| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00492/И |
| Дугаар | 137/ШШ2025/00455 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 137/ШШ2025/00455
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.А холбогдох зээлийн 9,291,064.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 сарын 06-ны өдөр хүлээн авч 2025 оны 08 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У хот, Ч дүүрэг,.-р хороо, С нэрэмжит талбай, Г банк төв байр /ХХД:........, РД:......., утас:.......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О овогтой А нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Г банктай ЗГ-.......... тоот Дижитал зээлийн гэрээ /Дижитал зээл-харилцагч/-г байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 8,663,177.29 төгрөг, зээлийн хүү 618,405.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,481.45 төгрөг нийт 9,291,064.30 төгрөгийг О овогтой А гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сумын .-р баг, Ц ..... тоотод оршин суух, С овогт О А /РД: ......, утас:......./ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: О А миний бие Г банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус банкнаас 9,291,064.30 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 9,291,064.30 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2026 оны 01 дугаар сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөгөөр төлж барагдуулах саналтай байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.
Нэхэмжлэгч Г банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О овогтой А холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа. Хариуцагч О.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,291,064.30 төгрөгийг 9 сарын хугацаатай төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.А холбогдуулан 9,291,064.30 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.А нь нэхэмжлэлийн шаардлага 9,291,064.30 төгрөгөөс хариуцагч О.А нь 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2026 оны 01 дугаар сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.С нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нь хариуцагч О.А холбогдуулан 9,291,064.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.А нь нэхэмжлэлийн шаардлага 9,291,064.30 төгрөгөөс хариуцагч О.А нь 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2026 оны 01 дугаар сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,032,340.48 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,607 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 81,803.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.А улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 81,803.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч О.А нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА