Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 743

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

        Шүүгдэгч Н.О , түүний өмгөөлөгч М.Хандармаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.О д холбогдох эрүүгийн 1806 0070 50841 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 27 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, албанд хамгаалагч ажилтай гэх, ам бүл -2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай,  Н О.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Н.О  нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хос цайз худалдааны төвийн орчим хохирогч М.Ариунаагийн гээсэн самсунг Жи-5 маркийн гар утсыг завшиж бусдад 384.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.Ариунаагийн өгсөн мэдүүлэг /хх-27/, гэрч Ц.Гантөгсийн өгсөн мэдүүлэг /хх-30/, шүүгдэгч Н.О ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-53/, Дамно хөрөнгийн үнэлгээний газрын 2018 оны 04 дүгээр сарын ЗС өдрийн Б31-18-431 дугаартай хохирогчийн гар утсыг 384.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх-32-33/, шүүгдэгч Н.Отгонцэнгэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-37/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Н.О  нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хос цайз худалдааны төвийн орчим хохирогч М.Ариунаагийн гээсэн самсунг Жи-5 маркийн гар утсыг завшиж бусдад 384.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Ариунаагийн өгсөн: "... шаргал өнгөтэй самсунг жи-5 маркийн гар утас маань алга байсан. Тэгэхээр нь хамт явж байсан түгээгчийн утаснаас өөрийи 88085101 дугаарын утасруу залгахад дуудаж байгаад унтраачихсан..." гэх мэдүүлэг /хх-27/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Гантөгсийн өгсөн: "... би энэ утсыг О гэх залуугаас 260.000 төгрөгөөр худалдаж авсан. О надад хэлэхдээ Асайт худалдааны төвийн тэндээс олсон гэж хэлж байсан..." /хх-30/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.О ийн яллагдагчаар өгсөн: “Би тогтоолтой уншиж танилцлаа. Би уг үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна.”/хх-53/ гэх мэдүүлэг,

Дамно хөрөнгийн үнэлгээний газрын 2018 оны 04 дүгээр сарын ЗС өдрийн Б31-18-431 дугаартай хохирогчийн гар утсыг 384.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх-32-33/,

Шүүгдэгч Н.Отгонцэнгэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35/,

Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-37/ зэрэг болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогч М.Ариунаагийн гээсэн самсунг Жи-5 маркийн гар утсыг завшиж бусдад 384.000 төгрөгний хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчид дээрх хохирол учирсан нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Н.О  нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хос цайз худалдааны төвийн орчим хохирогч М.Ариунаагийн гээсэн самсунг Жи-5 маркийн гар утсыг завшиж бусдад 384.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Н.О нь хохирогчид хохирлоо төлж барагдуулсан. Хохироргч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Н.О холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Н.О 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Н.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч  Н Оийг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.О 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.О нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Н.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.            

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС