| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00374/И |
| Дугаар | 150/ШШ2025/00306 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 150/ШШ2025/00306
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ...... аймаг, ....... сум, ...... дугаар баг ........ байр “...........” ХК-ны ..... салбарын (РД:..........) нэхэмжлэлтэй .......... аймаг, ....... сум, ..... дүгээр баг, ...... дугаар хэсэг ......... тоотод оршин суух иргэн ........... (РД:............) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,484,767.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“...........” ХК-ний ......... салбарын захирал .......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч ............ нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ........ ЗГ-R000588298 тоот цахим зээлийн гэрээ байгуулан 6,370,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлснээс хойш .......... утсаар холбогдож зээлээ төлөхийг мэдэгдсэн. ........ улс руу явсан, төлнө гэж хэлж байсан ч төлөөгүй. Одоо ....... ирсэн бөгөөд ажил хийхгүй байгаа гэж тайлбар хэлсэн тул зээлийн гэрээний төлбөрт 6,484,767.94 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч ......... шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ......... нь ........ ХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 6,484,767.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 1,080,795 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 1,080,795 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ний өдөр 1,080,795 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр 1,080,795 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ний 1,080,795, 2026 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 1,080,795 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“............” ХК-ны .......... салбар нь иргэн .......... зээлийн гэрээний үүрэгт 6,484,767.94 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........ нь “..........” ХК-ний ........ салбарын нэхэмжилж буй 6,484,767.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 1,080,795 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 1,080,795 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ний өдөр 1,080,795 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр 1,080,795 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ний 1,080,795, 2026 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 1,080,795 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 27-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “..........” ХК-ний ....... салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,706 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул хариуцагч .......... төлөх улсын тэмдэгтийн хураамж 118,706 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“..........” ХК-ний ............ салбарын нэхэмжлэлтэй ......... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,484,767.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “...........” ХК-ний ........... салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,706 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............ улсын тэмдэгтийн хураамжид 59,353 төгрөг, орон нутгийн орлогоос 59,353 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “...........” ХК-ний ........... салбарт тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА