| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 2403000970501 |
| Дугаар | 2024/ДШМ/90 |
| Огноо | 2024-12-11 |
| Зүйл хэсэг | 27.2.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2024/ДШМ/90
*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******, *******
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/
Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалангийн даргалж хийсэн шүүх хуралдааны 04 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 364 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, иргэний нэхэмжлэгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох 40300097050 дугаартай эрүүгийн хэргийг 04 оны 0 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
.Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, урьд:
-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 007 оны 0 дүгээр сарын 9-ний өдрийн 6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай энгийн 8 дүгээр зүйлийн 8.. дэх хэсэгт зааснаар 3 жил сарын хугацаагаар хорих ял оногдуулж жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан.
.Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгч *******, ******* нар нь “төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дугаар зүйлийн дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
-Шүүгдэгч *******рт овогт ******* *******, овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дугаар зүйлийн дэх хэсэгт заасан төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож.,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн . дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дугаар зүйлийн дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр жилийн хугацаагаар тэнсэж.,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн .5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж.,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж.,
-Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж.,
-Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж.,
-Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж.,
-Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
...Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 04/ШЦТ/364 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дугаар зүйлийн -д заасныг үндэслэл болгон давж заалдах гомдол гаргаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дараах байдлаар ноцтой зөрчиж шүүхийн шийтгэх тогтоол буруу гарсан талаар:
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг хангаагүй. Хуулийн 8. дугаар зүйлийн дэх хэсгийн .4-т “хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох эрхтэй”, 7.4 дүгээр зүйлийн 3-т “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж заасныг тус тус зөрчиж оролцогчийн эрхийг хангаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн -т “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөн.
Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 8-д “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, хохирогч, эсхүл тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчид мэдэгдээгүй.
Шийтгэх тогтоолд “Прокурорын санал болгож, шүүгдэгч *******, ******* нарын хүлээн зөвшөөрсөн ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэж дүгнэжээ.
Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дүгээр зүйлийн -д “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргаж болно” гэж заасан. Шүүгдэгчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрснийг танилцуулаагүй буюу хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй байхад хянан шийдвэрлэсэн байна.
Иймд анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх нөхцөл байдлыг хянана” гэснийг зөрчсөн байх тул хуулийн 7.4 дүгээр зүйлийн 6-д заасан “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* саналдаа:
Яллах дүгнэлт алдаатай болчихжээ. Өөрөөр хэлбэл ял сонсгоогүй байхад буруу зүйл ангиар зөвхөн машинист буюу хөлөг онгоцны ахмад гэсэн хүнд хамааралтай зүйл ангиар бусдыг буруутгасан нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн байна. Мөрдөн байцаалтын шатанд, прокурорын шатанд, шүүхэд хэрэг шилжсэн үед яагаад хохирогчид шүүх хуралдааны зар, тов, хэргийг хялбаршуулах тухай хүсэлт, уг хүсэлтийг прокурор хүлээж авсан саналын талаар огт танилцуулаагүй юм бэ. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхын тулд хохирогч шүүх хуралдаанд орж мэргэжлийн холбоотой зүйлчлэл, шинжээчийн дүгнэлтээр асуудлыг шийдэхгүй, өөрөөр хэлбэл Улаанбаатар төмөр замаас гаргаж өгсөн нотлох баримтын талаар мэтгэлцэх хүрээнд үнэлгээг тогтоож хэргийг шийдвэрлэж, цаашид нэмэгдэхээр бол иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэдгийг зааж өгөх ёстой байтал шууд хэрэгсэхгүй болгож шийдсэн. Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх гол онцлог нь юу вэ гэвэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлсөн, төлөхөө илэрхийлсэн баримттай хохирогч би танилцсан байх ёстой. Гэтэл хохирлоо төлсөн, хохирлоо төлөхөө илэрхийлсэн баримтыг хохирогчид танилцуулаагүй байж хэргийг шийдвэрлэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8. дугаар зүйлийн .4, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхүүд зөрчигдөж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн -т заасан хохирлыг хариуцвал зохих этгээд жишээ нь төмөр замын байгууллага мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргаж байгаа нь буруу болчихлоо. Үндсэн хуулийг зөрчихөөс гадна зүйлчлэлийн хувьд энэ хэргийг буруу шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэгэнт нотлогдсон 7,350,35 төгрөгийн хохирлыг хангаж шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл эрүүгийн хэрэг дээр иргэний хэргийг хамт шийдвэрлэнэ гэдэг зарчим маань алдагдсан. Олон улсын ачааны харилцааны хэлэлцээр дээр гэм буруутайд тооцсон бол шүүх хохирол төлбөрийн асуудлыг хамт шийдсэн байхыг шаарддаг. Хохирол төлбөр төлсөн байхыг шаарддаг, шийдвэрлэсэн байхыг шаарддаг. Олон улсын гэрээнийхээ заалтыг харахгүйгээр иргэний журмаар шийдвэрлэнэ гэхлээр Оросын холбооны улсын ачаа хүлээн авагчаас гаргасан хохирлыг эрүүгийн хэрэг дээр авч шийдээгүй учраас хохирлын үнийн дүнг бид нар хэнээр тодорхойлуулж хоёр төмөр замын байгууллага тооцоо хийх вэ. Үүнийг анхаараагүй байна. Галт тэрэг маань олон улсын ачааны харилцааны галт тэрэг учраас гэмт хэрэгтэй нь хамт шийдвэрлэх ёстой. Төлөхөө илэрхийлсэн юм бол баримтаар гаргаж өгсөн 7,350,35 төгрөгт нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаад, цаашид нэмэгдэхээр бол тусгай ажиллагааны журмаар Иргэний хуулийн дагуу тусгай шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Шүүх шийтгэх тогтоол дээр хохирлыг нь шийдэхгүй болохоор бид нар энэ шүүхийн шийдвэрийг Оросын холбооны улсын төмөр замын байгууллагуудад юу гэж тайлбарлах вэ. Манай шүүх олон улсын гэрээг тоодоггүй юм гэх юм уу. Ийм байдлаар шийдсэн нь буруу байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явц, оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү. Прокурор нь туслах машинчтай холбоотой асуудлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3-р ял сонсгох, өөр зүйл ангиар буюу 7.-р яллаад байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дээр машинч, нисэх болон усан онгоцны ахмад гэж, өөрөөр хэлбэл галт тэрэгний удирдах бүрэлдэхүүнд нь холбогдуулахаар тусгайлан заасан зүйл анги дээр туслах машинчийг зүйлчлэхээр буруу болчхоод байна. Тийм учраас хэргийг анхан шатны шүүхэд буцааж, дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:
Би одоо ажил хийж байгаа. Гарсан хохирлыг тодорхой хэмжээгээр сар бүр төлнө гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:
Ажил хийж гарсан хохирлыг төлнө. Зөвшөөрч байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Шүүх хуралдаанд хохирогч ямар тохиолдолд оролцох вэ гэхээр өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд оролцоно гэж байгаа. Хохирогч шүүх хуралдаанд ирээгүй, хүсэлт гаргаагүй бол шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй учраас шүүх хуралдаанд хохирогчийг заавал оролцуулахгүйгээр шүүх хурал энэ хуулийнхаа дагуу явагдсан. Хохирогч нараас ч гэсэн ямар нэгэн байдлаар хохирол төлбөр нэхэмжилж байгаа, энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар холбогдох баримтууд хэрэгт авагдаж шүүх дээр ирээгүй байсан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад шийтгэх тогтоол гарсан үйлдэл дээр зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл байвал гомдол гаргах эрхтэй, гэм буруугийн талаар болон бусад талаар оролцогч нараас гомдол гаргах эрхгүй тул гомдлыг хүлээж авах үндэслэл байхгүй гэж ойлгож байгаа. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан гэж үзэж байна. Зүйлчлэлийн талаар хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн байдлаар маргаагүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийн талаар шүүх дээр маргаагүй. Шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Прокурорын зүгээс Тээврийн прокурорын газрын хэрэг дээр томилолтоор оролцож байгаа тохиолдолд хуралд оролцсон талаараа холбогдох баримтыг тухайн прокурорын газарт хүргүүлж, тухайн прокурорын газрууд нь өөрсдөө шүүхийн шийдвэр дээр үндэслэл, дүгнэлтээ хийдэг учраас миний тухайд шүүх хуралдаанд оролцсон, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж үзэж байгаа гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн ., 3.т зааснаар хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, иргэний нэхэмжлэгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.
Прокурорын 04 оны 07 сарын 3-ний өдрийн 478 дугаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр шүүгдэгч ******* нь 04 оны 0 сарын 08-ны өдрийн 8 цаг 38 минутын орчим Дарханаас Замын-Үүд чиглэлийн ачааны дугаар галт тэргийг Дархан татах хэсгийн машинчаар жолоодож Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын өртөөний гарах дохион дээр өртөөний дүгээр замаар орж ирэхдээ Зам, тээврийн хөгжлийн сайдын 00 оны А/54 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт "Төмөр замын дохиолол, холбооны журам"-ын .4-т "Энэхүү журмаар тодорхойлсон дохио, тэмдгийн заалтыг төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч бүр заавал дагаж мөрдөнө", 3.-т "Гэрлэн дохио, семафорыг байнгын дохионд хамааруулж зориулалтаар нь дараах байдлаар ангилна. Оруулах-Өртөөг хоорондын замаас зааглах, галт тэргийг өртөө руу орохыг зөвшөөрөх буюу хориглох; Гаргах-Өртөөнөөс галт тэрэг хоорондын замд явуулахыг зөвшөөрөх буюу хориглох", 3.8-д "Оруулах гэрлэн дохио дараах дохиог өгнө: Нэг шар гэрэл-Галт тэрэг гол замаар зогсоход бэлэн явж өртөөнд орохыг зөвшөөрнө, дараагийн гэрлэн дохио хаалттай", 3.0.-д "хагас автомат хориглолоор тоноглогдсон хэсэгт гаргах гэрлэн дохио дараах дохиог өгнө: Нэг улаан гэрэл-зогс! Дохио өнгөрөхийг хориглоно" гэж заасныг зөрчсөний улмаас Улаанбаатараас Сүхбаатар чиглэлийн ачааны 59 дугаар галт тэрэг өртөөний дугаар зам дээр зогсож байхад нь уг галт тэрэгний 7., 8 дугаар тавцант вагоны хажуу талаас нь мөргөж замаас гаргасны улмаас Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт 7.350.35 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан.
-шүүгдэгч ******* нь 04 оны 0 сарын 08-ны өдрийн 8 цаг 38 минутын орчим Дарханаас Замын-Үүд чиглэлийн ачааны дугаар галт тэргийг Дархан татах хэсгийн туслах машинчаар ажиллаж Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын өртөөний гарах дохион дээр өртөөний дүгээр замаар орж ирэхэд өртөөний Ч оруулах дохио нэг шар гэрэл асаж байхад машинчид “нэг шар” гэж хэлсэн ч машинч хурд бууруулах дохионы заалтыг давталцаагүйд хяналт тавьж, дахин давталцаагүй, машинч оруулах Ч дохиог 60 км/ц хурдтай өнгөрөхөд албаны тоормос хийж хурд бууруулах шаардлага тавиагүй, давтах ПЧ дохио харанхуй байхад Ч гаргах дохио хаалттай байгааг мэдэж машинчид хурд бууруулах, зогсох шаардлага тавиагүйгээс машинч Ч дохионы "улаан" заалтын 378 метрийн өмнө яаралтай тоормос хийж, дохио өнгөрч, сумын бэлчирт зогсож байсан хөдлөх бүрэлдэхүүнийг мөргөж их хэмжээний хохирол учруулсан нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 00 оны А/53 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт: Төмөр замын техник ашиглалтын журмын 7..3-т "галт тэрэг жолоодож яваа машинч, туслах машинч нь дараах үүргийг чанд биелүүлнэ: зам чөлөөтэй эсэх, дохио, дохионы зааг болон тэмдгийг ажиглаж, тэдгээрийн шаардлагыг биелүүлж гэрлэн дохио, семафороор өгч байгаа дохио галт тэрэгний бригад, өртөө, замын ажилтнаас өгөх зогсоох, хурд бууруулах дохиог ажиглаж бие биедээ давталцаж байх; д: өртөөнд орох болон өнгөрөхдөө өгөгдөж байгаа дохиог ажиглаж, замнал зөв, зам чөлөөтэй болохыг хянаж, өртөөний ажилтны өгөх дохио, зэргэлдээ замаар хийгдэж байгаа галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг ажиглаж, хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулж болох бусад тохиолдолд зогсоох арга хэмжээг нэн даруй авч байх; е: өртөөнд галт тэргийг зогсоох шаардлагатай үед хүлээн авах замын гаргах гэрлэн дохиог /гаргах гэрлэн дохио байхгүй бол хязгаарын шон/ өнгөрүүлэхгүйгээр галт тэргийг зогсоох", 7..5-д "замд явах үед зүтгүүрийн бригад дараах үйлдлийг гаргахгүй ажиллах шаардлагатай: а. энэхүү журам, суурь бүтэц эзэмшигчийн тушаал, шийдвэр, олгогдсон анхаарамж, дохионы заалтаар өнгөрөх тогтоосон хурдыг хэтрүүлэх” гэж заасныг тус тус зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Улаанбаатараас Сүхбаатар чиглэлийн ачааны 59 дугаар галт тэрэг өртөөний дугаар зам дээр зогсож байхад нь уг галт тэрэгний 7., 8 дугаар тавцант вагоны хажуу талаас нь мөргөж замаас гаргасны улмаас Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт 7.350.35 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Прокуророос шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч нар нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан бөгөөд тэдний үйлдэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, энэ хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгчид 7.350.35 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн дагуу иргэний журмаар нэхэмжлэхээ илэрхийлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч нараас төлбөр гаргуулахгүйгээр, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн . дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дугаар зүйлийн дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр жилийн хугацаагаар тэнсэж хянан шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон журам, зарчим, шаардлагыг хэрхэн хангаж биелүүлсэн, шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг заавал хянах үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар давж заалдах шатны шүүхэд хүлээлгэжээ.
Иймд давж заалдах шатны шүүх хууль хэрэглээ, хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэх, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон эсэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийдэг.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болон бүрэн эрх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан байна.
Мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн .д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм.
Гэтэл анхан шатны шүүх хэргийн оролцогчийн буюу хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, иргэний нэхэмжлэгч ******* нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт яллагдагч *******, ******* нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг /хэзээ гаргасан нь тодорхойгүй, он, сар, өдөргүй/ прокурор хянаад дээрх хүсэлтийг хангаж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хүргүүлэх тогтоолыг 04 оны 07 сарын 3-ний өдөр гаргаж, мөн өдрөө яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн . дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дугаар зүйлийн дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тус бүр жилийн хугацаагаар тэнсэж., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн .5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах саналыг анхан шатны шүүхэд гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагч энэ зүйлийн дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн баримтыг хавсаргана”., мөн хуулийн 7. дүгээр зүйлийн 6.д “ Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг хүлээн авсан мөрдөгч прокурорт танилцуулж, мөрдөн байцаалт явуулна” гэж заасан.
Яллагдагч нар Тээврийн прокурорын газарт ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэсэн хүсэлт гаргажээ.
Хүсэлтээс харахад хэрхэн, ямар баримтыг үндэслэн хохирол төлбөрийг төлөхөөр хэнд хандаж илэрхийлсэн нь ойлгомжгүй,
Гэтэл энэ гэмт хэргийн улмаас хэчнээн төгрөгийн хохирол учирсан нь эцсийн дүнгээр тооцоологдоогүй, цаашид хэдэн төгрөгийн хохирол, хор уршиг нэхэмжлэгдэх эсэх нь тодорхойгүй, яллагдагч нарын хэн нь хэдэн төгрөгийн хохирлыг хариуцан нөхөн төлөх нь мэдэгдэхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ...Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсон байдаг бөгөөд энэ хэлэлцээрийн 37 дугаар зүйлийн дахь заалтад "Ачааг тээвэрт хүлээн авсан цагаас эхлэн олгох хүртэл ачаа үрэгдсэн, дутсан, гэмтсэн тохиолдолд тээвэрлэгч хариуцлага хүлээнэ" гэж зааснаар чингэлэг болон чингэлэг доторх ачааг, мөн хэлэлцээрийн 5 дугаар зүйлд зааснаар "Тээвэрлэгч вагон алдагдсан болон гэмтсэн нь өөрөөс шалтгаалаагүйг баталж чадаагүй бол тээвэрт хүлээн авснаас олгох хүртэл хариуцлагыг хүлээнэ." гэж тус тус заасан байх тул тухайн галт тэрэг нь БНХАУ-ын төмөр замаас Улаанбаатар төмөр замаар дамжин ОХУ-ын төмөр замд хүлээлгэн өгөх Олон Улсын ачаа тул Улаанбаатар төмөр замын суурь бүтэц дээр осол гарсан, тухайн ослын шалтгаан нь төмөр замын ажилтнуудын буруутай үйлдлээс болсон зэрэг нөхцөл байдлаас тээвэрлэгчийн хувьд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь гэмтсэн тавцант вагон, чингэлэг, чингэлэг доторх ачааны хохирлыг төлөх үүрэг ноогдоно. Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн 46.-т "Ачааг хүлээн авагч нь олгож буй тээвэрлэгчид хандаж гомдол гаргана." гэж заасан тул ОХУ-ын төмөр зам нь ачааг олгох үедээ гаалийн ажилтан, Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн эксперт хүлээн авагчийг байлцуулан тээврийн акт үйлдэж хохирлыг тогтоох бөгөөд тухайн актыг үндэслэж төлбөр тооцоог төлнө. ОХУ-ын төмөр замаас ачааны хохиролтой холбоотой нэхэмжлэлийг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт одоогоор ирүүлээгүй... гэж,
мөн иргэний нэхэмжлэгч ******* нь "...Өнөөдрийн байдлаар 7., 8 дугаар тавцант вагон, чингэлэгтэй ачаа, эвдэрсэн чингэлгийн хохиролтой холбоотой баримтуудыг манай байгууллагад ирүүлээгүй байна. Нийгэмлэгийн Санхүү нягтлан бодох бүртгэлийн албанд ирүүлэх ёстой. Хохирлын баримт ирэхээр нь манай байгууллага Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн дагуу хохирлыг төлсөн. Одоогоор манайд учирсан байгаа 7.350.35 төгрөг дээр нэмж нийт хохирлыг гарган иргэний нэхэмжлэгчийн хувиар шүүхэд нэхэмжлэл гарган баримтыг хүргүүлнэ. Манай байгууллагад учирсан 7.350.35 төгрөгийн хохирлын үнэлгээг гаргуулахад эвдэрсэн зүтгүүрт хийх засвартай холбоотой санхүүгийн баримт нь гараагүй байсан тул уг засвартай холбоотой баримтыг Дархан татах хэсгээс ирүүлсний дараа нийт хохирлыг нэмж тооцож нэхэмжилнэ... гэж тус тус хохирлын талаарх баримтууд холбогдох байгууллагуудаас бүрэн ирээгүй талаар удаа дараа тайлбарлаж мэдүүлсэн, уг гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан байж болзошгүй, хохирлын хэмжээг тогтооход нэлээд цаг хугацаа, шалгах ажиллагаа шаардагдахаар нөхцөл байдалтай байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй атлаа зөвхөн тэдний хэдэн төгрөгийн хохирол төлөхөө ч мэдэхгүйгээр ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн... гэсэн бичиг хийж өгснийг нь үндэслээд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл бүрдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.
Улмаар гэмт хэргийн улмаас хэчнээн төгрөгийн хохирол учирсан, тэр хэмжээний хохирлыг хэрхэн, хэзээ, яаж нөхөн төлөх талаарх баримтаа яллагдагч нар прокурорт гаргаж өгөөгүй, хүсэлтдээ хавсаргаагүй, ийм баримт ирүүлээгүйг прокурор тодруулаагүй, нөхөн төлөх нөхцөл, боломж нь бодитой эсэхэд дүгнэлт хийгээгүй, эдгээр нөхцөл хангагдсан эсэхийг анхаарахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нөхцөл, шаардлага хангагдсан гэж үзэх боломжгүй байсан байна.
Анхан шатны шүүх хэргийг хүлээж аваад яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай захирамжийг 04 оны 08 сарын 06-ны өдөр гаргаж, гэм буруугийн шүүх хуралдааныг 04 оны 08 сарын 07-ны өдрийн 6.30 цагт явуулахаар товложээ.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, иргэний нэхэмжлэгч ******* нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй байна.
Шүүх хуралдааны бэлтгэлийг хангах, хэргийн оролцогчдод хуралдааны товыг шүүгчийн туслах мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мэдэгдсэн эсэх баримт хэрэгт байхгүйгээс үзэхэд хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд бүрэн оролцуулах ажиллагааг гүйцэд хийгээгүй гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35. дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд улсын яллагч, оролцогч, бусад оролцогч ирээгүй бол шалтгааныг тодруулж, шүүх хуралдааныг хойшлуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж зааснаар Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт хуралдааны тов хэзээ, хэрхэн мэдэгдсэн, яагаад ирээгүй шалтгааныг тодруулаагүй, улмаар тэдний шүүх хуралдаанд оролцож дээрх хуулийн 8. дугаар зүйлийн .., .4., .5., .9 дэх хэсэгт заасан “хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгөх,”., “шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох”:, шүүгдэгч, гэрч, шинжээчид асуулт тавих”., “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” зэрэг хуульд заасан эрхийг нь эдлүүлээгүй, мөн хуулийн 34.8 дугаар зүйлийн 3., 4 дэх хэсэгт “Хохирогч шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад болохгүйгээр өмгөөлөгчтэйгөө, шаардлагатай тохиолдолд улсын яллагчтай чөлөөтэй харилцах боломжоор хангагдана., “Хохирогч нь шүүгдэгчийг яллах, хариуцлагыг хүндрүүлэхтэй холбоотой санал хүсэлтийг шүүх хуралдааны аль ч үед гаргаж болно” гэж зааснаар шүүх хуралдаанд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарыг биечлэн оролцуулах боломжоор хангаагүй нь шүүх тэдний хуулиар олгодсон эрхийг нь хязгаарласан гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт ....энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ...гэж заасан.
Гэтэл хэргийг анхан шатны шүүх хүлээж аваад шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ дээр заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөлүүд хангагдсан эсэх, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас ямар хэмжээний хохирол, хор уршиг учруулсан, түүнийгээ хэдийд яаж, хэрхэн, ямар баримт, нөхцөл, гэрээ, хэлцлээр нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар хянаж нягтлахгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .3.т зааснаар хүчингүй болгох үндэслэл болж байна.
Энэ талаар гаргасан хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.
Хэргийн үйл баримтад дүгнэлт хийгээгүй болно.
Үүнээс гадна анхан шатны шүүх хэргийг хуулийн хугацаанд эмхэтгэж давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй, хариуцлагагүй алдаа зөрчил гаргасан байна.
Анхан шатны шүүх хуралдаан 04 оны 08 сарын 07-ны өдрийн 6 цаг 30 минутад эхэлж, 6 цаг 58 минутад дуусжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 5 хоногийн дотор шийдвэрийг бүрэн эхээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгчид гардуулахаар заасан.
Уг шийдвэр 04 оны 08 сарын -ны өдөр гэхэд бүрэн эхээр албажиж, хэргийн оролцогчдод гардуулагдах байсан.
Гэтэл шийтгэх тогтоолыг 04 оны 09 сарын 0-ны өдрөөс 6-ны өдрийн хооронд хэргийн оролцогчдод гардуулсан /4-р хх75-р тал/ байх ба хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, иргэний нэхэмжлэгч ******* нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хуулийн хугацаандаа багтаан 04 оны 09 сарын 7-ны өдөр давж заалдах журмаар гомдол гарган баталгаат шуудангаар ирүүлснийг шүүх 04 оны 09 сарын 30-ны өдөр хүлээн авчээ /4-р хх-78-д/
Хэргийн бусад оролцогчоос шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол, эсэргүүцэл гараагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийн дэх хэсэгт давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсан шүүх дараагийн ажлын өдөрт багтаан гомдлын хуулбарыг оролцогчид хүргүүлэхээр заасны дагуу улсын яллагч, шүүгдэгч нарт дээрх давж заалдах гомдлыг 04 оны 0 сарын 0-ны өдөр танилцуулжээ.
Прокурор, оролцогч давж заалдах журмаар гаргасан гомдлын хүрээнд гомдлыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хариу тайлбар гаргаж болохоор дээрх хуулийн 38.3 дугаар зүйлийн 3., 4 дэх хэсэгт заасан ба хэргийн бусад оролцогчоос ямар нэг хариу тайлбар гаргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдолд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхээр заасан.
Гэтэл хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, иргэний нэхэмжлэгч ******* нарын гомдолд хариу тайлбар гаргах хугацаа 04 оны 0 сарын 0-ний өдөр дууссан, энэ хугацаа дууссан өдөр хэргийг давж заалдах шатны хүргүүлэх байтал үүнээс хойш ямар ч ажиллагаа хийгдээгүй атлаа 9 хоног хэтрүүлж байлган, хэргийг 04 оны 0 сарын 9-ний өдөр давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн нь хэргийн оролцогчдыг чирэгдүүлж хүлээлгэх, хэргийн шийдвэрлэлт удаашрах зэргээр хугацаа алдагдсан байна.
Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай захирамжийн Тодорхойлох хэсэгт ...яллагдагч Ч.Энэбишийг шүүхэд шилжүүлж... гэж яллагдагчийн нэрийг буруу бичиж, бичиг, техникийн алдаа гаргажээ.
Иймд дээрх алдаа, зөрчлийг дахин давтан гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .3., 39.9 дүгээр зүйлийн .т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 364 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, иргэний нэхэмжлэгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.
. Шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ