2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/09119

 

 

 

 

 

 

 

     2025             11              10                                            192/ШШ2025/09119

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 17,354,111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: “*******” ХК нь зээлдэгч *******тэй 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр №MN200030003095031619 тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 15,643,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар авсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 12 дугаар сараас хойш төлөөгүй байна. ******* нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 14,731,773 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,552,653 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 69,686 төгрөг нийт 17,354,111 төгрөгийн төлбөртэй байна. Иймд *******эс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,354,111 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох 17,354,111 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 7,579,825 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,774,286 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 814,533 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,354,111 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 7,579,825 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,774,286 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 814,533 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,354,111 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 7,579,825 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,774,286 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 814,523 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 814,533 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******эс 122,360.5 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,721 төгрөгөөс 122,360.5 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “*******” ХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                        ***