| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00009/И |
| Дугаар | 310/ШШ2025/00590 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 310/ШШ2025/00590
| 2025 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 310/ШШ2025/00590 |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар 2019 оны 04 сарын 19-ний өдөр төрсөн хүү ******* овогт ******* ******* //, 2020 оны 09 сарын 22-ны өдөр төрсөн хүү ******* овогт ******* ******* // нарыг эх ******* овогт //-ийн асрамжид үлдээж, хариуцагч ******* овогт //-ын хүү Ш.*******, хүү Ш.******* нарыг өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 04 сарын 19-ний өдөр төрсөн хүү ******* овогт ******* ******* //, 2020 оны 09 сарын 22-ны өдөр төрсөн хүү ******* овогт ******* ******* // нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг тогтоож эцэг ******* овогт //-аас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
4.Гэр бүлийн тухайн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц шийдвэрийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Уянгад даалгасугай.
5.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг, хариуцагч Ц.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.эд олгосуга.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх тэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ