| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00572/И |
| Дугаар | 310/ШШ2025/00591 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 310/ШШ2025/00591
| 2025 оны 10 сарын 24 өдөр | Дугаар 310/ШШ2025/0051 | Дундговь аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, ******* тауер, *******-р давхар ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн сумын 5-р баг, ын - тоотод оршин суух *******гийн ******* /РД:ЗК*******502201/-д холбогдох 252272 төгрөг гаргуулах тухай 310/2025/00572/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Зээлийн гэрээний үүрэгт 252272 төгрөгийг Э.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: хариуцагч *******гийн ******* /РД:ЗК*******502201/ нь нэхэмжлэлийн дүнг бүрэн төлж барагдуулсан байх тул хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Э.*******ээс 252272 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 252272 төгрөгийг бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56426 төгрөгөөс 2*******213 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 2*******213 төгрөгийг, хариуцагчаас 2*******213 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 75******* дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 252272 /хоёр сая таван зуун ерэн хоёр мянга хоёр зуун далан хоёр/ төгрөгийг хариуцагч *******гийн ******* /РД:ЗК*******502201/-нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56426 /тавин зургаан мянга дөрвөн зуун хорин зургаан/ төгрөгөөс 2*******213 /хорин найман мянга хоёр зуун арван гурав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 2*******213 /хорин найман мянга хоёр зуун арван гурав/ төгрөгийг, хариуцагчаас 2*******213 /хорин найман мянга хоёр зуун арван гурав/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ