Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2026/0633

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.А*******, А.Б******* нар,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд: К,

Гуравдагч этгээд: А ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Н,

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэргэл, нэхэмжлэгч Х.А*******, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Н.У, гуравдагч этгээд А ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. ...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн К болон А ХХК нарын хооронд байгуулсан №*******-1 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

Хоёр.Маргааны үйл баримтын талаар:

2.1. Нэхэмжлэгч Х.А*******, А.Б******* нар нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, /18180/ найрамдлын зам гудамж, тоот хаягт байршилтай 240 м.кв талбайтай хувийн сууцыг хоёр хүний өмчөөр бүртгэж, 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

2.2. Нэхэмжлэгч Х.А*******гаас 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, /18180/ найрамдлын зам гудамж, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний тоот дугаартай, 240 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Кнаас зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч байгаа тул холбогдох гэрээ хийх, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, бүртгүүлэх, батлуулах бүрэн эрх бүхий итгэмжлэлийг П.Нод 3 жилийн хугацаатайгаар,

Нэхэмжлэгч А.Б*******оос 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, /18180/ найрамдлын зам гудамж, тоот хаягт байрлах, гэрчилгээний дугаар , улсын бүртгэлийн дугаар , 240 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Кны зээлийн барьцаанд бариулахыг зөвшөөрч барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байгаа гэх итгэмжлэлийг П.Нод 3 жилийн хугацаатайгаар тус тус олгосон байна.

2.3. Зээлдүүлэгч К дээрх итгэмжлэлүүдийг үндэслэж А ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж,  төгрөгийг 19,20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар Авто машин механизм худалдан авах зориулалтаар олгосон.

2.4. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *******-1 дугаартай барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгч нарын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, /18180/ найрамдлын зам гудамж, тоот хаягт байрлах, гэрчилгээний дугаар , улсын бүртгэлийн дугаар , 240 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, тус барьцааны гэрээнд А ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Н гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

2.5. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *******-1 дугаартай барьцааны гэрээг Нийслэлийн тойргийн нотариатч С.А 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бүртгэж, дээрх гэрээг гэрчлэн талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

2.7. Дээрх итгэмжлэл, зээлийн, барьцааны гэрээ, нотариатчийн бүртгэл зэргийг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар барьцаанд бүртгэсэн байна.

2.8. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/11799 дугаар шийдвэр, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2026/00468 дугаар магадлалаар нэхэмжлэгч А.Б*******, Х.А******* нарын нэхэмжлэлтэй, К-д холбогдох ...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *******-1 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2.9. Тус шүүх нь Х.А*******, А.Б******* нараас 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2026/1704 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч нараас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Нэхэмжлэгч Х.А*******, А.Б******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Баянгол ам /18180/ Найрамдлын зам гудамж, тоот хаягт байрлах 240 м. талбайтай хувийн сууц, мөн хаягт байршилтай эзэмших эрхийн гэрчилгээтэй м.кв талбайтай газрыг К-ийн зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэн П. Нод олгосон. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр К нь А ХХК-тай Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, барьцаалбарыг Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн байна.

К нь А ХХК нар нь зээлийн болон барьцааны гэрээгээ байгуулахдаа А.Б*******ын олгосон итгэмжлэлийг /2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр олгосон итгэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр/ болгож гараар засаж өөрчлөн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Мөн барьцааны гэрээнд барьцаалагчийг төлөөлж Х.А*******, А.Б******* гэсэн хэсэгт тэдний өмнөөс П.Н гарын үсэг зурсан байсан.

Улсын бүртгэгч нь тухайн итгэмжлэлийг засвартайг, мөн Х.А*******, А.Б******* нарын өмнөөс өөр хүн барьцааны гэрээн дээр гарын үсэг зурсныг мэдсээр байж барьцааны гэрээг бүртгэж авсан нь хууль бус юм.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрхтэй гэж заасан байх ба улсын бүртгэгчийн нь энэ заалтыг биелүүлээгүй эс үйлдэхүй нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Мөн К нь А ХХК болон иргэн П.Нод холбогдуулж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн хэрэгт гуравдагч этгээдээр А.Б*******, Х.А******* нарыг оролцуулахаар шийдвэрлэж, нотлох баримттай нь танилцах явцад итгэмжлэлийн огноог засварлаж барьцааны гэрээг бүртгүүлсэн байсныг мэдэж, тухайн барьцааны гэрээг болон итгэмжлэлийг баталсан нотариатын бүртгэлийн дэвтрийг нотлох баримтаар гаргуулж авснаар тухайн үйл баримт явдлыг мэдсэн болно. Ингээд мэдсэн даруйдаа Улсын бүртгэлийн ерөнхий газарт нэхэмжлэгч нар нь гомдол гаргаж, тухайн гомдлын хариуг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Иймд, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн К болон А ХХК нарын хооронд байгуулсан №*******-1 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр П.Нод итгэмжлэл олгосон байдаг. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр К, А ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж барьцаалбарыг улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн. К, А******* ХХК нар нь зээлийн болон барьцааны гэрээгээ байгуулахдаа нэхэмжлэгч А.Б*******ын олгосон итгэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр олгосон. Итгэмжлэлийг нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр болгож гараар засаж өөрчлөн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Мөн барьцааны гэрээнд барьцаалагчийг төлөөлж Х.А*******, А.Б******* гэсэн хэсэгт тэдний өмнөөс П.Н гарын үсэг зурсан. Улсын бүртгэгч нь тухайн итгэмжлэлийн засвартайг, Х.А*******, А.Б******* нарын өмнөөс өөр хүн барьцааны гэрээн дээр гарын үсэг зурсан эсэхийг бол мэдсээр байж барьцааны гэрээг бүртгэж авсан нь хууль бус. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрхтэй гэж заасан байхад улсын бүртгэгч нь энэ заалтыг биелүүлээгүй, эс үйлдэхүй нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байгаа. Мөн К, А ХХК болон иргэн П.Нод холбогдуулж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн хэрэгт гуравдагч этгээдээр А.Б*******, Х.А******* нарыг оролцуулахаар шийдвэрлэж, нотлох баримттай нь танилцах явцдаа бол итгэмжлэлийн огноог засварлаж, барьцааны гэрээг бүртгүүлсэн байсныг мэдээд тухайн барьцааны гэрээг болон итгэмжлэлийн баталсан нотариатын бүртгэлийн дэвтрийг нотлох баримтаар гаргуулж авснаар тухайн үйл баримтыг мэдсэн. Ингээд мэдсэн даруйдаа Улсын бүртгэлийн ерөнхий газарт нэхэмжлэгч нар нь гомдол гаргаад тухайн гомдлын хариуг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа. Иймд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн К болон А ХХК нарын хооронд байгуулсан *******-1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.1.Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Иргэн Х.А*******, А.Б******* нарын гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол ам /18180/ Найрамдал зам тоот нь иргэн А.Б******* /УШ*******/, Х.А******* /СЮ*******/, нарын өмчлөлд бүртгэлтэй бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Ктай байгуулсан барьцааны гэрээ бүртгүүлсэн байна.

Тус банктай байгуулсан барьцааны гэрээ бүртгүүлэхэд иргэн А.Б******* /УШ*******/ 370 дугаартай нотариатчийн гэрчилсэн иргэн П.Нод олгосон 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот итгэмжлэл, 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдөр Х.А******* /СЮ*******/ иргэн П.Н /КЕ*******/ олгосон 351 дугаартай нотариатчийн гэрчилсэн итгэмжлэлийг тус тус үндэслэн К-тай байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 370 дугаартай нотариатчийн гэрчилсэн барьцааны гэрээг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бүртгүүлсэн нь тухайн үед хүчинтэй мөрдөгдөж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дүгээр зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 7.1-д тус тус заасан хуулийн шаардлагыг хангасан байна. Тухайн барьцааны гэрээ бүртгэх мэдүүлэг нь 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан байна.

Иймд 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө заасан байдаг. Уг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний бүртгэл нь хууль, журмын дагуу бүртгэгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Х.А*******, А.Б******* нарын гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол амын Найрамдалын тоот хувийн сууцыг байгуулахдаа барьцааны гэрээг бүртгүүлэхдээ иргэн А.Б******* ******* дугаартай нотариатчийн гэрчилсэн нэг цэгт олгосон итгэмжлэл, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг иргэн Х.А*******гийн нэг цэгт олгосон итгэмжлэл 351 дугаартай нотариатчийн итгэмжлэлийг үндэслэн К-тай байгуулсан. 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 370 дугаартай тоот нотариатчийн гэрчилсэн барьцааны гэрээг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бүртгүүлсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх, бүртгэлийн хуулийн 28 дугаар зүйл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн бүртгэл эдлэх журмын 7.1-т заасан шаардлагыг хангасан байна. Тус барьцааны гэрээг мэдүүлэх нь 2003 оны эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 14 дүгээрт заасан мэдүүлэг хүлээж авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан байна. Иймд 2003 оны эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой Эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д заасан мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах, нотлох баримтыг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ бусдад зөрчсөн, зөрчсөнөөс бусдад хохирлыг нөхөн төлнө гэж заасан байдаг. Иймд үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэл нь хууль журмын дагуу бүртгэгдсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Тав. Гуравдагч этгээдийн хариу тайлбар:

5.1. Гуравдагч этгээд К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...А.Б*******, Х.А******* нар нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *******-1 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг Иргэний хэргийн шүүхэд гаргаж байсан ба тухайн иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Иргэний хуульд хожим итгэмжлэл өгч хүлээн зөвшөөрсөн ба төлөөлөгчийн үйлдэл хүчинтэйд тооцогддог зохицуулалттай. Түүнээс гадна итгэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өгч, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлд барьцааг бүртгүүлсэн нь хуулийн дагуу үйлдэл юм. 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө Улсын бүртгэлд барьцааг бүртгүүлсэн бол өөр ойлголт болно. Манай тохиолдолд итгэмжлэл олгогдсоноос хойш барьцааг бүртгэсэн байх учир хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

2018 онд манай банк зээл олгосноос хойш А ХХК зээл болон зээлийн хүүг өнөөдрийг хүртэл буюу 8 жил төлүүлж чадаагүй. Түүгээр барахгүй зээлдүүлэгч, хадгаламж эзэмшигч нарын ашиг 8 жил хохирсоор байх атал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг ч хангуулж чадахгүй байгаа нь банкны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчөөд буй хэрэг болж байна.

Иймд Иргэний хэргийн шүүхээр үйл баримт тогтоогдож хэрэгсэхгүй болчихсон байх тул мөн барьцааны гэрээ хууль журмын дагуу бүртгэгдэж байх учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.2 Гуравдагч этгээд К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагчийн өгч байгаа хариу тайлбарыг дэмжсэн байр сууриас оролцож байгаа. Яагаад хариуцагчийн гаргаад байгаа тайлбарыг дэмжиж байгаа вэ гэхээр тухайн үед мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн тухай хууль болон Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгэх ажиллагаа бол хууль ёсны дагуу хийгдсэн байгаа. Нэхэмжлэгч талаас энэ бүртгэлийн огноо дээр маргаж орж ирсэн байдаг. Одоо энэ итгэмжлэл олгосон итгэмжлэлийн огноо дээр гэсэн үг. Гэхдээ зээл хэзээ олгогдсон бэ гэхээр албан ёсоор барьцаа бүртгэгдээд бүртгэгдсэний дараа зээл олгогдсон учраас хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Түүнчлэн итгэмжлэлийн огноо 06 сар байна уу?, 04 сар байна уу? 05 сар байна уу? гэдэг нь чухал биш. Иргэний хуульд заасны дагуу сүүлд олгосон зөвшөөрснөөрөө итгэмжлэлийг буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хийсэн үйлдлийг 100 хувь хүчин төгөлдөрт тооцох иргэний эрх зүйн зохицуулалт байдаг. Ийм учраас хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Түүнчлэн итгэмжлэл олгогдсоноос хойш буюу 06 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор тухайн барьцаа бүртгэгдсэн учраас хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж үзэж байгаа. Ийм учраас итгэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.3. Гуравдагч этгээд А ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Н шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Пүрэв овогтой Н миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Итгэмжлэлийн он, сар 06 дугаар сарын 05-ны өдрийг 06 дугаар сарын 03-ны өдөр болгож зассан гэжээ.

5.4. Гуравдагч этгээд А ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Н шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ...Улсын бүртгэлд хувьцаа, авлагыг бүртгүүлэхдээ он сарыг зассан байгаа юм. 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр, 06 дугаар сарын 03-ны өдөр болгон улсын бүртгэгч шалгаж үзээд он сар зөрүүтэй байна гэж буцаасан. Тэгээд буцаад он сарыг нь засаад бүртгэчихье гээд бүртгүүлчихсэн. Эхлээд он сар зөрүүтэй. Огноо төлбөрийн зөрүүтэй байна вэ гэдгээр буцаагдаад, буцаад засварлаад, буцаагаад өгөөд бүртгүүлчихсэн юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчээс ...К нь А ХХК нар нь зээлийн болон барьцааны гэрээгээ байгуулахдаа А.Б*******ын олгосон итгэмжлэлийг /2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр олгосон итгэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр/ болгож гараар засаж өөрчлөн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь үндэслэлгүй, Улсын бүртгэгч нь тухайн итгэмжлэлийн засвартайг, Х.А*******, А.Б******* нарын өмнөөс өөр хүн барьцааны гэрээн дээр гарын үсэг зурсныг мэдсээр байж барьцааны гэрээг бүртгэж авсан нь хууль бус гэж, хариуцагчаас ...2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 370 дугаартай тоот нотариатчийн гэрчилсэн барьцааны гэрээг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бүртгүүлсэн. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль болон журамд заасны дагуу бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй гэж, гуравдагч этгээд К-аас ...итгэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өгч, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлд барьцааг бүртгүүлсэн нь хуулийн дагуу үйлдэл. Уг гэрээ нь Өмнөговь аймагт судлагдаж, өндөр үнийн дүнтэй учраас төв салбарт шилжүүлсэн зээл байсан. Х.А******* 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр П.Нод итгэмжлэл олгосон, А.Б******* 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр П.Нод итгэмжлэл олгогдож, уг итгэмжлэлийн дагуу зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсгийг төлөөлөн зурж, мөн өдөр нотариатаар гэрчлүүлсэн. Зээл хэзээ олгогдсон бэ? гэхээр албан ёсоор барьцаа бүртгэгдээд бүртгэгдсэний дараа зээл олгогдсон учраас хүчин төгөлдөр гэж үзэж байгаа, гуравдагч этгээд А ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Н ...2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр, 06 дугаар сарын 03-ны өдөр болгон улсын бүртгэгч шалгаж үзээд он сар зөрүүтэй байна гэж буцаасан. Тэгээд буцаад он сарыг нь засаад бүртгэчихье гээд бүртгүүлчихсэн гэж тус тус тайлбарлан маргаж байна.

2. Нэхэмжлэгч Х.А*******, А.Б******* нараас К-д холбогдуулан ...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *******-1 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах-аар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/11799 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2026/00468 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

3. Уг шүүхийн шийдвэрт ...Х.А*******гаас 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Д.Нод 3 жилийн хугацаатай, нэхэмжлэгч А.Б*******оос 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Д.Нод 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, /18180/, Найрамдлын зам бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай 240 м.кв гудамж тоотод байрлах, А.Б*******, Х.А******* нарын өмчлөлийн Эрхийн улсын талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Кнаас авах зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч байгаа тул холбогдох гэрээ хийх, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, бүртгүүлэх, батлуулах бүрэн эрхийг олгожээ.

Дээрх итгэмжлэлийг үндэслэж талууд Зээлийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гарын үсгээ зурж, тамга тэмдэг дарж, тухайн өдрөө гэрээнүүдийг нотариатаар гэрчлүүлсэн болох нь Монголын нотариатчидын танхим Бүртгэлийн дэвтэр-т 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр, Үйлдлийн агуулга хэсэгт /итгэмжлэл үл хөдлөх Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, /18180/, Найрамдлын зам гудамж тоот, 240 м.кв хувийн сууц, , гэрчилгээний , Кны зээлийн барьцаанд бариулах/ гэж оролцогчид гарын үсэг зуржээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот Зээлийн гэрээний 14 дүгээр зүйлийн 14.1-т Гэрээ нь талуудын бүрэн эрхт төлөөлөгч нар гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно гэж тохиролцсон байх ба улмаар ******* тоот Зээлийн гэрээ болон *******-1 тоот болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл гэж үзэх боломжгүй.

Энэ маргааны тухайд зээлдүүлэгч К нь зээлдэгч А ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан *******-1 тоот Барьцааны гэрээг Х.А*******гаас 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Д.Нод 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, А.Б*******оос 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Д.Нод 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийг үндэслэж талууд Зээлийн гэрээ болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гарын үсгээ зурж, тамга тэмдэг дарж, тухайн өдрөө гэрээнүүдийг нотариатаар гэрчлүүлсэн байх ба уг хэлцлийн үр дүнд нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөөгүй, түүнд барьцааны эрхийг дуусгавар болгох, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох субьектив шаардах эрх үүсээгүй гэж дүгнэхээр байна гэж дүгнэжээ.

4. Өөрөөр хэлбэл, уг иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр К нь зээлдэгч А ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан *******-1 тоот барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй болохыг тогтоосон.

5. Нэхэмжлэгчээс ...К нь А ХХК нар нь зээлийн болон барьцааны гэрээгээ байгуулахдаа А.Б*******ын олгосон итгэмжлэлийг /2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр олгосон итгэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр/ болгож гараар засаж өөрчлөн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байх бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль /2009 он/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-иудад заасны дагуу барьцаалбарыг бүртгэхээс татгалзах, мэдүүлгийн хүлээж авахгүй байх үндэслэлгүй байна.

6. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.5-д ...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараахь төрөлтэй байна, 5.5.4-т ...барьцааны, 6 дугаар зүйлийн 6.1-т ...Энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар тогтооно, 11 дүгээр зүйлийн 11.5.2-т ...энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, 11.5.3-т ...энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах,

7. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.2-т ....Энэ хуулийн 3.1-д зааснаас гадна үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, эд хөрөнгийн дараахь эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ, 3.2.1-т барьцаа, 28 дугаар зүйлийн 28.1-т ...Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /цаашид ипотек гэх/-г бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах ба улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ, 28.2-т ...Гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба уг мэдүүлэгт дараахь баримт бичгийг хавсаргана, 28.2.1-т ...барьцааны гэрээ болон түүний хуулбар, 28.2.2-т ...барьцааны гэрээнд зааж хавсралт болгосон баримт бичиг, 28.2.3-т ...үйлчилгээний хураамж төлсөн баримт, 281.1-т ...Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуульд заасан үндэслэл байвал ипотекийг бүртгэхээс татгалзах эрхтэй, 281.2-т ...Дараахь тохиолдолд ипотекийн бүртгэлийг 1 сараас илүүгүй хугацаагаар хойшлуулж болно, 281.2.1-т ...энэ хуулийн 28.2, 28.7-д заасан аль нэг баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлээгүй, 281.2.2-т гэрээ, барьцаалбар, тэдгээрийн хавсралт нь хууль тогтоомжид заасан шаардлагад нийцээгүй, 281.2.3-т ...ирүүлсэн баримт бичиг нь хуурамч эсэхийг шалгах үндэслэл байгаа бол,

8. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийг 9.2-т ...Барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна, 10 дугаар зүйлд Дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах, 10.1-т /2024 оны өөрчлөлт орохоос өмнөх заалт/ Хамтран өмчлөх дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулахад барьцааны зүйлийн өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авна, 11.1.3-т ...барьцааны зүйлийн байршил, тухайн зүйл нь барьцаалуулагчийн өмч мөн болохыг нотлох баримт, эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн байгууллагын нэр, өмчлөх эрхийн гэрчилгээний дугаар, 12.1-т ...Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ, 12.2-т ...Энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно, 16 дугаар зүйлийн 16.1-т Барьцаалуулагч нь барьцаалбарыг улсын бүртгэлийн байгууллагаас баталсан загварын дагуу нэг хувь үйлдэж гэрээний хамт улсын бүртгэлийн байгууллагад өгнө гэж тус тус заажээ.

9. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд барьцааны гэрээг бүртгүүлэхдээ барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба уг мэдүүлэгт барьцааны гэрээ болон түүний хуулбар, барьцааны гэрээнд зааж хавсралт болгосон баримт бичиг, үйлчилгээний хураамж төлсөн баримт зэргийг хавсаргаж ирүүлсэн тохиолдолд барьцааны гэрээг бүртгэж, ипотекийн бүртгэлийг 1 сараас илүү хугацаагаар хойшлуулсан, гэрээ, барьцаалбар, тэдгээрийн хавсралт нь хууль тогтоомжид заасан шаардлагад нийцээгүй, ирүүлсэн баримт бичиг нь хуурамч эсэхийг шалгах үндэслэл байгаа бол бүртгэхээс татгалзахаар байна.

10. Хавтас хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/11799 дугаар шийдвэрээр *******-1 тоот барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй болохыг тогтоосон.

11. Нэхэмжлэгч Х.А*******гаас 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Д.Нод 3 жилийн хугацаатай, нэхэмжлэгч А.Б*******оос 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Д.Нод 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, /18180/, Найрамдлын зам бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай тоотод байрлах 240 м.кв хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Кнаас авах зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч байгаа тул холбогдох гэрээ хийх, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, бүртгүүлэх, батлуулах бүрэн эрхийг олгосон.

12. Улмаар К нь зээлдэгч А ХХК-тай ******* тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан *******-1 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-нд Х.А******* болон А.Б******* нарыг төлөөлж П.Н гарын үсэг зурж, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн байна.

13. Хариуцагч захиргааны байгууллагаас эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, түүнд хавсаргасан зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Х.А******* болон А.Б******* нараас П.Нод олгосон итгэмжлэлийг үндэслэн мэдүүлгийг хүлээн авч бүртгэсэн байна.

14. Нэгэнт иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр К болон А ХХК нарын хооронд байгуулсан *******-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй болохыг тогтоож, нэхэмжлэгч нараас П.Нод гэрээ хийх, барьцааны гэрээ байгуулах, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, бүртгүүлэх, батлуулах бүрэн эрхийг олгосон атлаа итгэмжлэлийн огноо, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний огноо зөрүүтэй гэх үндэслэлээр хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийг хүлээн авч бүртгэх үндэслэлгүй байсан гэж үзэх нь үндэслэлгүй.

15.Хариуцагч нь нотариатаар батлуулсан зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, итгэмжлэл, мэдүүлэг зэргийг үндэслэж бүртгэсэн нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зохицуулалттай нийцсэн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс гаргасан ...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн К болон А ХХК нарын хооронд байгуулсан №*******-1 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.2.1, 28 дугаар зүйлийн 28.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.А*******, А.Б******* нараас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан ...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн К болон А ХХК нарын хооронд байгуулсан №*******-1 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АЗБАЯР