| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00595/И |
| Дугаар | 310/ШШ2025/00578 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 310/ШШ2025/00578
| 2025 оны 10 сарын 22 өдөр | Дугаар 310/ШШ2025/0057******* | Дундговь аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******-р хороо, ******* тауер, *******-р давхар ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын *******-р баг, *******ы ******* тоотод оршин суух, ******* овогт ийн /РД:ЗЗ/-т холбогдох 76200*******.6******* төгрөг гаргуулах тухай 310/2025/005*******5/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Зээлийн гэрээний үүрэгт Г.аас 76200*******.6******* төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Г.аас 76200*******.6******* төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага болох 76200*******.6******* төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22*******3******* төгрөгөөс 1141******* төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 1141******* төгрөгийг, хариуцагчаас 1141******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 75******* дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 76200*******.6******* /долоон зуун жаран хоёр мянга есөн төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийг хариуцагч ийн /РД:ЗЗ/ нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22*******3******* /хорин хоёр мянга найман зуун гучин найман / төгрөгөөс 1141******* /арван нэгэн мянга дөрвөн зуун арван есөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 1141******* /арван нэгэн мянга дөрвөн зуун арван есөн/ төгрөгийг, хариуцагчаас 1141******* /арван нэгэн мянга дөрвөн зуун арван есөн/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ