| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрхэмбаярын Азбаяр |
| Хэргийн индекс | 128/2026/0632/З |
| Дугаар | 128/ШШ2026/0670 |
| Огноо | 2026-07-07 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2026/0670
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Азбаяр би, Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй Э.О*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Э.О*******д шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага болох ******* аймаг дахь шүүхийн ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх үед гаргасан хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол төгрөгийг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Уг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төгрөгийг, 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байгаа бөгөөд хэрэгт нэмж гаргах нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Төрийн албаны зөвлөлөөс Э.О*******д холбогдуулан ...******* аймаг дахь Шүүхийн ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э.О*******ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол төгрөгийг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.О******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсжээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т ...Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй Э.О*******д холбогдох ...******* аймаг дахь Шүүхийн ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э.О*******ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол төгрөгийг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.
ШҮҮГЧ Э.АЗБАЯР