Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 676

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          Улсын яллагч М.Хэрлэнчимэг,

Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.М холбогдох эрүүгийн 1806 02202 0704 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Дэнжийн 7-р гудамжны 271 тоотод оршин суух, 1 удаа ял шийтгэгдсэн, регистрийн дугаар ЙР95042915, хэрэг хариуцах чадвартай,  Т М .

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Т.М нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "MB" бааранд иргэн Б.Хаш-Өлзий, Б.Мөнхбат нартай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Мөнхбатын мэдүүлэг /хх-11/, хохирогч Б.Хаш-Өлзийгийн мэдүүлэг /хх-16/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн
№3781,3788 дугаартай дүгнэлт /хх-35-36/, гэрч Ч.Батдоржийн мэдүүлэг /хх-27/, шүүгдэгч Т.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-53/, шүүгдэгч Т.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-41/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Т.М нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "MB" бааранд иргэн Б.Хаш-Өлзий, Б.Мөнхбат нартай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Мөнхбатын өгсөн: “...Хаш-Өлзий хамгаалагч, зөөгч хоёртой барилцаад зогсож байхаар нь юу болсон гэж асуухад хамгаалагч зүүн нүд хэсэгт гараараэ нэг удаа цохиод авсан. Барьцалдаад салаад нөгөө өндөр хамгаалагч Хаш-Өлзий дээр очоод хоолойноос нь боогоод нүүр рүү нэг удаа цохиод би салгах гэхээр зөөгч бас нэг хамгаалагчтай намайг хөдлөхгүй байсан.” /хх-11/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Хаш-Өлзийгийн өгсөн: “...Мөнхбат тамхи авна гээд гарсан. 20 орчим минутын дараа би араас нь тосох гээд гарах гэтэл 2 давхрын үүдэн дээр зөөгч нь барьж аваад тооцоогоо хий гэхээр нь би явах болоогүй найзыгаа тосох гэж байна бид нарын цаг дуусаагүй байгаа гэхэд чи зугтаах гэж байна гээд маргаан үүссэн. Тэр үед хамгаалагч гэх өндөр залуу орж ирээд миний гарыг ард өчөөд буцаагаад караоеке рүү чирээд оруулсан. Ороод учраа хэлэхэд намайг элэгдээд нүүрэн тус газар 2-3 удаа цохисон.” /хх-17/ гэх мэдүүлэг,

 

Шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3781 тоот дүгнэлтэд:

1. Б.Мөнхбатын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд зовхины зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-37/ гэх дүгнэлт,

 

-Шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3788 тоот дүгнэлтэд:

1. Б.Хаш-Өлзийгийн биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, хоолой, зүүн ташаа хэсэгт, хэвлийд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-36/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Батдоржийн өгсөн: “...Яваад ортол хэрүүл болж байсан. Гаднаас орж ирсэн залуу шууд намайг цохиод авсан чинь дотор байсан найз залуу нь намайг боогоод авсан. Тэгтэл манай хамгаалагч Маналжав намайг салгах гээд дундуур ортол гаднаас орж ирсэн махлаг залуу Маналжавыг үүдний хаалганы булан руу үсдэж унагааж бие рүү нь цохиж байх шиг байсан. Тэр 2 тэнд ноцолдож зууралдсан. Зөөгч тэр 2 дээр очсон. Харин би туранхай залуутай тэнд зууралдсан

байсан.” /хх-27/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Т.М яллагдагчаар өгсөн: “...Тэгээд би тухайн залуутай тооцоогоо хий гэж гээд маргаан болж байтал урдаас эсэргүүцэл үзүүлээд бид 2 зууралдаад надаас салахгүй байхаар нь доод баарнаас хамгаалагч Батдоржийг дуудуулсан. Батдорж дөнгөж орж ирээд байж байтал тухайн тооцоо хийхгүй гэх залуугийн найз бололтой махлаг залуу орж ирээд Батдоржийг шууд чих рүү нь цохьсон. Тэгэхээр нь би тухайн залууг Батдоржоос салгасан чинь тэр залуу намайг үсдээд үүдний булан руу чирэх үед туранхай залуу миний нүүр рүү өшиглөсөн. Би босч ирээд туранхай залууг элэгдээд боож унагаасан.” /хх-53/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Т.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/,

Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-41/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нар нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Т.М нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "MB" бааранд иргэн Б.Хаш-Өлзий, Б.Мөнхбат нартай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч нар нь эмчилгээний зардал нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй  гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Т.М холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Т.М 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Т.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч  Т М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Т.Маналжавыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар

Т.М нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Т.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.            

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                     ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС