Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 310/ШШ2025/00558

 

 

 

 

 

2025 оны 0 сарын 07 өдөр

Дугаар 30/ШШ2025/0055*******

******* аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р *******,*******ийн *******-******* тоотод оршин суух ******* овогт *******ийн /Рд:ЗП7*******00*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын -р *******, ын -54 тоотод оршин суух овогт ийн /Рд:ЗЗ70502/-д хариуцагдах

Нэхэмжлэлийн шаардлага:  700000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Н.

Хариуцагч: П.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн

ҮНДЭСЛЭХ нь:

. Нэхэмжлэгч Н. нь П.аас 700000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

  2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н. нь 2024 оны ******* дүгээр сард П. нь мотоцикль болон мотоциклийн сэлбэг авна гэж 200000 төгрөг зээл авсан, би цагдаагийн байгууллагад П.аас болж торгуулсан тул торгуулд төлсөн 500000 төгрөг, нийт 700000 төгрөгийг П.аас гаруулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэжээ.

3.Хариуцагч П.: Би мотоцикль болон сэлбэг авах гэж 200000 төгрөг Н.гаас зээлж аваагүй, харин 400000 төгрөг зээлж аваад 300000 төгрөгөөр мотоцикль, 00000 төгрөгөөр сэлбэг авсан нь үнэн, энэ мөнгөө төлнө. Н. нь архи пиво зарж байгаад цагдаад 500000 төгрөгөөр торгуулсан мөнгийг би төлөх үндэслэлгүй, 200000 төгрөг зээлсэн гэж энэ хүн худлаа хэлж байна, үүнийг нотлох хэрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагаас 300000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбар, татгалзал гаргаж байна.

4. Хэрэгт нэхэмжлэгчээс ******* сумын санхүүгийн албаны тэмдэг дарагдсан Дансны хуулга / хэргийн 7-р тал/, Төлбөрий даалгавар / хэргийн *******-р тал/, Н.гийн депозит дансны хуулга / хэргийн -р тал/, Төлбөрийн №2574, №2562, №256*******7 дугаартай даалгавар / хэргийн *******-3-р тал/, Шилжүүлгийн мэдээлэл /2025.0.7/ баримт / хэргийн 27-р тал/, Н.гийн депозит дансны хуулга / хэргийн 2*******-2-р тал/ зэрэг баримтыг ирүүлсэн, хариуцагч талаас шүүхэд баримт ирүүлээгүй байна.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н. нь хариуцагч П.т 2024 оны 0-******* дүгээр сард мотоцикль болон түүний сэлбэг худалдаж авахад нь зориулж 400000 төгрөг зээлдүүлсэн, Н. нь 2025 оны ******* сарын 6-ны өдөр хүлээн авагч ******* аймгийн Цагдаагийн газар, Төрийн сан /******* сумын хүү, торгуулийн орлого/-гийн 000*******400************** тоот дансанд нийт 500000 төгрөгийн торгуул төлсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч шүүх хуралдаан дээр тайлбар гаргаж, хэн аль нь үйл баримтын талаар маргахгүй байна. Харин мотоцикль болон түүний сэлбэг авахын тулд 200000 төгрөг зээлдүүлсэн гэж нэхэмжлэгч Н. тайлбар гаргаж, хариуцагч П. 400000 төгрөг зээлсэн, *******00000 төгрөг нэмж зээлээгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Н. нь 2024 оны 0-******* дүгээр сард хариуцагч П.т мотоцикль болон түүний сэлбэг худалдаж авахад нь зориулж 200000 төгрөг зээлсэн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн энэхүү шаардлагаа нотлоогүй болно. Иймээс хариуцагч П. нь мотоцикль болон түүний сэлбэг худалдаж авахад нь зориулж 400000 төгрөг зээлж авсан, үүнийгээ төлнө гэсэн хариуцагчийн зөвшөөрлиийн хүрээнд Иргэний хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.-т зааснаар хариуцагч П.аас 400000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Н. нь 2025 оны ******* сарын 6-ны өдөр хүлээн авагч ******* аймгийн Цагдаагийн газар, Төрийн сан /******* сумын хүү, торгуулийн орлого/-гийн 000*******400************** тоот дансанд төлсөн торгуулийн 500000 төгрөгийг хариуцагч П.аас нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, П.ын хууль бус, гэм хор учруулсан үйлдлээс дээрх торгуулийг төлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй, шалтгаант холбоогүй, П. нь гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд биш байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., 60 дугаар зүйлийн 60., 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Н. шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4250 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан 400000 төгрөгөд ногдох улсын тэмдэгийн хураамжид 2650 төгрөгийг хариуцагч П.аас гаргуулж нэхэмжлэгч Н.д олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75., 75.2, *******5 дугаар зүйлийн *******5.2, *******5.2.2, *******6, ************** дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Иргэний хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.-т зааснаар хариуцагч ийн /Рд:ЗЗ70502/ -аас 400000 / дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж *******ийн д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300000 / нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., 60 дугаар зүйлийн 60., 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2-т зааснаар нэхэмжлэгч Н.гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4250 / дөчин хоёр мянга нэг зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.аас улсын тэмдэгтийн хураамжид 2650 / арван хоёр мянга зургаан зуун тавин/ төгрөгийг гаргуулж Н.д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75******* дүгээр зүйлийн 75*******.-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний өмгөөлөгч ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ