| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/03492/И |
| Дугаар | 192/ШШ2025/08367 |
| Огноо | 2025-10-16 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/08367
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:******* дүүрэг, ****** дугаар хороо, ********* дугаар хороолол, ******гудамж, ******* байр ******* тоотод оршин суух, А овогт М-ын Б /рд:**************/,
Хариуцагч: ******** дүүрэг, ******** байр, **** дүгээр давхарт оршин суух, ******** дүгээр тойргийн нотариатч Н-ын Г,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 23 дугаар гудамж, 503 тоотод оршин суух, Ш овогт А-ын А-, /рд: **********/
Хариуцагч:*********** дүүрэг, ********* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******** гудамж, ******** байр* ***** тоот хаягт оршин суух, А овогт М-ын Б-, /рд: *************/
Нэхэмжлэлийн шаардлага:Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д,
Хариуцагч А.А-,
Хариуцагч Н.Г-,
Хариуцагч М.Б-,
Хариуцагч М.Б-ийн өмгөөлөгч О.М,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч Н.Г-, А.А-, М.Б- нарт холбогдуулан Нотариатын үйлдэл хүчингүй болгуулах тухай, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч М.Б- би 1998 оноос 2024 он хүртэлх хугацаанд Нийслэлийн Баянгол дүүргийн 30 дугаар хороо, 10 дугаар хороолол Дилав хутагт Жамсранжав гудамж, АОС байр 2 тоотод оршин сууж байна. Энэ хаягт байрлах 270,1 м.кв талбайд 2011 оныг хүртэл аав А.М-ын хамт аавынхаа мэргэжлийг өвлөн эмчийн мэргэжил эзэмшсэн тул эцэг, эхийнхээ үүсгэн байгуулсан “М ” ЗБН-ийн үйл ажиллагаанд биечлэн оролцож, хамтран ажиллаж ирсэн. Эмнэлгийн зориулалт бүхий үйл ажиллагаа явуулахдаа аав А.М- нь тавин мянгатын 17 дугаар байрны 52 тоотын 3 өрөө байрыг, би 3, 4 дүгээр хорооллын 13б байрны 104 тоот 3 өрөө байраа зарж борлуулан тухайн үед Төрийн өмчийн хорооноос зарласан дуудлага худалдаанд оролцсон. Энэхүү нийтийн дуудлага худалдаагаар “М ” ЗБН нь ялж Монгол улсын Төрийн өмчийн хорооны 1998.05.12-ны өдрийн 342 дугаар тогтоолоор 55,920,000 төгрөгийн үнэтэй 270,1 м.кв талбай бүхий төрийн өмчийн барилгын өмчлөх эрхийг шилжүүлэн олгож, 1998.05.18-ны өдөр 7074 тоот гэрчилгээ олгогдсон бөгөөд энэхүү гэрчилгээгээр Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдэж ирсэн. “М ” ЗБН-ийн зөвхөн эмнэлгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах эрхийг аав А.М- бид 2 А-ын А- эмч, түүний хүү А.Б- нарт шилжүүлсэн. Ийнхүү “М ” эмнэлгийн эрхийг тэд шилжүүлэн авахдаа эмнэлгийн 53,500 төгрөгийн эд хөрөнгийг хүлээн авч Нийслэлийн ***** дүүргийн ***** дугаар хороо, **** дугаар хороолол, **** гудамж **** байр /одоогийн хаяг/-д биш түүний ойролцоох байрыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулсан одоо ч тэндээ “М ” нэртэй байна. “М ” ЗБН-ийн эмнэлгийн эрх, тухайн үед хүлээн авсан 53,500 төгрөгийн хөрөнгийг авсан нь “Золач” эд хөрөнгийн үнэлгээний төвийн 001/98 тоот гэрчилгээ, шинээр байгуулагдаж буй “Манал” нөхөрлөлийн дүрмийн санг бүрдүүлэх хөрөнгийн үнэлгээний тооцоо баримтуудаар нотлогддог. А.А- гэгч нь тухайн үедээ ийнхүү дээр дурдсан эмнэлгийн эрхийг, эмнэлгийн зориулалт бүхий 53,500 төгрөгийн хэрэгслийг хүлээн авснаа болон эрхийг шилжүүлэн авсан эмнэлгээ өөр байр түрээслэн ажиллуулсан, миний аав А.М-аас болон “М ” ЗБНөхөрлөлийн нэр дээрх бидний анх хөрөнгөө нийлүүлэн авсан 270,1 м.кв талбай бүхий 1998 оны 7074 тоот гэрчилгээ бүхий 55,920,000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй, хуульд заагаагүй эрхийг эдэлж, өвлүүлэгч аав А.М-ын зарим хууль ёсны өв залгамжлагч нарын эрхийг зөрчин бусдад шилжүүлсэн үйлдлийг тэвчих боломжгүй. Итгэмжлэлд төлөөлөгч гэх миний төрсөн эгч М.Б-ийн Г- нь “Баянгол 6 дугаар хороо 10 дугаар хороолол Дилав хутагт Жамсранжав гудамж АОС байр 2 тоот”-д оршин суудаггүй, түүнчлэн бидний ургийн овог А биш А ийнхний гэж бүртгэлд тэмдэглэн бүртгэгдсэн. А.А-ын энэ үйлдлийг ямар нэг нотлох баримтыг үндэслэн М.Б-т итгэмжлэл гэх баримтыг гэрчилж, А.А-т олгогдоогүй эрхийг шилжүүлж ээжээс өвлөн авсан хөрөнгийг түүнчлэн аавынхаа өмчлөлийн эрхийг хууль ёсоор шилжүүлэн авах үр хүүхэд нь байхад ийнхүү хийснийг зөвшөөрөхгүй. Иймд “М ” ХХК-ийн захирал А.А- нь М-ын Б-т 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хуулийн этгээдийг төлөөлөн итгэмжлэл олгосон итгэмжлэлийг гэрчилсэн Нийслэлийн 114 дүгээр тойргийн тойргийн нотариатч Н.Г-ийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
1.2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 23 дугаар гудамж, 503 тоот хаягт суух “М ” ХХК-ийн захирал А.А- нь М.Б-т “Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороололд байршилтай, 270,1 м.кв талбайтай, гэрчилгээ 7074, бүртгэлийн ************дугаарт бүртгэгдсэн, эмнэлэг үйлчилгээний зориулалттай давхар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг Эд хөрөнгийн эрхийн улсын газраас авах, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, бэлэглэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг Нийслэлийн Баянгол дүүргийн 30 дугаар хороо, 10 дугаар хороолол Дилав хутагт Жамсранжав гудамж АОС байр 2 тоот хаягт суух А М-ын Б-т итгэмжлэл олгож байна. Энэ итгэмжлэлийг 1 /нэг/ сарын хугацаагаар бусдад шилжүүлэх эрхгүйгээр олгов” гэжээ. “М ” ХХК-ийн захирал А.А- нь өөрийн хуулийн этгээдийн болон хувийнх нь өмчлөлд шилжүүлж өгөөгүй байхад уг үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн нь хуульд нийцсэнгүй. Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхдээ М.Б-, М.Б- нарын эцэг А.М-аас “асуусан, тэр зөвшөөрсөн” хэмээсэн гэдэг ч энэ талаар ямар ч нотлогоо баримт байдаггүй, аав А.М- өвчний учир гадагшаа харилцаа муутай болсон байсан ба энэ хугацаанаас хойш удалгүй 2017.04.30-нд таалал төгссөн. “М ” ХХК-ийн захирал А.А-, М.Б- нарын хооронд хийгдсэн “итгэмжлэл”-ийг тэд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасныг үндэслэжээ. Иргэний хуулийн Долоодугаар бүлэгт зохицуулагдсан нь уг “итгэмжлэл” хэлцэлд хамаарахаар хуульчлагджээ. Иймд А.А-, М.Б- нарын хооронд хийгдсэн 2017.02.20-ны өдрийн “Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороололд байршилтай, 270,1 м.кв талбайтай, гэрчилгээ 7074, бүртгэлийн ************дугаарт бүртгэгдсэн, эмнэлэг үйлчилгээний зориулалттай давхар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг Эд хөрөнгийн эрхийн улсын газраас авах, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, бэлэглэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг ...олгосон” тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна гэжээ.
4. Хариуцагч А.А- хариу тайлбартаа: 2011 онд анх М ХХК-ийг авсан санагдаж байна. Дараа жилээс нь эхлээд Баянгол дүүргийн татвараас над руу ярьж, татвар төлөхийг шаардсан. Тэгэхэд энэ хөрөнгийг нь цуг орж иржээ гэж мэдсэн. Түүнээс биш би энэ хөрөнгийг худалдаж аваагүй, над дээр шилжиж ирснийг нь ч мэдээгүй байсан. Ямар ч байсан татварыг нь төлөөд 1-2 жил явсан. М.Б-т “энийгээ буцааж аваач ээ” гэж хэлсэн. Баянгол дүүргийн татвар дээр хамт очоод “байранд нь сууж байгаа юм чинь чи өөрөө төл” гэсэн. н.М- гуайг би таньдаг байсан, надтай ирж уулзахад нь үл хөдлөх хөрөнгө нь байгаа гэдгийг би ойлгуулсан. н.М- гуайн бие нь тааруу байсан. “Манай охины нэр рүү шилжүүлж өг” гэж өөрийнх нь хэлсний дагуу би охинтой нь холбогдоод шилжүүлсэн. Түүнээс өөрөөр үгсэн тохирсон ямар нэгэн зүйл байхгүй. М.Б- өөрөө сайн мэдэж байх ёстой гэв.
5. Хариуцагч М.Б- хариу тайлбартаа: Нэхэмжлэгч өмнө нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, АОС байр, 2 тоот, 270,7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 30 хувийн өмчлөгчөөр тогтоолгож, 2017.03.11-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг. Улмаар тус шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/00282 дугаар шийдвэрийн 9 дэх талд дараах хууль зүйн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8, 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Компанийн дүрмийн 6, 7 дугаар зүйлд зааснаар А.А- нь компанийг үүсгэн байгуулагч цор ганц гишүүний хувьд компанийн гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй этгээд тул компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах, хэлцэл хийх, гэрээ байгуулах эрх бүхий этгээд гэж үзнэ.Нэхэмжлэгч М.Б- нөхөрлөлийн эрх болон хөрөнгөө шилжүүлсэн нөхөрлөлөөс гарсан, М ХХК-ийн захирал А.А-аас 2017.02.20-ны өдрийн М.Б-т олгосон итгэмжлэлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хууль бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.Итгэмжлэл хэлцэл нь хууль зөрчөөгүй тул тухайн хэлцлийн үндсэн дээр хийгдсэн Орон сууц бэлэглэлийн гэрээ мөн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлтэй гэсэн.Уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00583 дугаар магадлалаар хянан шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг.Магадлалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2023/00496 дугаар тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзаж, дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Үүний дараа нэхэмжлэгч нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б.Г-, М.Б- нарын нэр дээр бүртгэгдсэн Ү-************дугаарт бүртгэгдсэн 00573150 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0223 дугаар шийдвэрээр дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдээр М.Б- нь тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 211/МА2021/0320 дугаартай магадлалаар дээрх захиргааны хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар иргэний болон захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалууд байгаа тул нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6.Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.Үүнд: нэхэмжлэл /1хх 1-2/, Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /1хх 5/, Монгол улсын төрийн өмчийн хорооны 342 дугаар тогтоол /1хх 6/, Шинээр байгуулагдаж буй “Манал hospital” нөхөрлөлийн дүрмийн санг бүрдүүлэх хөрөнгийн үнэлгээний тооцоо /1хх 7/, “Манал-Оточ” нөхөрлөлийн эхлэлийн тайлан тэнцэл /1хх 8/, “Золач” эд хөрөнгийн үнэлгээний төв гэрчилгээ /1хх 9/, Орон сууц бэлэглэлийн гэрээ /1хх 10/, Монгол улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 11/, Бэлэглэлийн гэрээ /1хх 12/, Итгэмжлэл /1хх 13/, Манал hospital-ийн 10 тоот Эд хөрөнгө бүртгүүлэх тухай албан бичиг /1хх 14/, Зураг /1хх 15/, итгэмжлэл /1хх 22, 216/, Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргах тухай /1хх 198-201/, Нийслэлийн Баянгол дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх 217/, Инвест капитал ББСБ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай /1хх 219/, Өв залгамжлах эрхийн гэрчилгээ, хавсралт /1хх 220, 223/, С.М-гийн иргэний үнэмлэхийн хуулбар /1хх 221/, Баянгол дүүргийн Нотариатын газар хандаж өргөдөл гаргах нь /1хх 222/, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /1хх 224/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2024/15940 дугаар захирамж /1хх 225-227/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2023/00282 дугаар шийдвэр /1хх 228-233/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2023/00583 дугаар магадлал /1хх 234-237/, Нэхэмжлэл гаргасан шаардлагын талаарх тайлбар /2хх 9-15/.
7.Хариуцагч Н.Г-аас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.Үүнд: Нэхэмжлэлд тайлбар гаргах тухай /1хх 23/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2023/00282 дугаар шийдвэр /1хх 24-25/, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 210/МА2023/00583 дугаар магадлал /1хх 26-30/, Тайлбар гаргах нь /1хх 212/,
8.Хариуцагч А.А-аас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар гаргах нь /1хх 70/.
9.Хариуцагч М.Б-ээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /1хх 238/, Хариу тайлбар гаргах тухай /1хх 239-240/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх 247-248/,
10.Шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн.Үүнд:Нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас 5/10981 тоот албан бичиг, хавсралт /1хх 41-58/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 4/11036 тоот албан бичиг, хавсралт /1хх 59-65/, хариуцагч Н.Г-аас Танай 102/АБ2024/04125 тоотод хариу илгээх тухай /1хх 66/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 9/14964 тоот албан бичиг, хавсралт /1хх 75-77/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 5/14987 тоот албан бичиг, хавсралт /1хх 78-124/, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 01/1171 тоот албан бичиг, хавсралт /1хх 125-144/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 5/2273 тоот албан бичиг, хавсралт /1хх 148-189/,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2.Нэхэмжлэгч нь М ХХК-ийн захирал А.А-аас М.Б-т 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр олгосон хуулийн этгээдийг төлөөлөх итгэмжлэлийг гэрчилсэн нотариатч Н.Г-ийн үйлдлийг хүчингүй болгох, мөн дээрх А.А-, М.Б- нарын хооронд 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүсэж, А.А- нь М ХХК-ийг төлөөлж бусдад итгэмжлэл олгох эрхгүй гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч Н.Г- нь 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлийг гэрчлэхдээ Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан шаардлагын дагуу, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 тоот тушаалаар батлагдсан “Нотариатын үйлдэл хийх заавар”-ын 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан зааврыг үндэслэл болгон нотариатын үйлдэл хийсэн гэх үндэслэлээр тайлбарласан.
4.Хариуцагч А.А- нь нэхэмжлэгчийн эцэг болох н.М-ын зөвшөөрснөөр үл хөдлөх эд хөрөнгийг М.Б-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн. М.Б-тэй үгсэн тохиролцсон ямар нэгэн зүйл байхгүй гэх үндэслэлээр тайлбарласан.
5.Хариуцагч М.Б- нь нэхэмжлэгчийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, АОС байр, 2 тоот, 270,7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 30 хувийн өмчлөгчөөр тогтоолгож, 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдсэн, А.А- компанийг төлөөлөх эрхтэй байсан, М ХХК-ийн захирал А.А-аас 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн М.Б-т олгосон итгэмжлэл нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх үндэслэлээр тайлбарласан.
6.Зохигчдийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1.А.А- нь М ХХК-ийн захирал буюу тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн М ХХК-ийн улсын бүртгэлтийн **********дугаартай гэрчилгээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар нотлогдож байна./хх-76, 85, 87-90/
М ХХК-ийн захирал А.А- нь 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороололд байршилтай, 270,1 м.кв талбайтай, гэрчилгээ 7074, бүртгэлийн ************дугаарт бүртгэгдсэн, эмнэлэг үйлчилгээний зориулалттай давхар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг Эд хөрөнгийн эрхийн улсын газраас авах, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, бэлэглэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг М.Б-т олгож итгэмжлэл хийсэн байна. /хх-12/
Энэхүү итгэмжлэлийг нотариатч нь Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан шаардлагын дагуу, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 тоот тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасныг үндэслэн гэрчилсэн байна.
Нэхэмжлэгч нь нотариатын үйлдлийг хүчингүй болгох тухайгаа нотолсон баримт хэрэгт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлж, шаардлагаа баримтаар нотлоогүй байна.
Иймд А.А-аас 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр М.Б-т олгосон итгэмжлэлийг нотариат Н.Г- нь Нотариатын тухай хуульд заасан журмыг зөрчиж гэрчилсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.2. Мөн нэхэмжлэгч М.Б- нь А.А-, М.Б- нарын хооронд хийгдсэн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргасан ба Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасан.
Нэхэмжлэгч М.Б- нь А.А-аас 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр М.Б-т олгосон итгэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчиж хийгдсэн хэлцэл гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
Байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд жагсаан бичсэн ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэсэн байна. Өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон журмыг зөрчиж хийсэн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр байна.
Дээр дурдсанчлан А.А-, М.Б- нарын хооронд хийгдсэн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан үйл баримт тогтоогдож байхаас гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, мөн итгэмжлэл буюу хэлцлийг байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Нөгөө талаар М.Б-, А.А-, Б.Г- нарт холбогдох Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, АОС байр, 2 тоот, 270,7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 30 хувийн өмчлөгчөөр тогтоолгож, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн М ХХК-ийн захирал А.А-аас М.Б-т олгосон итгэмжлэл, 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай М.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, /16094/ Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 67/2 тоот хаягт байршилтай, 270,1 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг М.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай М.Б-, Б.Г- нарын сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/00282 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00583 дугаар магадлал тус тус хүчин төгөлдөр байна.
Дээрх шүүхийн магадлалд “...компанийн дүрэм, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар А.А- нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8, 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Компанийн дүрмийн 6, 7 дугаар зүйлд зааснаар компанийг үүсгэн байгуулагч, ганц гишүүний хувьд компанийн гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй этгээд тул компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах, хэлцэл хийх, гэрээ байгуулах эрх бүхий этгээд бөгөөд энэхүү эрхийнхээ хүрээнд М.Б-т олгосон итгэмжлэл нь хууль ёсны байх бөгөөд уг итгэмжлэлийг үндэслэн төлөөлөгчийнх нь хийсэн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн байна.
Тодруулбал А.А- нь М ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй, улмаар А.А-аас 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр М.Б-т олгосон итгэмжлэл нь хууль ёсны байгаа болохыг дүгнэж шийдвэрлэсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан үндэслэлд хамаарна.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан үндэслэлгүй тул М ХХК-ийн захирал А.А- нь М.Б-т 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хуулийн этгээдийг төлөөлөн итгэмжлэл олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатч Г.Г-ийн үйлдлийг хүчингүй болгох тухай, А.А-аас 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр М.Б-т олгосон итгэмжлэл буюу хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай М.Б-ын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН