| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00669/И |
| Дугаар | 310/ШШ2025/00582 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 310/ШШ2025/00582
| 2025 оны *******0 сарын 22 өдөр | Дугаар 3*******0/ШШ2025/00582 | ******* аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийгХари баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг *******-р хороо, ******* *******ны төв байранд байрлах ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
******* аймгийн ******* ын *******-р , ******* аж ахуйн *******-******* тоотод бүртгэлтэй, ын -р , *******3*******-р байрны ******* тоотод оршин суух овогт ын /Рд:ЗИ9032902/-д хариуцагдах зээлийн гэрээний үүрэгт 828350.23 төгрөг гаргуулах тухай 3*******0/2025/00**************9/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Үндсэн зээл 828350.23 төгрөг, зээлийн хүү 49*******890.************** төгрөг, нэмэгдүүлсэн хүү **************95.*******0 төгрөг, нийт 828350.23 төгрөгийг ын аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлага болох 828350.23 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч О. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Голом *******наас гаргасан нэхэмжлэлийн хувийг гардаж авсан. ******* *******наас зээл авсан нь үнэн маргах зүйл байхгүй. 828350.23 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь О.аас зээлийн гэрээний үүрэгт 828350.23 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлага болох 828350.23 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******40204 төгрөгөөс төгрөгөөс 0*******02 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 0*******02 төгрөгийг, хариуцагчаас 0*******02 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 5, 58 дугаар зүйлийн *******, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 828350.23 /долоон сая найман зуун хорин найман мянга гурван зуун тавин төгрөг, хорин гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч овогт ын /Рд:ЗИ9032902/ нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******, 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******40204 /нэг зуун дөчин мянга хоёр зуун дөрвөн / төгрөгөөс 0*******02 /далан мянга нэг зуун хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 0*******02 /далан мянга нэг зуун хоёр/ төгрөгийг, хариуцагч О.аас 0*******02 /далан мянга нэг зуун хоёр/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ