| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрхэмбаярын Азбаяр |
| Хэргийн индекс | 128/2026/0685/З |
| Дугаар | 128/ШШ2026/0659 |
| Огноо | 2026-07-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2026/0659
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Азбаяр би, Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Х*******ийн дүгнэлттэй Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч М.Ц*******д холбогдох зөрчлийн хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч М.Ц******* шүүхэд хандан гаргасан хүсэлтдээ: ...М******* овогтой Ц******* би Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаар ажилладаг. 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлөвлөгөөт хяналт шалгалтаар буруу арга хэмжээ авч ажилласан нь үнэн болно. ******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй. Иргэн Т.*******од Зөрчлийн тухай хуулийн 15.2.1.1 дэх заалтыг үндэслэн 50 нэгжтэй тэнцэх торгууль оногдуулах байсан зөрчлийг андуурч 15.2.2.1 дэх заалтаар торгосон. Иймд иргэн Т.*******од оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, эрх зүйн байдлыг дордуулахгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь шүүхэд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч М.Ц*******гийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Т.*******од 250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт гаргасан.
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч М.Ц******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т ...Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Х*******ийн дүгнэлттэй Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч М.Ц*******д холбогдуулан гаргасан 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.
ШҮҮГЧ Э.АЗБАЯР