Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2025/00303

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ........ хот, .... дүүрэг, ..... дүгээр хороо, ..... гудамж-..., ...... цогцолборт байрлах “.......” ХХК-ний (РД:.......) нэхэмжлэлтэй ........ аймаг, ...... сум, ....... дугаар баг, ....... тоотод оршин суух иргэн ........ (РД:.........) холбогдох зээл 721,634.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“........” ХХК-ний гүйцэтгэх захирал ....... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган ...... тоот “Үйлчилгээний гэрээ” байгуулан Уоо үйлчилгээг ашиглаж эхэлсэн.

   Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үйлчилгээний хэрэглээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

   Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, “Үйлчилгээний гэрээ” -ний 4.1-д заасны дагуу үйлчилгээний хэрэглээний төлбөрт 721,634.25 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ...... шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ....... нь ....... ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 721,634.25 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 10 дүгээр сарын 15-ний өдөр 240,544.75 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 240,544.75  төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр 240,544.75  төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

“..........” ХХК-нь иргэн ..... зээлийн гэрээний үүрэгт 721,634.25 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........ нь “......” ХХК-ний нэхэмжилж буй 721,634.25 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг  2025 оны 10 дүгээр сарын 15-ний өдөр 240,544.75 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 240,544.75  төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр 240,544.75  төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 18-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “.........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,869 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул хариуцагч ....... төлөх улсын тэмдэгтийн хураамж 21,869 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“.......” ХХК-ний нэхэмжлэлтэй ....... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 721,634.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “.........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,869 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............ улсын тэмдэгтийн хураамжид 10,934.5 төгрөг, орон нутгийн орлогоос 10,934.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “........” ХХК-д  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА