| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/ШШ2025/00442 |
| Дугаар | 137/ШШ2025/00442 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 137/ШШ2025/00442
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ч холбогдох зээлийн гэрээний үүрэг 47,205,065.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У хот Ч дүүрэг .-р хороо, Е гудамж /ХХД:...... РД:....., утас: ......./ “Х банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б овогтой Чнь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хас Банктай ......... дугаартай зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч Б Ч Х Банк дахь ......... дугаартай дансанд 2024 оны 11 дугаар сарын 07-ны өдөр 50,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2025 оны 04 дүгээр сараас хойш хугацаа хэтрэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба зээл, хүүний төлбөрийг төлөлгүй 118 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, зээл төлөх боломжийг удаа дараа өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй, санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1390090130 дугаартай зээлийн гэрээг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 44,330,777.60 төгрөг, зээлийн хүү 2,838,103.47 тегрег, нэмэгдүүлсэн хүү 36,184.66 төгрөг, нийт 47,205,065.73 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс ИХШХШТХ ийн 69 дүгээр зүйлд заасны Баасанжав овогтой Ч нь банк дахь харилцах, хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зээлийн нийт төлбөрийн хэмжээгээр зогсоох захирамж гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сумын .-р баг, Б өргөн чөлөө ....... тоотод оршин суух, О овогт Б Ч /РД: ......., утас:........./ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Ч миний бие “Х банк” ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. “Х банк” ХК-аас 50,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 47,205,065.73 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х банк” ХК хариуцагч Б.Ч холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,205,065.73 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ч нь зээлийн гэрээний үүрэгт 47,205,065.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Чхолбогдох зээлийн гэрээний үүрэг 47,205,065.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ч нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,975.32 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 196,987.66 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 196,987.66 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Б.Ч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА