| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00460/И |
| Дугаар | 137/ШШ2025/00505 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 137/ШШ2025/00505
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .... оны .... сарын ....-ний өдөр У хотод төрсөн, .. настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Д аймаг З сум ..-р баг ..... тоотод оршин суух бүртгэлтэй, Б овогт Д Д /РД: ....., утас:....... /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...... оны ..... сарын ...-ний өдөр Д аймгийн С суманд төрсөн, .. настай, З дахь Гаалийн газар бүртгэгдсэн мэргэжилтэн, Д аймаг, З сум, .-р баг, .....-р байрны ...... оршин суух, Б овогт Э Т /РД: ......, утас: ........д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдүүдэд тэтгэмж тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн, нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Э.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Миний бие Д.Д Э.Т -тэй 2010 оны 12 дугаар сард танилцан үерхэж байгаад 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ батлуулсан билээ. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад том хүү М 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр, дунд хүү М 2014 оны 03 дугаар сарын 01-ны өдөр, бага хүү М 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн. Хамтын амьдралын явцад ажил ажил гэж явсаар ар гэр эхнэр хүүхдүүддээ анхаарал бага тавьж үүнээс болж үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж үргэлж маргалдан хэрэлдэх болсон. Үүнээс болж эхнэр архи ууж эхэлж энэ явдал нь даамжирсан сүүлийн жилүүдэд гэртээ ч хонолгүй хонон өнжин архидах болсон архинаас болж гэрт хэрүүл бараг тасрахаа байсан. Энэ байдал хүүхдийн эрх ашиг хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон. Иймд 2013 оны ............ дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар ч маргаан байхгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архиа больчих л гэж хэлээд байгаа юм. Одоо гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Э.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.Т миний бие иргэн Д.Даваажавын нэхэмжлэлтэй уншиж танилцсан. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Э.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Э.Т миний бие нь Д.Д 2009 онд танилцаад 2012 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний дундаас Д.М 2012-04-19, Д.М 2014-03-01, Д.М 2018-06-26 ний өдөр мэндэлсэн 3 хүүтэй. Хамтран амьдрах хугацаанд нөхөр Д.Д нь цочмог ууртай, уурлахаараа гар хүрж гэмтээдэг, мөрийтэй тоглоом тоглож олон хоног сураггүй болдог, миний дотын найзуудтай амрагийн холбоо удаа дараа үүсгэж байсан. Энэ мэт асуудлаас үүдэн цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд Д.Д хуульд заасан эрхийн дагуу хүү Д.М, Д.М, Д.М нарт хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч А.Д шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: 2 хүүхдээ өөрөө авна гэж байвал авна биз, төлбөр төлнө гэвэл төлөөд явна. Гэрлэлтээ цуцлуулна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2012 оны 09 сарын 12-ны өдөр төрсөн хүү Д.М төрсний бүртгэлийн лавлагаа, 2014 оны 03 сарын 01-ний өдөр төрсөн хүү Д.М төрсний бүртгэлийн лавлагаа, 2018 оны 06 сарын 26-ны өдөр төрсөн хүү Д.М төрсний бүртгэлийн лавлагаа, 0171442 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ зэргийг гаргаж өгсөн.
Хариуцагч талаас: Б өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хариуцагчийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар, Д аймгийн З сумын Ерөнхий боловсролын .. дугаар сургуулийн тодорхойлолт зэргийг гаргаж хэрэгт хавсаргуулсан болно.
Хавтаст хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Д.Д Э.Т 2010 оны 12 дугаар сард танилцан 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр М, 2014 оны 03 дугаар сарын 01-ны өдөр М, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр М нарыг төрүүлсэн. Хамтын амьдралын явцад ажил ажил гэж явсаар ар гэр эхнэр хүүхдүүддээ анхаарал бага тавьж үүнээс болж үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж үргэлж маргалдан хэрэлдэх болсон. Үүнээс болж эхнэр архи ууж эхэлж энэ явдал нь даамжирсан сүүлийн жилүүдэд гэртээ ч хонолгүй хонон өнжин архидах болсон архинаас болж гэрт хэрүүл бараг тасрахаа байсан. Энэ байдал хүүхдийн эрх ашиг хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон. Иймд 2013 оны No ............. дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө гэсэн хүсэлт гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийг гаргасан болно.
Нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Э.Т нар нь 2010 онд танилцан, 2013 оны 09 сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулж, хамтын амьдралын хугацаанд 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Д.М, 2014 оны 03 дугаар сарын 01-ны өдөр Д.М, 2018 оны 06-р арын 26-ны өдөр Д.М нарыг төрүүлж эцэг, эх болон гэрлэгчдийн эрх, үүргийг үүсгэн хамтран амьдарч байсан болох зохигчдын тайлбар, Д.М, Д.М, Д.М нарын төрсний гэрчилгээ, гэрлэлтийн ........... дугаартай гэрчилгээ зэрэг үйл баримтаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь гэрлэлт цуцлахыг хэн аль нь зөвшөөрсөн, 2025 оны 02 сараас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй байдлыг харгалзан үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцалж, 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн Д.М, 2014 оны 03 дугаар сарын 01-ны өдөр төрсөн Д.М, 2018 оны 06-р арын 26-ны өдөр төрсөн Д.М нарт эцэг Д.Д сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хэдийгээр шүүхээс гэрлэлтийг цуцалж, хүүхдэд тэтгэлэг тогтоож байгаа боловч нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Э.Т нар нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэдгийг дурдах нь зүйтэй байна.
Тэтгэлгийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжийг тооцохдоо нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн хүн амын амьжиргааны доод түвшин буюу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Үндэсний статистикийн хорооны даргын А/09 дугаартай тушаалд Дорноговь аймагт амьжиргааны доод түшингийн хэмжээг 483,000 төгрөгөөр тогтоогдсон. /483,000:2х12сар+483,000х2х12/ хүүхэд 1 жилд авах тэтгэврийн хэмжээ /2,898,000+11,592,000/ 14,490,000 төгрөгөөс тооцож нэхэмжлэгч Д.Д улсын тэмдэгтийн хураамж 230,400 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Учир нь Д.М, Д.М, Д.М нар нь Д аймгийн З суманд амьдардаг нь хариуцагчийн тайлбар, Б өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхэд эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 31-33/, Д аймгийн З сумын Ерөнхий боловсролын .. дугаар сургуулийн тодорхойлолт /хх-ийн 44/ зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэгдсэн учир нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь “тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл”-д тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба гэрлэлт цуцлах, гэрлэлт цуцлуулах шаардлага дээр нэхэмжлэгч, хариуцагч нарын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар урьдчилан 70,200 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэл хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Э.Т 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэв.
Зохигчид эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжид маргаангүй гэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Д Д /РД: .........../, Б овогт Э Т /РД: .........../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн Д.М, 2014 оны 03 дугаар сарын 01-ны өдөр төрсөн Д.М, 2018 оны 06-р арын 26-ны өдөр төрсөн Д.М нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түшингийн хэмжээгээр эцэг Д.Д сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Т даалгасугай.
4. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь дундын эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжид маргаан гаргаагүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Т 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Д.Д 70,200 төгрөг гаргуулж хариуцагч Э.Т олгож, 1 жилд төлөх хүүхдийн тэтгэмжийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч, Д.Д 230,400 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Мөнх-Эрдэнэд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.БОЛОРМАА