Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 137/ШШ2025/00454

 

                                            Зохигчдын эвлэрлийг баталж,

                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Б холбогдох зээлийн гэрээний үүрэг 9,673,350.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У хот Ч дүүрэг .-р хороо, С , Г банкны төв байранд байрлах Голомт банк ХК /ХХД:......, РД:......, утас: ....../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Голомт банктай ЗГ-....... тоот Дижитал зээлийн гэрээ /Дижитал зээл-харилцагч/-г байгуулж, 10,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, сард 1 удаа (сар бүрийн 01-нд) буцаан төлөх үүрэг хүлээн авсан. Зээлдэгч Л.Б нь ЗГ-........ тоот зээлийн гэрээний хавсралт No1-ын дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай тохиролцсон мэдэгдсэн боловч төлөөгүй хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд дээрх зээлийн гэрээг цуцалж, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,673,350.82 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г банканд олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д аймгийн У сум, Н гудамж, .-р байрны . тоотод оршин суух, Б овогт Л Б /РД: ......, утас:...../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Л.Б миний бие Г банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Г банкнаас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 9,673,350.82 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 09 сарын 28-ны өдрөөс 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор сар бүрийн 28-ны өдрийн дотор 1,613,000 төгрөгөөр төлөх хүсэлттэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Л.Б гаргасан нийт нэхэмжлэлийн шаардлага 9,673,350.82 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 6 сарын хугацаанд 6 тэнцүү хувааж төлөхийн хүлээн зөвшөөрч байна. Нийт зээлийн төлбөр болон улсын тэмдэгтийн хураамжийг Голомт банкны МN........ ......... тоот дансанд төлөх талаар захирамжид дурдаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Б   холбогдуулан 9,673,350.82 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Б нь нэхэмжлэлийн шаардлага 9,673,350.82 төгрөгөөс хариуцагч Л.Б нь 2025 оны 09 сарын 28-ны өдрөөс 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор сар бүрийн 28-ны өдрийн дотор 1,613,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Э.Н нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нь хариуцагч Л.Б холбогдуулан 9,673,350.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Б нь нэхэмжлэлийн шаардлага 9,673,350.82 төгрөгөөс хариуцагч Л.Б нь  2025 оны 09 сарын 28-ны өдрөөс 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор сар бүрийн 28-ны өдрийн дотор 1,613,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,724 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 84,862 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 84,862 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Л.Б нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА