Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 365

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

          Улсын яллагч О.Башбаяр,

        Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Т холбогдох эрүүгийн 1806 00334 0725 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Увс аймгийн Давст сумд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 7, эцэг. эх. ах. дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, тоотод оршин суудаг, "Axes" ресторанд тогооч хийдэг, урьд нь 2011 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар, 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 468 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, /регистрийн дугаар /, С Т .

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч С.Т нь согтуугаар 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 33 дугаар гудамжинд байрлах "Орхон" хүнсний дэлгүүрийн орчим иргэн С.Энхбатаас мөнгө нэхэж байхгүй гэхэд нь толгойн тус газар нь шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

         Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Энхбатын өгсөн мэдүүлэг /хх-15-16/, гэрч Б.Хосбатын мэдүүлэг /хх-22-23/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт №1047 /хх-35/, насанд хүрээгүй гэрч Д.Хүслэн /хх-24-25/, У.Ганжавхаагийн өгсөн /хх-26-27/, Б.Сугарбаярын мэдүүлэг /хх-28-29/, гэрч Б.Отгонбаатарын мэдүүлэг /хх-32-33/, шүүгдэгч С.Т яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-77/, шүүгдэгч С.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-48/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-49/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч С.Т нь согтуугаар 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 33 дугаар гудамжинд байрлах "Орхон" хүнсний дэлгүүрийн орчим иргэн С.Энхбатаас мөнгө нэхэж байхгүй гэхэд нь толгойн тус газар нь шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Энхбатын өгсөн: “…Тэмүүжин буюу Улаанаа ирэн гараад ирээч гээд би дэлгүүрээс ганцаараа гартал хоч Шоу буюу Отгонбаатар гадаа Цэндсүрэнгийн хамт зогсож байсан. Тэгтэл Отгонбаатар ах, ахдаа 2000 төгрөг байвал өгөөч гэхээр нь би байхгүй гэхэд хажуунаас Тэмүүжин дахин 1000 төгрөг байвал өгчих гэхээр нь би мөнгө байхгүй ажил хийж олсон мөнгөө та нарт өгөхгүй гээд Тэмүүжинтэй маргалдахад Тэмүүжин шилээр толгой руу цохиж, толгой хагалж би тонгойхонд хөлөөрөө нүүр лүү өшиглөхөөр нь би зүүн гараараа хаагаад босч ирэхэд дүү Хосбат дэлгүүрээс гарч ирээд би 2 хамт цугтаж гэртээ орон ээж, аав 2-т болсон явдлын талаар хэлсэн.”/хх-15-16/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Хосбатын өгсөн: “… гаднаас бор царайтай, монхор хамартай залуу орж ирсэн. Уг залуугийн нэрийг сүүлд нь С.Т гэдэг болохыг мэдсэн. Уг залуу нь орж ирээд дэлгүүр дотор манай ахтай мэндэлсэн. Мөн гараад юм асуу, уулзъя, гэж хэлээд дагуулаад гарсан. Удалгүй түс, тас гэх чимээ гарахаар нь бид 3 гараад очсон юм. Тэгсэн чинь гадаа манай ах зодуулчихсан байдалтай, толгойноос нь цус урсчихсан, хажууд нь нөгөө залуугаас гадна дахиад 2 хүн зогсож байсан. Тэр 2 залуугийн нэг нь Отгонбаатар буюу Шоу, Цэндсүрэн буюу бороо гэж дууддаг 2 хү байсан.”/хх-22-23/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт №1047:

1. Б.Энхбатын биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-35/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Д.Хүслэн өгсөн: “Улаанаа буюу Тэмүүжин араас нь орж ирээд Энхбат ахыг аваад гарсан. Тэгээд гадаа зодоон болсон ба харахад 4 хүн л зодож байсан. Тэр дунд Шоу буюу Отгонбаатар ах нэмэгдсэн байсан.” /хх-24-25/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч У.Ганжавхаагийн өгсөн: “…С.Т гэдэг ах орж

ирээд зогсож байснаа Энхбат ахыг гараад ирдээ, хоёулаа 1 юм яриатахъя гэж хэлээд дагуулаад гарсан. Тэгтэл удалгүй түс тас гэх чимээ гарахаар нь бид 3 гарсан бөгөөд гадаа гарахад Энхбат толгойгоо барьчихсан доошоо тонгойсон байдалтай зогсож байсан бөгөөд түүнийг тойроод Улаанаа буюу Тэмүүжин, Шоу буюу Отгонбаатар, Бороо буюу Цэндсүрэн гэдэг 3-н хүн байсан.” /хх-26-27/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Сугарбаярын өгсөн: “… гаднаас Улаанаа буюу Тэмүүжин гэрч залуу орж ирээд Энхболд ахыг чамтай ярих юм байна гээд дагуулаад аваад гарсан. Удалгүй чанга чимээ гарсан бөгөөд дэлгүүрт зогсож байсан Хүслэн, Ганжавхаа, Хосбат нар гараад явсан.” /хх-28-29/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Отгонбаатарын өгсөн: “…Тэмүүжин түрүүлж ороод Энхбатыг дагуулж гадаа гарч ирэхээр нь би нэг гудамжинд хамт амтдардаг бөгөөд тантдаг учир ахдаа 2000 төгрөг байвал өгчөөч гэж гуйхад байхгүй гэж хэлж Тэмүүжин 1000 төгрөг тэгвэл байвал өгчих гэхэд мөн байхгүй, та нарт өгдөг мөнгө байхгүй гэж уурлаад Энхбат, Хосоо 2 машиндаа суугаад яваад 1 мэдсэн 2 ихэр буюу Энхбат, Хосбат 2 буцаж явган ирээд Тэмүүжинтэй маргалдаж байгаад би тамхи татахаар гудамж руу ороод буцаад гарч иртэл Энхбатын толгойноос цуус гараад Энхбат, Хосбат 2 яваад өгсөн.” /хх-32-33/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад  шүүгдэгч С.Т яллагдагчаар өгсөн: “…Энхбатын дэлгүүрээс дуудаж гаргаж ирэн 1000 төгрөг байвал өгөөч гэж гуйхад чамд өгөх мөнгө байхгүй гээд уурлаж би сүртэй юм бэ гээд бид 2 маргалдсан. Энэ үед Отгонбаатар боль гээдз салгаад Энхбат, Хосбат 2 машиндаа суугаад яваад өгсөн ” /хх-77/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч С.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-48/,

Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-49/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч С.Т нь согтуугаар 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 33 дугаар гудамжинд байрлах "Орхон" хүнсний дэлгүүрийн орчим иргэн С.Энхбатаас мөнгө нэхэж байхгүй гэхэд нь толгойн тус газар нь шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар С.Т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч С.Т 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч С.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч С Т г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Тэмүүжинг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Т нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.            

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС