Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 137/ШШ2025/00522

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1... оны ... сарын .....нд Т аймгийн Б суманд төрсөн, ... настай, эмэгтэй, ам бүл .., нөхрийн хамт амьдардаг, Д аймгийн З сум . дүгээр баг, ..-р хэсэг гудамж ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Б овогт Очирбатын Т /РД: ......., утас:....../-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны  07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн, нэхэмжлэгч О.Т нар оролцов. 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Т нь Т аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн ...-н жилийн сургуульд 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажилд орж, түүнээс химийн лаборант, химийн багшаар 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Гэтэл өндөр настны тэтгэвэрт гарах гэсэн боловч тус сургуульд ажиллаж байх хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй зэргээс хамааран ажиллаж байсан хугацаанд тооцогдохгүй байгаа юм. Иймд О.Т миний Т аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн ..-н жилийн сургуульд 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ийг хүртэл хугацаанд багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү  гэв.

Хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт,

Б овогт О Т иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар,

1989 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №........дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар ,

Т аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын №144 дугаартай “зарим багш нарыг томилон ажиллуулах тухай” тушаалын хуулбар,

Т аймаг Б сумын ... арван жилийн дунд сургуулийн захирлын №39 дугаартай “Сургуулийн химийн кабинетад лаборант авах тухай” тушаалын хуулбар,

Т аймаг Б сумын арван жилийн дунд сургуулийн захирлын №23 дугаартай “Лаборантад ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар,

Т аймаг Бсумын арван жилийн дунд сургуулийн захирлын №42 дугаартай “Ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай” тушаалын хуулбар

Т аймаг Б сумын арван жилийн дунд сургуулийн захирлын №48 дугаартай “Багш нарын сургалт арга зүйн цагийг тогтоох тухай” тушаалын хуулбар

Т аймаг Б сумын арван жилийн дунд сургуулийн захирлын №11 дугаартай “Сургуулийн багш, ажилтан, ажилчдын цагийг тогтоох тухай” тушаалын хуулбар

Т аймаг Б сумын арван жилийн дунд сургуулийн захирлын №10 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар

Т аймаг Б сумын арван жилийн дунд сургуулийн захирлын №42 дугаартай “Болзол, заавар баталж сан байгуулах тухай” тушаалын хуулбар

Т аймаг Б сумын арван жилийн дунд сургуулийн захирлын №26 дугаартай “Багш, ажилтан, ажилчдын ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар

Т аймаг Б сумын арван жилийн дунд сургуулийн захирлын №40 дугаартай “үр дүн тооцсон тухай” тушаалын хуулбар

Гэрч Г.Ц, Б.А нарын тодорхойлолт, мэдүүлэг зэрэг болно.

Хавтаст хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б овогт О Т нь 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Т аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн ..-н жилийн сургуульд химийн лаборант, химийн багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч О Т нь 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Т аймгийн Б сумын Ерөнхий боловсролын ..-н жилийн дунд сургуульд химийн лаборант, химийн багшаар ажиллаж байсан болох нь 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ...... дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, Т аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 07 сарын 25-ны өдрийн 144 дугаартай “зарим багш нарыг томилон ажиллуулах тухай” тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Т аймаг Б сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 08 сарын 21-ны өдрийн 39 дугаартай “Сургуулийн химийн кабинетад лаборант авах тухай” тушаалын хуулбар, Т аймаг Б сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 04 сарын 05-ны өдрийн 23 дугаартай “Лаборантад ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Т аймаг Б сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 09 сарын 01-ны өдрийн 42 дугаартай “Ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Т аймаг Б сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 09 сарын 21-ны өдрийн 48 дугаартай “Багш нарын сургалт арга зүйн цагийг тогтоох тухай” тушаалын хуулбар, Т аймаг Б сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 02 сарын 11-ны өдрийн 11 дугаартай “Сургуулийн багш, ажилтан, ажилчдын цагийг тогтоох тухай” тушаал, тушаалын 1-р хавсралтын хуулбар, Т аймаг Б сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 03 сарын 15-ны өдрийн 10 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Т аймаг Б сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 12 сарын 24-ны өдрийн 77 дугаартай “Болзол, заавар баталж сан байгуулах тухай” тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Т аймаг Б сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 05 сарын 15-ны өдрийн 26 дугаартай “Багш, ажилтан, ажилчдын ээлжийн амралт олгох тухай” тушаал, тушаалын 1-р хавсралтын хуулбар, Т аймаг Б сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 07 сарын 20-ны өдрийн 40 дугаартай “үр дүн тооцсон тухай” тушаалын хуулбар, гэрч Г.Ц “...О.Т нь Т аймгийн Б суманд химийн багшаар ажиллаж байсан. ...Би 1973-1994 он хүртэл бага ангийн багш хийдэг байсан. Энэ хугацаанд О.Т нь төгсөж ирээд ажиллаж байсан. Хэдээс хэдэн оны хооронд гэдгийг нь төдийлөн сайн мэдэхгүй байна. ...Тасралтгүй ажиллаж байсан. ...Намайг амиллаас гарахад ажиллаад үлдсэн. Би хүүхдүүд оюутан болох гээд ажлаас гараад хотод ирсэн О. Т ямар шалтгааны улмаас ажлаас гарсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг, гэрч Б.А “...О.Т нь Т аймгийн Б сумын ерөнхий боловсролын сургуульд 1989 оноос хойш химийн лаборант хийж  байсан. Тэгээд ажиллаж байгаад химийн багш болсон оныг нь сайн санахгүй байна. ... Би Т аймгийн Б сумын ерөнхий боловсролын 10 жилийн сургуульд 1978 онд анх бага ангийн багшаар ажилд ороод 2009 оныг хүртэл ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан... О.Т нь намайг ажиллаж байх үед ажилд орсон. Ар гэрийн гачигдал зэрэг бусад нөхцөл байдлаас шалтгаалаад дунд нь завсар авсан эсэхийг би мэдэхгүй байна. ... О.Т нь мэргэжил нь лаборант байсан. Сүүлд 1994,1995 оны үед айх өөр химийн багш манай сургуульд ирснээр ажлаас чөлөөлөгдсөн” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

               Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Боржигин овогт О Т нь 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Т аймгийн Б сумын Ерөнхий боловсролын ..-н жилийн дунд сургуульд химийн лаборант, химийн багшаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

             Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт О Т /РД: .........../-ыг 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Т аймгийн Б сумын Ерөнхий боловсролын...-н жилийн дунд сургуульд химийн лаборант, химийн багшаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.БОЛОРМАА