| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00279/И |
| Дугаар | 150/ШШ2025/00316 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 150/ШШ2025/00316
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагаас үхэр болон дааганы үнэ 2,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү ......... эх ............ асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2014 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн 11 нас 7 сартай хүү ........... 16 нас хүртэл (суралцаж байгаа бол 18 нас хүртэл) тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан эцэг ............ сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх ............ даалгасугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эцэг ........... үр хүүхэдтэйгээ уулзахад саад хийхгүй байхыг эх .......... даалгасугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ хүмүүжүүлэх үүргийг эцэг ........, эх ............ нарт харилцан тэнцүү хүлээлгэхээр тогтоосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт зааснаар эцэг ........., эх ........... нарын хүүхдээ хүмүүжүүлэх үүргийн хэрэгжилтэд ......... аймгийн ...... сумын ....... дугаар багийн дарга, тус хорооны хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавихыг мэдэгдэж, шийдвэрийн хувийг хүргүүлсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хүү ......... нэр дээрх ....... банкин дахь 700,000 төгрөгийн хадгаламжийг ......... ээж ........ шилжүүлэхийг зөвшөөрсөн хариуцагч .......... зөвшөөрлийг баталж, энэ хэрэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
9.Тухайн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелэгдэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч .......... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч .......... улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .......... олгосугай.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч .......... нэг жилийн хугацаанд төлөх хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 107686 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА