Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 310/ШШ2025/00554

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 310/ШШ2025/00554

******* аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******гийн 1*******а байрны ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:ЗЮ*******0122*******61/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага:  Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмлэгч: Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* миний бие 19*******0 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 55 нас хүрч байгаа. 1990 оны 0******* сарын 05-наас 1992 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймаг ******* сумын "Мандал зочид буудлын" 3-р гуанзанд зөөгчөөр ажиллаж байсан. Энэ хугацаанд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдэг нь бүдгэрсэн шаардлага хангахгүй байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан арга хэмжээ авхуулсан тушаалууд, цалингийн цэсүүд, үйлдвэрчний эвлэлийн батлах, баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэрэг баримтыг үндэслэн 1990 оны 0******* сарын 05-наас 1992 оны 04 сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би 1990 оны 0******* сарын 05-ны өдрөөс 1992 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл ******* аймгий , трест, үйлчилгээний трестийн харъяа Мандал зочид буудлын 3 дугаар гуанзанд зөөгчөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгч нотлох баримтаар 

******* аймгийн Татварын газрын 2025 оны 0******* сарын 29-ний өдрийн 08/36******* дугаартай албан бичиг, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 0******* сарын 28-ний өдрийн 192 дугаартай албан бичиг, ******* аймгийн Архивын тасгийн 2025 оны 0******* сарын 28-ний өдрийн 119 дугаартай тодорхойлолт, Д.Сэлэнгийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.

4. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Н.Дэлгэрмаа, Х. нараас мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.******* нь 1990 оны 0******* сарын 05-наас 1992 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн трест болон үйлчилгээний трестэд зөөгчөөр тус тус ажиллаж байснаа тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг миний бие тэтгэвэрт гарах зорилготой, хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан байдлын талаар бичигдсэн боловч шаардлага хангахгүй, тамга, тэмдгийн зөрчилтэй, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн талаарх тушаал архивын байгууллагаас гарч ирэхгүй байгаа тул шүүхээр ажилласан байдал тогтоолгоно гэж нэхэмжлэлд дурдсан.

 

  2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

1989 оны 09 сарын 30-ны өдөр ны техник мэргэжлийн дунд сургуулиас нэхэмжлэгч Д.*******д хөдөлмөрийн дэвтэр нээн олгосон бөгөөд, уг дэвтэрт ны ТМДСургуулийн захирлын 1989 оны 2 сарын 30-ны өдрийн 113 тоот тушаалаар 1989.09.01-нээс Зөөгчийн ангид сурагчаар элсүүлэв, Захирлын 1990 оны 06-р сарын 2*******-ны өдрийн 105 тоот тушаалаар Зөөгчийн анги төгссөн тул ******* аймгийн ХБУГ-ын мэдэлд шилжүүлэв, 1990.0*******.05-нд Мандалговь хотын Нийтийн ангийн мэдэлд шилжүүлэв, ХНХТрестийн даргын 1990 оны 0******* сарын 20-ны өдрийн 52 тоот тушаалаар сургууль төгсч ирээд манайд хуваарилагдсан тул зөөгчөөр авч ажиллуулав, үйлчилгээний трестийн 1992 оны 04 сарын 04-ний өдрийн 36 тоот тушаалаар Мандалговь хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 16-н тоот тогтоолын дагуу харъяаллын өөрчлөлтөөр кассчны ажлаас чөлөөлж зочид буудлын мэдэлд шилжүүлэв, Зочид буудлын даргын 1992 оны 04 сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар Мандал зочид буудлын зөөгчөөр авч ажиллуулав, Зочид буудлын даргын 1993 оны 0******* сарын 01-ний өдрийн 16 тоот тушаалаар Орон тооны цомхотголд орсон тул ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн захын мэдэлд шилжүүлэв гэж бичигджээ.

Гэрч Х.гийн ... ******* 1990 оны зун намайг Мандал зочид буудалд ажиллаж байхад зөөгчөөр манайд төгсөж ирээд ажилд орж байсан. 1993 онд Мандал зочид буудал татан буугдаад тарсан. Нийтийн трест, Мандал зочид буудал, гээд байгаа нь нэршил өөрчлөгдсөнөөр өөр өөр газар бол биш юм. Нэг л байршилд үйл ажиллагаа явуулж байсан. Би 1985 оноос 1995 оныг дуустал Нийтийн трест болон Мандал зочид буудалд тогоочоор *******тэй хамт ажиллаж байсан гэх, гэрч Н.Дэлгэрмаагийн ...Д.******* нь 1990 оны ******* сарын эхээр манайд ажилд орсон. Манайх гэдэг нь тэр үедээ трестэд зөөгчөөр ажилд орсон гэсэн үг юмаа. 1992 оны 04 сар хүртэл ажилласан байх гэж бодож байна. Би өөрөө 1992 оны 5 сард Захиргааны гуанзанд буюу 6-р гуанзанд ажиллахаар явсан. Нийтийн трест нь 1,2,3,4,5,6 гуанзтай байсан. Нийтийн трест нь ийн харъяа газар болох Мандал зочид буудал буюу 3 дугаар гуанз болгоод бид тэнд үргэлжлүүлэн ажиллаж байсан гэх мэдүүлгүүд, ******* аймгийн Татварын газрын 2025 оны 0******* сарын 29-ний өдрийн 08/36******* дугаартай , трест нь 1990 оны 08 дугаар сарын 13-ны өдөр улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 03 сарын 11-нд ийн үйлчилгээний трест болон өөрчлөгдөж, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Мандал хоршоо болон өөрчлөгдсөн гэх албан бичиг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр Д.******* нь 1990 оны 0******* сарын 05-ны өдрөөс 1992 оны 03 сарын 11-ний өдрийг хүртэл ******* аймгийн трестэд, 1992 оны 03 сарын 11-ний өдрөөс 1992 оны 04 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ийн үйлчилгээний трестэд зөөгчөөр ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх заалтаас үзвэл, Д.Сэлэнгийн тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, Д.******* нь 1990 оны 0******* сарын 05-ны өдрөөс 1992 оны 03 сарын 11-ний өдрийг хүртэл ******* аймгийн трестэд, 1992 оны 03 сарын 11-ний өдрөөс 1992 оны 04 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд үйлчилгээний трестэд зөөгчөөр ажиллаж байсан үеийн ажлаас чөлөөлөгдсөн болон ажилд томилсон тушаал, шийдвэр Архивын байгууллагад байхгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ******* аймгийн Архивын тасгийн 2025.0*******.28-ны өдрийн 119 дугаартай тодорхойлолтоор, хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй, тамга тэмдгийн зөрчилтэй болох нь ******* аймгийн нийгмийн даатгалын газрын 2025 оны 0******* сарын 28-ний өдрийн 192 тоот албан бичгээр тогтоогдсон бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.

Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1990 оны 0******* сарын 05-ны өдрөөс 1992 оны 03 сарын 11-ний өдрийг хүртэл ******* аймгийн трестэд, 1992 оны 03 сарын 11-ний өдрөөс 1992 оны 04 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд үйлчилгээний трестэд зөөгчөөр ажиллаж байдлыг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 4. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийг 133.1.1, 135.2.6-д зааснаар *******гийн ******* /ЗЮ*******0122*******61/ нь 1990 оны 0******* сарын 05-ны өдрөөс 1992 оны 03 сарын 11-ний өдрийг хүртэл ******* аймгийн трестэд, 1992 оны 03 сарын 11-ний өдрөөс 1992 оны 04 сарын 01-ний өдрийг дуустал ийн үйлчилгээний трестэд зөөгчөөр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ