Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 150/ШШ2025/00352

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ...... хот, ....... дүүрэг, .... дугаар хороо, ..... тауэр ..... давхар, “........” ХК-ний (РД:........) нэхэмжлэлтэй ...... аймаг, ...... сум, ..... дугаар баг, ..... гудамж ..... тоотод оршин суух иргэн ..... .....  (РД:......) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,835,462.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    “........” ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “...Зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ..... тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 6,812,462.54 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 6,835,462.54 төгрөгийг хариуцагч .......... гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ....... шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ...... нь ...... ХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 6,835,462.54 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 11 дугаар сарын 15-ний өдөр 1,139,244 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ний өдөр 1,139,244 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр 1,139,244  төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ний өдөр 1,139,244  төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ний 1,139,244 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр 1,139,244  төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

“........” ХК-нь иргэн ......... зээлийн гэрээний үүрэгт  6,835,462.54  төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ...... нь “........” ХК-ний нэхэмжилж буй 6,835,462.54 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 11 дугаар сарын 15-ний өдөр 1,139,244 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ний өдөр 1,139,244 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр 1,139,244  төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ний өдөр 1,139,244  төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ний 1,139,244 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр 1,139,244 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 22-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “........” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,318 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул хариуцагч ......... төлөх улсын тэмдэгтийн хураамж 124,318 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“........” ХК-ний нэхэмжлэлтэй ........ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,835,462.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “.........” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,318 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ....... улсын тэмдэгтийн хураамжид 62,159 төгрөг, орон нутгийн орлогоос 62,159 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “..........” ХК-д  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА