| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00484/И |
| Дугаар | 137/ШШ2025/00428 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 137/ШШ2025/00428
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч О капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б холбогдох зээлийн гэрээний үүрэг 450,660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У хот С дүүрэг .-р хороо, С .... тоотод байрлах, О капитал ББСБ ХХК /ХХД: ......, РД: ....., утас: ......./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч "О капитал ББСБ" ХХК нь Г овогтой Б 2024оны 05 дугаар сарын 22-ний өдөр .......-. тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй ........ тоот зээлийг ХААН банк дахь ...... тоот дансанд, зээлдэгч Г.Б нь шилжүүлэн авсан. Хариуцагч Г.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар ........ тоот зээл 2024 оны 10 дугаар сарын 9-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 300,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 214 хоногийн хүү 147,660 төгрөг, шимтгэл 3.000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 150,660, нийт дүн 450,660 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Д аймаг, З сум .-р баг, З гудамж ... тоотод оршин суух Я овогт Г Б /РД: ....., Утас: ....../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Б миний бие О капитал ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Г.Б би О капитал ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 450,660 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О капитал ББСБ ХХК хариуцагч Г.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 450,660 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б нь зээлийн гэрээний үүрэгт 450,660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б холбогдох зээлийн гэрээний үүрэг 450,660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,169.80 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 7,084.90 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 7,084.90 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Г.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА