| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00524/И |
| Дугаар | 310/ШШ2025/00581 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 310/ШШ2025/00581
| 2025 оны 10 сарын 22 өдөр | Дугаар 310/ШШ2025/00581 | Дундговь аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Дундговь аймгийн *******ын газар /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, *******ын ******* тоотод оршин суух *******ийн *******ц /РД:ЗЕ*******/-д хариуцагдах 1866664 төгрөг гаргуулах тухай 310/2025/00524/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дундговь аймгийн *******ын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "эрүүл мэндийн даатгалын сан" гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг" гэж тодорхойлсон байна. Эндээс үзэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө нь улсын төсвийн хөрөнгө болон иргэд, хуулийн этгээдийн төлсөн шимтгэлийн орлогоос бүрддэг нийтийн сан юм. Н.*******ц нь 2021 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт О.*******ыг тээврийн хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргийг Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 2022/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолоор Н. *******цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Хохирогч нь энэ хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа 1866664 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1. *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1. тус тус зааснаар прокурорт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг санаачилгаараа нэхэмжлэх эрхийг хуулиар олгосон тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр эрүүгийн хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулснаас үүдэн хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан 1866664 төгрөг Н.*******цаас гаргуулж өгнө үү . гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *******цаас ирүүлсэн хариу тайлбартай танилцаад хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.*******ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие прокурорын газраас гаргасан нэхэмжлэлийг гардаж авсан. 1866664 төгрөгийг 2026 оны 7 сард 1000000 төгрөгийг, 2026 оны 11 сард 866664 төгрөгийг тус тус төлж барагдуулах хариу тайлбарыг гаргаж байна. Миний хувьд улирлын чанартай ажил хийдэг хариу тайлбарыг хүлээн авна уу. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дундговь аймгийн *******ын газар нь хариуцагч Н.*******цаас 1866664 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.*******ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 1866664 төгрөгийг 2026 оны 7 сард 1000000 төгрөгийг, 2026 оны 11 сард 866664 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дундговь аймгийн *******ын газрын нэхэмжилсэн 1866664 /нэг сая найман зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран дөрвөн/ төгрөгийг хариуцагч *******ийн *******ц /Рд:ЗЕ*******/ нь 2026 оны 7 сард 1000000 / нэг сая/ төгрөгийг, 2026 оны 11 сард 866664 / найман зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгийг тус тус төлж төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ