| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/00321/И |
| Дугаар | 319/ШШ2025/00776 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 319/ШШ2025/00776
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймгийн Жаргалант сумын ******* багт байрлах, “******* ******* ” ТӨХК-ийн аймаг дахь салбарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “ ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан аймгийн сумын гүүрний арчлан хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаан болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь “ ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан сумын гүүрний арчлан хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаан болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б.******* миний бие 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ******* ******* " " ТӨХК-ийн аймгийн сумын ын гүүрний арчлан хамгаалагчаар томилогдсон. Сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байсан. 2 жил ажиллаж байна. Би алдаа дутагдал гаргаж байгаагүй. Ажлаа үүргийн дагуу хийдэг байсан. аймагт Ардчилсан нам ялсан. Ардчилсан нам ялаад манай захирал солигдсон.
захирал 2025 оны 01 дүгээр сард " " ТӨХК-ний захирлаар томилогдсон. Б.******* намайг ямар нэгэн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Чөлөөлөхдөө нэг тушаалаар 4 ажилтныг чөлөөлсөн.
Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйл, Зам тээврийн сайдын тушаалыг барьж ажлаас чөлөөлсөн.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухайгаа надад 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдээгүй. Сонсох ажиллагаа хийгээгүй. Би хөдөлмөрийн хугацаагүй гэрээтэй. ” гэжээ.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.******* нь 2023 оны 05 дугаар сараас эхлэн аймгийн сумын гүүрний арчлан хамгаалагчаар ажиллах хугацаандаа хариуцсан ажил үүргээ зохих ёсоор буюу ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ гүйцэтгээгүй байсан тул 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/05 дугаартай тушаал гаргаж, сахилгын хариуцлага хүлээлгэсэн болно. Мөн тушаалын 2 дахь зүйлд дахин зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халах хүртэлх арга хэмжээ авахыг өөрт нь танилцуулсан болно. Б.******* нь гэр бүлийн хамт аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт ажлын байрнаасаа 60-70 км зайтай байнга оршин сууж амьдардаг нөхцөл байдал нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй зэрэг нөхцөл байдлууд нь ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болсон.
Иймд Б.*******ийг ажлаас чөлөөлсөн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай тушаал нь хуульд нийцсэн тушаал учир түүнийг буцаан томилох боломжгүй болно.” гэжээ.
2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй үндэслэлээр сахилгын арга хэмжээ авч, тушаалыг Б.*******т танилцуулсан байдаг. Тухайн сахилгын тушаалд дахин энэ зөрчлийг гаргавал ажлаас халах арга хэмжээ авах талаар танилцуулсан. Б.******* нь үүрэгт ажлыг гүйцэтгэж байх явцдаа гэр бүлийн хамтаар тухайн ажлын байрнаас 60-70 километрийн зайд байнга оршин суудаг малчин гэр бүл байсан. Хөдөлмөрийн гэрээ заагдсан ажил үүргийг зохих ёсоор хийж гүйцэтгэсэн гэдэг нь нотлогдон тогтоогдоогүй. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан. Иймд ажил олгогчийн тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байгаа учир хариуцагч байгууллагын гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна” гэв.
3. Зохигчоос гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгчээс: аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2/236 дугаар албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, “ АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дугаар тушаалын хуулбар, хүсэлт зэрэг,
3.2. Хариуцагчаас: хариу тайлбар, “ АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/05 дугаар “Сахилгын арга хэмжээ авах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөн компанийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн Б/18 дугаар “Ажилд томилох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, 31 дугаартай хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ажлын байрны тодорхойлолтын хуулбар, “******* ******* ” ТӨХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 5/237 дугаар албан бичгийн хуулбар, Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 58 дугаар тушаал, тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Олон улс, улсын болон орон нутгийн чанартай томоохон гүүр хамгаалагч, арчлагчийн ажиллах журам”-ын хуулбар, “******* ******* ” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 25/26 дугаар “г АЗЗА салбарын менежерийн албан тушаалд түр томилох тухай” тогтоолын хуулбар, гүүрний хамгаалагч, арчлагчийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар, ажилтны анкет, итгэмжлэл, “******* ******* ” ТӨХК-ийн аймаг дахь салбарын менежерийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/62 дугаар “Ажилд томилох тухай” тушаал зэрэг нотлох баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
3.3. Талуудын хүсэлтээр шүүхээс: аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 29/604 дугаар албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “ АЗЗА” ТӨХК-ийн дүрэм, “******* ******* ” ТӨХК-ийн аймаг дахь салбарын менежертэй байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйл, Зам, тээврийн сайдын тушаалаар батлагдсан журмыг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.
- Би алдаа дутагдал гаргаж байгаагүй.
-Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай надад 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдээгүй.
4.2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
-Ажилтан Б.******* хариуцсан ажил, үүргээ зохих ёсоор буюу ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ гүйцэтгээгүй, сахилгын шийтгэл оногдуулсны дараа дахин ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас ажлаас нь чөлөөлсөн.
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:
5.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
“ АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Б.*******ийг мөн өдрөөс эхлэн тус компанийн ын гүүрний арчлан хамгаалагчаар томилж ажиллуулжээ.
“ АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/05 дугаар тушаалаар ажилтан Б.*******т сануулах сахилгын шийтгэл оногдуулж, улмаар ажилтныг тус компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дугаар тушаалаар ын гүүрний арчлан хамгаалагчийн ажлаас нь чөлөөлсөн байна.
5.2. Ажил олгогчийн заасан ажлын байранд ажилтан ажил үүргээ гүйцэтгэх, ажил олгогч нь гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирох цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар талуудын харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноос үүссэн харилцаа нь хөдөлмөрийн харилцаанд хамаардаг.
Шүүх хуралдаанд тогтоогдсон дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдлыг харьяалан шийдвэрлэх субъект, гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулсан.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах бөгөөд мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэхээр хуульчилсан.
аймгийн Жаргалант сумын хэмжээнд хөдөлмөрийн маргаан таслах хороо байгуулагдаагүй болох нь Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2/236 дугаар албан бичгээр нотлогдож байна. (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагаар маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
5.3. Ажил олгогч “ АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дугаар тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйл, Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2016 оны 58 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Олон улс, улсын болон орон нутгийн чанартай томоохон гүүр хамгаалагч, арчлагчийн ажиллах журам”-ын 3.10 дахь заалтыг тус тус баримталж, ажилтан Б.*******ийг ажлаас нь чөлөөлсөн байна.
Хариуцагчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ажилтныг чөлөөлсөн дээрх тушаалын хууль зүйн үндэслэлийг тайлбарлахдаа хөдөлмөрийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргаж шийтгэл хүлээсний дараа дахин ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарласан.
Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч Б.*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дахин сахилгын зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг баримтлан ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хуульд нийцсэн эсэх асуудал болжээ.
5.4. Хөдөлмөрийн гэрээ нь ажилтан хууль, хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгож, ажил, үүргийг гүйцэтгэх нөхцөлөөр хангах тухай талуудын харилцан эрх эдэлж, үүрэг хүлээсэн тохиролцоо байдаг.
Ажил олгогч буюу “ АЗЗА” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.*******цагаан нь 2023 онд ажилтан Б.*******тэй туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд хугацаатай байгуулах хөдөлмөрийн гэрээний төрлүүдийг нэрлэн заасан бөгөөд дагалднаар ажиллуулах, туршилтын хугацаагаар ажиллуулах, улирлын шинжтэй ажил гүйцэтгүүлэх, ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах, түр ажлын байранд ажиллуулах, санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар хуульчилсан.
“ АЗЗА” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэрэг нотлох баримтуудаар ажилтан Б.******* нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар буюу 3 сарын хугацаагаар ын гүүрний арчлан хамгаалагчийн ажилд томилогдон ажилласан үйл баримт тогтоогдож байна.
Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтын хугацаагаар ажиллуулдаг. Ийнхүү туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 3 сараас илүүгүй байх ба талууд харилцан тохиролцсоноор 1 удаа 3 сараас илүүгүй хугацаагаар сунгадаг.
Ажилтан Б.*******тэй байгуулсан туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болох үед ажил олгогч нь дахин сунгах, эсхүл ажил, үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгаа гэж үзвэл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах байтал хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж хугацааг нь сунгаагүй, гэрээг цуцлах буюу ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэрийг гаргаагүй байна.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуульд заасан туршилтын хугацаагаар ажиллуулах хугацаа дуусгавар болох үед ажил олгогч нь үргэлжлүүлэн ажиллуулж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах, эсхүл хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эсэхээ ажилтанд мэдэгдэх үүрэгтэй.
Ажил олгогч нь ажилтныг 2023 оны 05 дугаар сард ажилд томилсноос хойш хуульд заасан туршилтаар ажиллах хугацаанаас илүү хугацаагаар ажиллуулсан, мөн ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүртэл байнгын ажлын байранд ажил, үүргээ гүйцэтгэсээр байсан, ажил олгогч хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй учраас ажилтан Б.*******тэй хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Иймээс дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.
5.5. Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй тохирсон байж хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Ажилтан, ажил олгогчийн аль нэг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг гаргасан, эсхүл хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох бөгөөд хугацаагүй байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр цуцалж болно.
Түүнчлэн, Ажилтан хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зөрчсөн, ноцтой зөрчил гаргасан гэж үзвэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлээс сонгож оногдуулах, эсхүл мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.
Хөдөлмөрийн хуулийн хуулийн 80.2 дугаар зүйлд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглосон.
5.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтан нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зөрчиж 2 ба түүнээс дээш удаа сахилгын зөрчил гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор тусгайлан нэрлэн заасан зөрчлийг гаргасан байх шаардлагатай.
“ АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/05 дугаар тушаалаар ажилтан Б.*******т албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т зааснаар сануулах сахилгын шийтгэл оногдуулж байсан нь тогтоогдож байгаа боловч ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дахин зөрчил гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор тусгайлан нэрлэн заасан ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй, ажил мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцээгүй талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтны дүгнэлт гараагүй байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан бичмэл нотлох баримтууд болон хариуцагчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зөрчсөн нь нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч татгалзлын үндэслэл болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлж, тушаалын хууль зүйн үндэслэлийг буюу нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан, эсхүл дахин сахилгын зөрчил гаргасныг нотлоогүй, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасан зүйл, заалтыг баримтлаагүй тул хариуцагчийн ажилтан Б.*******ийг ажлаас нь чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.
5.7. “******* ******* ” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25/06 дугаар “Компанийн салбар байгуулах, салбарын үйл ажиллагааны журам батлах тухай” тогтоолоор “ АЗЗА” ТӨХК-ийг “******* ******* ” ТӨХК-ийн аймаг дахь салбар болгож өөрчлөн зохион байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан г салбарын менежерийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Улмаар “******* ******* ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат нь тус компанийн аймаг дахь салбарын менежер тэй 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
“******* ******* ” ТӨХК-ийн аймаг дахь салбарын менежерээр томилогдсон нь 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/62 дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар Б.Гантулгыг тус салбарын гэрээт хуульчаар томилж, ажиллуулсан байна.
Дээрх онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, “******* ******* ” ТӨХК-ийн дүрэм, “******* ******* ” ТӨХК-ийн аймаг дахь салбарын менежерийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/62 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “салбарын менежер нь ажилтан ажилд авах, ажлаас чөлөөлөх эрхтэй” гэх тайлбар зэрэг нотлох баримтуудаар салбарын менежерийг түр орлон гүйцэтгэгч нь салбарын хэмжээнд бие дааж хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрхтэй гэж үзэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “******* ******* ” ТӨХК-ийн компанийн аймаг дахь салбарын менежерийг хариуцагчийн төлөөлөгчөөр оролцуулсныг дурдах нь зүйтэй.
5.8. Иймд шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, талаас нь үнэлж, “ АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар нэхэмжлэгч Б.*******ийг ын гүүрний арчлан хамгаалагчийн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн учраас уг тушаалыг хүчингүй болгох нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж үзлээ.
6. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:
6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж хуульчилсан.
Ажил олгогч хууль бусаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Б.******* нь ажил олгогчоос ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй. Шүүх нэхэмжлэгч Б.*******ийг ажилд нь эгүүлэн тогтоож, зөрчигдсөн эрхийг нь сэргээсэн, мөн ажилтны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасалдсан нь ажил олгогчийн хууль зүйн үндэслэлгүй тушаалын үр дагавартай шалтгаант холбоотой гэж үзэж, нэхэмжлэгчийн урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.
6.2. Нэхэмжлэгч Б.******* нь ажлаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө буюу 2025 оны 01 дүгээр сард 660,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 660,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 528,000 төгрөгийн цалин, хөлс авч байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),
Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1.1, 2.1.2, 2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн авч байсан цалингийн хэмжээгээр дундаж цалин хөлсийг тооцож /2025 оны 1, 2, 3 дугаар сарын цалин 660,000 төгрөг + 660,000 төгрөг + 528,000 =1,848,000 төгрөг, 1,848,000 төгрөг : 3 сар = 1 сарын дундаж цалин, хөлс 616,000 төгрөг, 1,848,000 төгрөг : 64 ажлын өдөр /3 сарын ажлын өдөр/ = 1 ажлын өдрийн дундаж цалин хөлс 28,875 төгрөг, шүүх хуралдаан хүртэл ажилгүй байсан 6 сар 20 хоногийн буюу 6 сар х 616,000 төгрөг = 3,696,000 төгрөг, 20 хоног х 28,875 төгрөг=577,500 төгрөг, нийт 4,273,500 төгрөг/ 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 4,273,500 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
6.3. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн. Иймээс нэхэмжлэгч Б.*******ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч “******* ******* ” ТӨХК-ийн аймаг дахь салбарт даалгах нь зүйтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, түүний нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар /ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох 70,200+83,326 =153,526 төгрөг/ улсын тэмдэгтийн хураамжид 153,526 төгрөгийг хариуцагч “******* ******* ” ТӨХК-ийн аймаг дахь салбараас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн *******ийг “******* ******* ” ТӨХК-ийн аймаг дахь салбарын сумын гүүрний арчлан хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч “******* ******* ” ТӨХК-ийн аймаг дахь салбараас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,273,500 /дөрвөн сая хоёр зуун далан гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн ажилгүй байсан хугацааны төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч “******* ******* ” ТӨХК-ийн аймаг дахь салбарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 153,526 төгрөгийг хариуцагч “******* ******* ” ТӨХК-ийн аймаг дахь салбараас гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК