Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 310/ШШ2025/00577

 

 

 

 

 

2025 оны *******0 сарын 22 өдөр

Дугаар 3*******0/ШШ2025/00577

Дундговь аймаг

                       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******-р хороо, ******* *******, *******-р давхар Токи ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын *******-р багт оршин суух, *******ийн ******* /РД:ЗЙ*******/-т холбогдох 679093.26 төгрөг гаргуулах тухай 3*******0/2025/00569/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүрэгт Б.*******ээс 679093.26 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төрмөнх шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариу тайлбартай танилцаад хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний хувьд зээл авсан нь үнэн болно. Уг зээлийг би 2025 оны *******2 сараас өмнө төлж барагдуулна. 2025 оны ************** сарын *******0-нд 329093.26 төгрөгийг, 350000 төгрөгийг *******2 сарын 0*******-ний өдөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь Б.*******ээс 679093.26 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 679093.26 төгрөгийг 2025 оны ************** сарын *******0-ны өдөр 329093.26 төгрөгөөр, 2025 оны *******2 сарын 0*******-ний өдөр 350000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20*******4******* төгрөгөөс *******0424 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос *******0424 төгрөгийг, хариуцагчаас *******0424 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 75******* дугаар зүйлийн *******, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

*******. Токи ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 679093.26 / зургаан зуун далан есөн мянга ерэн гурван төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч *******ийн ******* / РД:ЗЙ*******/ нь 2025 оны ************** сарын *******0-ны өдөр 329093.26 /гурван зуун хорин есөн мянга ерэн гурван төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг, 2025 оны *******2 сарын 0*******-ний өдөр 350000 / гурван зуун тавин мянга/ төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20*******4******* / хорин мянга найман зуун дөчин найм/ төгрөгөөс *******0424 / арван мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос *******0424 / арван мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөгийг, хариуцагчаас *******0424 / арван мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулан Токи ББСБ ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ