Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 310/ШШ2025/00585

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 310/ШШ2025/005*******5

******* аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******-р хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал Тауэр, ******* давхарт байрлах, ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 3-р баг, Бөхт орон сууц 1-р байрны -2 тоотод оршин суух, овогт *******гийн ******* /РД:ЗЮ*******/-т хариуцагдах 1300229.4******* төгрөг гаргуулах тухай 310/2025/00674/И индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлийн гэрээний үүрэгт 1300229.4******* нийт төгрөгийг хариуцагч Д.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн хувийг гардаж авсан ба дараах хуваарын дагуу төлөлтийг хийнэ. 2025 оны 10 сарын 30-ны өдрийн 400000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 450000 төгрөгийг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 450299.4******* төгрөгийг тус тус төлж барагдуулах хариу тайлбар гаргаж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:...Хариуагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******аас 1300229.4******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1300229.4******* төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны өдрийн 400000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 450000 төгрөгийг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 450299.4******* төгрөгөөр тус тус бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35753.66 төгрөгөөс 17*******76.*******3 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 17*******76.*******3 төгрөгийг, хариуцагчаас 17*******76.*******3 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 75******* дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1300229.4******* /нэг сая гурван зуун мянга хоёр зуун хорин есөн төгрөг дөчин найман мөнгө/ төгрөгийг хариуцагч овогт *******гийн ******* /РД:ЗЮ*******/ нь 2025 оны 10 сарын 30-ны өдөр 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 450299.4******* /дөрвөн зуун тавин мянга хоёр зуун хорин есэн төгрөг дөчин найман мөнгө/ төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35753.66 /гучин таван мянга долоон зуун тавин гурван төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгөөс 17*******76.*******3 /арван долоон мянга найман зуун далан зургаан төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 17*******76.*******3 *******3 /арван долоон мянга найман зуун далан зургаан төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг, хариуцагчаас 17*******76.*******3 *******3 /арван долоон мянга найман зуун далан зургаан төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ