Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 14

 

 

   2022          04           19                                     206/МА2022/00014

 

Ч.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 154/ШШ2022/00002 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөст сумын ******* ******* багт оршин суух ******* овогт *******гийн *******/РД:*******/

Хариуцагч: Ховд аймгийн Мөст сумын ******* багт оршин суух овогт ын *******-д холбогдох,

 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Б.******* түүний өмгөөлөгч Н.Очирбат, хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Мөнхтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэлийн агуулга: 3,000,000 төгрөг гаргуулах тухай.

 

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: 3,000,000 төгрөг гаргуулах тухай.

 

1.2.Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Ч.******* 2010 онд Улаанбаатар хотоос шинэ Бонго Пронтор маркын машин авч ирээд нүүхээс өөр ажилд бараг унадаггүй хүүдээ хадгалж байсан машинаа 2018 оны 06 дугаар сарын 05-ны үеэр овогтой *******ад аман хэлцэлээр тохирч худалдсан юм. Уг хэлцлийн дагуу 3.000.000 төгрөг буюу нэг бол 2.000.000 төгрөгөнд бодож *******ын өвөлжөөг авах, эсхүл адуу авч зөрүүг нь мөнгөөр төлөхөөр тохиролцсон боловч одоо хүртэл үнийг нь авч чадахгүй байна. Б.*******аас нэхэхээр өгнө гэж худал хэлээд байгаа тул машины үнэ 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.1. Хариуцагчийн татгалзлал: Бичиг баримтгүй, техникийн үзлэгт ороогүй, кроп эвдэрхий машин байсан юм.

2.2.Хариуцагчийн татгалзлалын үндэслэл: Манай хүү Т.Эрхэмбаяр нь Ч.*******ын хүргэн болох гэж байсан. Т.Эрхэмбаяр нь Ч.*******ын гэрт байж байгаад энэ машиныг унаж ирсэн. Т.Эрхэмбаяр энэ машиныг авсан болохоос би худалдаж аваагүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай хүүхэд сонирхоод аваад ирсэн байсан. Бичиг баримтгүй, техникийн үзлэгт ороогүй, кроп эвдэрхий машин байсан. Энэ асуудлыг Б.Эрхэмбаяр мэднэ, надад хамаагүй гэжээ.

 

3.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 154/ШШ2022/00002 дугаар шийдвэрээр:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******аас 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Хашхүүд олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Эрхэмбаяраас 62950 /жаран хоёр мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Хашхүүд олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч хариуцагч нар Бонго пронтор маркийн машин худалдах худалдан авах талаар тохиролцоогүй. Харин манай хүү Г.Эрхэмбаяр нэхэмжлэгч Ч.*******тай тохиролцсон. Анхан шатны шүүх хуралдаанд би хуулийн мэдлэггүй улмаас Б.Цэрэнпилийг гэрчийн мэдүүлэг авахуулна гэдгийг мэдээгүй. Бонго пронтор маркийн машин надад байхгүй.

Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 154/ШШ2022/00002 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Ч.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.*******ад холбогдуулан түүнд худалдсан Бонго пронтер маркийн авто машины үнэ 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “уг машиныг 2010 онд Улаанбаатар хотоос худалдан авсан, 2018 оны 6 дугаар сарын 05-ны үеэр хариуцагч Б.*******ад 3,000,000 төгрөгөөр тохиролцож, 3,000,000 төгрөг өгнө, эсхүл 2,000,000 төгрөгт тооцож Б.*******ын өвөлжөөг авч үлдсэн 1,000,000 төгрөгт адуу авахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл худал хэлээд өгөөгүй тул 3,000,000 төгрөгийг гаргуулан өгнө үү” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор давхар кабинтай Бонго пронтер  маркийн авто машины зургийг хараар угаалган шүүхэд гарган өгчээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас уг авто машины өнгө, улсын дугаар зэргийг харах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй байна.

 

2. Хариуцагч Ч.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд  “би уг машиныг үнэ тохирч аваагүй, харин н.Эрхэмбаяр гэдэг хүүхдэд өгч явуулсан байсан, уг авто машин нь эвдрэл гэмтэлтэй, машины бичиг баримт үзлэгт ороогүй байсан” гэжээ.

Хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлохоор шүүхэд ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

3. Анхан шатны шүүх “талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна, хариуцагч Б.******* нь авто машиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан байх тул нэхэмжлэгч Ч.******* нь үнийг шаардах эрхтэй” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын маргаж буй “үйл баримт” тогтоогдоогүй байхад шүүх маргаантай үйл баримтын талаар дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага ханаагүй байна.

Тухайлбал нэхэмжлэгч болон хариуцагч нар нь уг авто машиныг худалдан авсан үнийн дүн, машины эвдрэл гэмтэл, бичиг баримтын зөрчил зэрэг биет байдлын болон эрхийн до*******длын талаар маргаж байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Мөн хэрэгт нэхэмжлэгчийн гаргаж өгсөн давхар кабинтай Бонго пронтер маркийн авто машины хар зургаас өөр бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг байхгүй, уг авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй байхад шүүх маргааныг шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл талуудын аль аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “шүүхэд нотлох баримт гаргаж өгөх замаар мэтгэлцэх, маргаж буй үйл баримтыг нотлох баримтаар тогтоох” зарчмыг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт заасан “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн” нөхцөл байдал бий болоогүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт  заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

Цаашид анхан шатны шүүх шийдвэрээ бичихдээ Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”-ыг баримтлах нь зүйтэй байна.

 

            4. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй боловч түүний гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар буцаан ол*******оо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 154/ШШ2022/00002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, хариуцагч Б.*******ад буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                                            ШҮҮГЧ                                               Д.КӨБЕШ

                                                                     

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР