,286,576.85 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 09 дүгээр сараас эхлэн сар бүрийн 25-ны дотор 8 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .... банк ХК нь хариуцагч Ө.Э холбогдуулан 6,286,576.85 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Э нь нэхэмжлэлийн шаардлага 6,286,576.85 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор сар бүрийн 25-ны өдрийн дотор 786,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ... банк ХК нь хариуцагч Ө.Э холбогдуулан 6,286,576.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ө.Э нь нэхэмжлэлийн шаардлага 6,286,576.85 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор сар бүрийн 25-ны өдрийн дотор 786,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,535 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 57,767.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 57,767.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Энэхүү захирамжийг хариуцагч Ө.Э нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА