| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00587/И |
| Дугаар | 310/ШШ2025/00579 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 310/ШШ2025/00579
| 2025 оны 10 сарын 22 өдөр | Дугаар 310/ШШ2025/005*******9 | Дундговь аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг Ерөнхий сайд Амарын гудамж ******* ******* төв байр хаягт байрших ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, *******-р байрны 1******* тоотод оршин суух ******* овогт *******ын /РД:ЗП/, аймгийн сумын -р баг, гудамжны 1 тоотод оршин суух овогт гийн /РД:МР9904190/ нарт хариуцагдах зээлийн гэрээний үүрэгт 1223420.42 төгрөг гаргуулах тухай 310/2025/005*******/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн ******* овогтой нь ******* *******ны Дундговь салбараас 2024 оны 10 сарын 14-ны өдөр 11900911 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 15000000.00 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 10 сарын 14-ний өдөр зээлдэгчийн ******* *******ин дахь 5005*******0365 тоот дансанд 15000000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. ******* *******ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч бүртгэлтэй утсаа салгаж 2025 оны 0******* дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 56 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 1223420.42, улсын тэмдэгтийн хураамж 210,69.4 төгрөг тус тус гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч болон хариуцагч Э., Д. нарын хооронд 2025 оны 09 сарын 25-ны өдөр байгуулж шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: .... Хоёр: Эвлэрлийн нөхцөл
2.1. Хариуцагч Э. , Д. нар нь 1223420.42 /арван хоёр сая хоёр зуун гучин дөрвөн мянга хоёр зуун наян төгрөг, дөчин хоёр мөнгө/ төгрөгийг дараах хуваарийн дагуу нэхэмжлэгч ******* ******* ХК-д бүрэн төлж барагдуулна.
15*******295.******* төгрөгийг 2025 оны 09 сарын 30-ны өдөр, 1*******2949******* төгрөгийг 2025оны 10 сарын 31-ны өдөр,
1*******2949******* төгрөгийг 2025 оны 11 сарын 30-ны өдөр,
1*******2949******* төгрөгийг 2025 оны 12 сарын 31-ны өдөр,
1*******2949******* төгрөгийг 2026 оны 01 сарын 31-ны өдөр,
1*******2949******* төгрөгийг 2026 оны 02 сарын 2-ны өдөр,
1*******29499.55 төгрөгийг 2026 оны 03 сарын 31-ны өдөр нийт 1223420.42 төгрөг.
2.2. Энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаанд хариуцагч тал төлбөрийг бүрэн, зохих ёсоор төлөөгүй, төлөлт хийхээр тохирсон аль нэг хугацааг хэтрүүлсэн, бүрэн бус төлсөн тохиолдолд нэхэмжлэгч нь нийт төлөх /12,234,20.42/ дүнгээр Шүүхийн байгууллагаар албадан гүйцэтгэх захирамж гаргуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар энэхүү гэрээний 2.1-т заасан төлбөрийн төлөгдөөгүй үлдсэн хэсгийг гаргуулах ажиллагааг хийлгүүлнэ.
2.3. Хариуцагч тал нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд болон боломжтой тохиолдолд эвлэрлийн гэрээнд заасан хугацаанаас өмнө зээлийн төлбөрийг төлж барагдуулах үүрэг хүлээнэ.
2.4. Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зориг, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр байгуулагдсан бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт байгаагүй болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь Э., Д. нараас зээлийн гэрээний үүрэгт 1223420.42 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад зохигчдоос 2025 оны 09 сарын 25-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.
Тус эвлэрлийн гэрээний агуулгаас харахад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүн буюу нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан, багасгасан зүйл байхгүй, хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1223420.42 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 15*******295.******* төгрөгийг 2025 оны 09 сарын 30-ны өдөр, 1*******2949******* төгрөгийг 2025 оны 10 сарын 31-ний өдөр, 1*******2949******* төгрөгийг 2025 оны 11 сарын 30-ны өдөр, 1*******2949******* төгрөгийг 2025 оны 12 сарын 31-ний өдөр, 1*******2949******* төгрөгийг 2026 оны 01 сарын 31-ний өдөр, 1*******2949******* төгрөгийг 2026 оны 02 сарын 2-ны өдөр, 1*******29499.55 төгрөгийг 2026 оны 03 сарын 31-ний өдөр төлөхөөр, тохиролцсон хугацаанд хариуцагч нар төлбөрийг бүрэн, зохих ёсоор төлөөгүй, төлөлт хийхээр тохирсон аль нэг хугацааг хэтрүүлсэн, бүрэн бус төлсөн тохиолдолд нэхэмжлэгч нь нийт төлөх /1223420.42/ дүнгээр шүүхийн байгууллагаар албадан гүйцэтгэх захирамж гаргуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар төлбөрийн төлөгдөөгүй үлдсэн хэсгийг гаргуулах ажиллагааг хийлгүүлэхэр талууд эвлэрч, тохиролцсон байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21069.4 төгрөгөөс төгрөгөөс 105349,24 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 105349.24 төгрөгийг, хариуцагчаас 105349.24 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4, *******5, *******5 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 1223420.42 /арван хоёр сая хоёр зуун гучин дөрвөн мянга хоёр зуун наян төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт *******ын /РД:ЗП/, овогт гийн /РД:МР9904190/ нар нь 15*******295.******* /нэг сая найман зуун тавин долоон мянга хоёр зуун ерэн таван төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг 2025 оны 09 сарын 30-ны өдөр, 1*******2949******* /нэг сая долоон зуун хорин есөн мянга дөрвөн зуун ерэн долоон/ төгрөгийг 2025 оны 10 сарын 31-ний өдөр, 1*******2949******* /нэг сая долоон зуун хорин есөн мянга дөрвөн зуун ерэн долоон/ төгрөгийг 2025 оны 11 сарын 30-ны өдөр, 1*******2949******* /нэг сая долоон зуун хорин есөн мянга дөрвөн зуун ерэн долоон/ төгрөгийг 2025 оны 12 сарын 31-ний өдөр, 1*******2949******* /нэг сая долоон зуун хорин есөн мянга дөрвөн зуун ерэн долоон/ төгрөгийг 2026 оны 01 сарын 31-ний өдөр, 1*******2949******* /нэг сая долоон зуун хорин есөн мянга дөрвөн зуун ерэн долоон/ төгрөгийг 2026 оны 02 сарын 2-ны өдөр, 1*******29499.55 /нэг сая долоон зуун хорин есөн мянга дөрвөн зуун ерэн есөн төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг 2026 оны 03 сарын 31-ний өдөр тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгөөс 21069.4 /хоёр зуун арван мянга зургаан зуун ерэн найман төгрөг дөчин найман мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 105349.24 /нэг зуун таван мянга гурван зуун дөчин есөн төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг, хариуцагч Э., Д. нараас 105349.24 /нэг зуун таван мянга гурван зуун дөчин есөн төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ