| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00391/И |
| Дугаар | 150/ШШ2025/00354 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 150/ШШ2025/00354
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би .......... хот, ....... дүүрэг, ...... дүгээр хороо, ...... ар хороолол, ......, 22, 1 давхрын хэсэгт байрлах “..........” ХХК-ны (РД:......) нэхэмжлэлтэй ...... аймаг, ...... сум, ..... дүгээр баг, ...... тоотод оршин суух иргэн .......... (РД:..........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,695,142.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“..........” ХХК-ний гүйцэтгэх захирал ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч “...........” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “............ овогтой ........ / ...... / /2025/01/23-нд бүртгэл үүсгэн 1,000,000 зээлийг 256033, зээлийн гэрээ байгуулан 60 хоногт 2 хуваан эргүүлэн төлөх нөхцөлөөр зээл авсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Манайхаас 2025/02/26-с эхлэн удаа дараа залгахад ихэнхдээ утсаа авдаггүй холбогдох боломжгүй, орох ярианы эрх хаагдсан байдаг, эсвэл хийнэ гээд зээл эргэн төлөлтийн хуваарь тохирсон ч төлөлт хийгээгүй холбоо хамаарал болох аав нь эхэндээ дамжуулаад хэлнэ ээ гэдэг байсан сүүлдээ мөн утсаа авахаа больсон тул шүүхэд хандаж байна...” гэжээ.
Хариуцагч .......... шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ...... нь ........ ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,695,142.06 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр 423,785,6 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр 423,785,6 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ний өдөр 423,785,6 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ний өдөр 423,785,6 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... шүүхэд гаргасан тайлбартаа: “..........” ХХК-ний нэхэмжлэлтэй ........ холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хариу тайлбартаа танилцлаа. Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“............” ХХК-нь иргэн ........ зээлийн гэрээний үүрэгт 1,645,142 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч .......... нь “...........” ХХК-ний нэхэмжилж буй 1,645,142 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр 423,785,6 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр 423,785,6 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ний өдөр 423,785,6 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ний өдөр 423,785,6 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 27-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “............” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42072 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул хариуцагч ........... төлөх улсын тэмдэгтийн хураамж 42072 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “............” ХХК-ний нэхэмжлэлтэй .......... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,645,142 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “..........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42072 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............ улсын тэмдэгтийн хураамжид 21036 төгрөг, орон нутгийн орлогоос 21036 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “.............” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА