| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00479/И |
| Дугаар | 137/ШШ2025/00477 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 137/ШШ2025/00477
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Г холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,596,856.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У хот, С дүүрэг, ..-р хороо, С талбай 02, С ..-р давхар Т ББСБ ХХК /ХХД:......., РД:........., утас:......./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч О.Гнь Т ББСБ ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр .............. тоот гэрээний дагуу Iphone 13 маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 2,888,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагч зээлийн гэрээний үүргийг зөрчигдөх үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 2,596,856.16 төгрөгийг хариуцагч О.Г гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн Ө сумын ...-р баг, С найрамдал .. гудамж ..-р байр ....... тоотод оршин суух, Б овогт О Г /РД: ......, утас: ....../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч О.Г миний бие “Т ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээд авсан нь үнэн. Т-ийн нэхэмжилсэн 2,596,856.16 төгрөгийн 4 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор сар бүрийн 25-ны өдрийн доор 649,215 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК хариуцагч О.Г холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,596,856.16 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Г нь нэхэмжлэлийн шаардлага 2,596,856.16 төгрөгийг 4 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор сар бүрийн 25-ны өдрийн доор 649,215 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч О.Г холбогдуулан 2,596,856.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Г нь нэхэмжлэлийн шаардлага 2,596,856.16 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор сар бүрийн 25-ны өдрийн доор 649,215 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,500 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 28,250 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 28,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч О.Г нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА