Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 732

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

        Улсын яллагч Ч.Батбаяр,

        Шүүгдэгч Г.Ш нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ш холбогдох эрүүгийн 1806 03300 0745 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловс ролтой, мэргэжилгүй, “ажилтай, ам бүл 8, эх, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай,  Г Ш.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Г.Ш нь 2018 оны 4 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжны 57 тоотод хохирогч Г.Баярхүүг гараараа нүрэн тус газарт нь 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

        Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Баярхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-7-8/, гэрч Л.Батчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-9-10/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 4843 дугаартай дүгнэлт /хх-15-16/, шүүгдэгч Г.Ш яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-25/, шүүгдэгч Г.Ш иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32/, шүүгдэгч Г.Ш ял шалгах хуудас /хх-26/ зэрэг болно.

 

      Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүгдэгч Г.Ш нь 2018 оны 4 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжны 57 тоотод хохирогч Г.Баярхүүг гараараа нүрэн тус газарт нь 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

        Мөрдөн байцаалтад хохирогч Г.Баярхүүгийн өгсөн: “….2018 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө 00 цагийн орчим би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжны 57 тоотод байрлах хадмынхаа гэрт очиход уг гэрт манай эхнэр Л.Батчимэг миний танил Г.Шинэбаяртай нэг оронд унтаж байсан. Г.Ш нь өмнө манай эхнэртэй уулзаж учраад байдаг байсан ба манай эхнэр Г.Шинэбаярыг “Солонгос улс руу явсан, одоо ямар нэг маргаан байхгүй” гэж ярьж байсан. Би тэр хоёрын унтаж байгааг хараад эхнэр рүүгээ уурлаад “Солонгос явсан хүн нь энд байдаг юм уу” гэж уурлаад тэр хоёрын хөнжлийг хуу татсан. Тэгтэл Г.Ш босож ирээд намайг шууд нүүрэн тус газар 4-5 удаа цохисон. Би эхнэр Л.Батчимэгээсээ 2017 оны 11 сараас хойш тусдаа амьдарч байсан. Тухайн үед миний зүүн хөмсөг задарч, уруул язарч хавдсан байсан. Одоо бүрэн эдгэсэн. Надад гомдол санал байхгүй.” /хх-7-8/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад гэрч Л.Батчимэгийн өгсөн: “…2018 оны 4 дүгээр сарын     12-ны шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжны 57 тоот гэртээ шөнө найз залуу Г.Ш болон охин нарынхаа хамт амарч байтал гаднаас миний салсан нөхөр Г.Баярхүү согтуу орж ирээд шууд Г.Ш руу агсамнаж эхэлсэн. Тэгээд Г.Шинэбаярыг зодох гэж дайрч байгаад өөрөө зодуулсан. Г.Ш түүний нүүрэн тус газар 4-5 удаа цохисон. Тухайн зодооны дараа Г.Ш ямар нэг ил харагдах шарх байгаагүй. Харин Г.Баярхүүгийн дух орчим газраас цус гарч байсан.” /хх-9-10/

          Мөрдөн байцаалтад Г.Ш яллагдагчаар өгсөн: “…2018 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө 00 цагийн үед манай гэрийн хаалга эвдэж манай эхнэр Л.Батчимэгийн хуучин нөхөр Г.Баярхүү гартаа урт төмөр барьчихсан орж ирэхээр нь гараараа би нүүр рүү нь 4-5 удаа цохиод газар унагасан…Г.Баярхүү өмнө нь манай эхнэртэй амьдарч байгад 2017 онд салсан. Энэ хугацаанд байнга манай эхнэр рүү залгаж хэл амаар доромжилж дарамталдаг байсан.” /хх-25/            

  

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №4843 тоот дүгнэлтэнд:

             1. Г.Баярхүүгийн биед тархи доргилт, духны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, шарх, зүүн хацрын төвгөр, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

            3. Дээрхи гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагданд нөлөөлөхгүй” /хх-15/ гэх дүгнэлт,

         

          -Хохирол төлсөн баримтад хохирогч Г.Баярхүүгээс гаргасан хүсэлтэд Г.Шинэбаяраас 1.500.000 төгрөгийн хүлээн авлаа. Цаашид гомдол саналгүй, нэмж нэхэмжлэх зүйлгүй /хх-30/,

          -Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

 

Дээрх байдлаар шүүгдэгч Г.Ш гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Г.Баярхүү нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгч Г.Ш эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгч Г.Ш эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

          Шүүгдэгч Г.Ш нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            Шүүгдэгч  Г Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Шинэбаярыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар

Г.Ш нь шүүх оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

           5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

           

            6. Шүүхийн шийтгэл тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин болох бөгөөд Г.Ш урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Ш авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС