Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 310/ШШ2025/00593

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 310/ШШ2025/005*******3

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******ын *******-******* оршин суух, ******* овогт *******-******* /Рд:ЗГ820807*******/-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Д. агсантай хамтран амьдарч байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.тэй 2020 оноос эхлэн хамтын амьдралтай болж сүүлийн 2-3 жил хамт амьдарч байсан. Би Д.тэй хамтын амьдралтай байх хугацаанд охин г 2022 оны 12 сарын 08-нд төрүүлсэн. Д. нь ******* аймгийн Гурвансайхан сумын нутагт мал аж ахуй эрхэлж байгаад 2025 оны 0******* сарын *******-нд нас барсан. Охин д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэсэн юм. Бид гэрлэлтээ батлуулж байгаагүй тул талийгаачтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай болсон. Иймээс Ц. намайг Д. агсантай хамтран амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгч нотлох баримтаар 

Охин гийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, ******* сумын 6-р багийн засаг даргын тодорхойлолт, нас барсны гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, хаягийн тодорхойлолт, малчны зээлийн нэмэлт гэрээний нотариатаар батлуулсан хуулбар зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц., Ц., нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа шүүх хийж гүйцэтгэсэн байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Ц. нь Д. агсантай 2020 оноос 2025 оны 0******* сарын *******-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг ... Д.тэй 2020 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2022 оны 12 сарын 08-ны өдөр охин г төрүүлсэн. Д. нь 2025 оны 0******* сарын *******-ны өдөр нас барсан. Бид хоёр гэрлэлтээ батлуулж байгаагүй, хамтран амьдарч байсан. Охин д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэж байгаа тул шүүхээр Д. агсантай хамтран амьдарч байсан болохоо тогтоолгоно гэж тайлбарлав.

2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* овогт *******-******* нь Булгууд овогт Дондогийн агсантай 2020 оноос 2025 оны 0******* сарын *******-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь ******* аймгийн ******* сумын Зургаадугаар багийн Засаг даргын 2025.0*******.23-ны өдрийн 165 дугаартай Дондог овогтой нь 2020 оноос хойш ******* багийн иргэн *******-******* тай хамт амьдарч эхлээд 2022 онд охин төрж түүнээс хойш ам бүл 6-уул амьдарч байсан нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт,  2025 оны ******* сарын 17-ны өдрийн Төрийн банкны ******* салбар болон зээлдэгч Д., хамтран зээлдэгч Ц. нар хооронд байгуулагдсан Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-малчны нэмэлт гэрээ, гэрч Ц.ын ийг танина. Манай эгч тай хамт амьдарч байсан. 2020 оноос хойш сая нас барах хүртлээ тасралтгүй хамт амьдарсан. ******* сард нас барсан. ******* аймгийн төвд амьдарч байсан, хөдөө мал маллаж амьдардаг байсан. Эгч 1 жил орчим ажлаасаа гараад хөдөө хамт мал маллаж байсан гэх, гэрч Ц.гийн , нар хамт амьдарч байсан. Охин Амингоо 2022 оны 12 сарын 08-ны өдөр төрсөн. 2021 оноос 2025 оны ******* сар хүртэл хамт амьдарч байсан. Бид найзууд байгаа юм. Эдгээр хүмүүс хөдөө амьдарч байсан. гий нутаг нь Гурвансайхан сум байгаа юм. Аймгаас 40 км зайтай нутаглаж байсан. ... аймагт зоонозод ажилладаг. 5 дахь өдрийн орой хөдөө рүү яваад 1 дэх өдрийн өглөө эрт ажилдаа ирдэг байсан. Сүүлийн үед өөрөө малаа хаяад яваад байдаг байсан. Амингоо охин бол мөн гэх, гэрчын Би тай хамт ажилладаг. Найзтай болсон гэж ярьдаг байсан. 2021 оны хавар анх ийг ажил дээр ирэхэд нь харж байсан. 2021 оны 5 сард бил үү 6 сард хөдөө Өлзийт суманд амьдарна гээд ажлаасаа гараад явсан. 2022 оны 6 сард ажилдаа орсон. Ажлаа хийж байгаад 2022 оны 12 сард төрсөн. Тэр үед ирж очоод байдаг байсан. Удахгүй араас нь малаа тууж ирээд аймагт ойрхон нутаглаж байсан. Нүүж ирснээсээ хойш аймгийн ойролцоо байж байгаад сүүлдээ Гурвансайхан сумын нутаг руу явсан тэндээ малаа малласан. Миний мэдсэн нь 2021 оны хавар ийг харсан. 2025 оны 7 сард ээлжийн амралтаа аваад хөдөө рүү явж байсан. Хөдөө гийн ээж, аавтай саахалт байсан юм байна лээ гэж мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг,нэхэмжлэгчийн бид 2020 оноос хойш нас бартал нь хамт амьдарсан, бидний дундаас охин 2022 оны 12 сарын *******-нд төрсөн гэх тайлбар, охин гийн төрсний бүртгэлийн лавлагаа, талийгаач Д.ийг 2025 оны 0******* сарын *******-ны өдөр нас барсныг бүртгэсэн нас барсны гэрчилгээ зэргээр тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтаас үзвэл, нэхэмжлэгч Ц.г Д. агсантай хамтран амьдарч байсныг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.

Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ц.г Д. агсантай 2020 оноос 2025 оны 0******* сарын *******-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсныг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 4. Шүүх нэхэмжлэгч Ц.г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, *******5 дугаар зүйлийн *******5.2, *******5.2.1, *******6, *******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Халх баян овогт *******-******* / Рд:ЗГ820807*******/ нь Булгууд овогт Дондогийн /Рд:ЗИ801210*******/ агсантай 2020 оноос 2025 оны 0******* сарын *******-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ